Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

А.Ундраа: Төсвийн сахилга баттай холбоотой нөхцөлийг хүлээн аваагүй учраас Үндэсний эвсэл Засгийн газарт нэгдээгүй

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 7 сарын 27

img

42

news-img

УИХ-ын гишүүн А.Ундраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та, сайхан наадав уу. Чуулганы завсарлагааны энэ үед та ажил, амралтаа хэрхэн зохицуулж байна вэ. Намрын чуулганы хугацаанд өргөн барих хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа юу?

-Сайхан наадлаа, та бүхэн сайхан наадав уу. Чуулган завсарласан энэ үед хаврын чуулганын үеэр эхлүүлсэн, хийсэн ажлуудаа цэгцэлж байна. Хаврын чуулганаар миний хувьд Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 107 тоот захирамжаар байгуулагдсан “Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах” ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэхүү ажлын хэсгийн санал дүгнэлтэд үндэслэн холбогдох Засгийн газрын гишүүдэд зөвлөмж хүргүүлэхээр ажиллаж байна. Мөн намрын чуулганаар өргөн барих хуулийн төслүүд дээрээ ажиллаж байгаа. Тухайлбал, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр саналаа боловсруулан бусад гишүүдтэй хамтран ажиллаж байна.

-Дотоод агаарын чанарын асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийн гол санал, дүгнэлт нь юу вэ?

-Агаар, хөрсний бохирдлын нөлөөгөөр дотоод агаарын чанар муу байна. Бүгчим үед цонхоо нээж агаарын сэлгээ хийлээ ч гэсэн цэвэр агаар орж ирэх нь өвлийн цагт асуудал болсон. Энэ утгаараа сургууль, цэцэрлэгийн хүүхэд олонтой, анги дүүргэлт өндөртэй орчинд дотоод агаарын чанар маш муу байна. Тиймээс агаар шүүгчид байршуулж хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, бэлтгэл ажлаа урин дулаан цагт хангах хэрэгтэй байна. Дотоод орчны бохирдлын бас нэг хүчин зүйл нь барилгын материалтай холбоотой.

-Мэдээж асуудлаа тодорхой болгосон бол юу хийх талаар, ямар шийдвэр гаргах талаар холбогдох сайд, дарга нарт зөвлөмж хүргүүлэх байх. Яг ямар зөвлөмж хүргэхээр байна вэ?

-Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сувилал гэх мэт төрийн үйлчилгээний байгууллагуудын засварын ажил яг одоо ид хийгдэж байна. Эдгээр олон нийтийн зориулалттай барилгын засварт ашиглагдаж байгаа барилгын будаг, замаск, лак болон бусад төрлийн материалуудад хордуулагч хар тугалга болон органик дэгдэмхий бодисууд багатай эко будаг, материалаар засвараа хийх зөвлөмжийг гаргасан. Хар тугалга нь дотор эрхтэн тогтолцоонд асуудал үүсгэдэг. Ялангуяа эритроцит, мэдрэл тогтолцоо, бөөрийг гэмтээдэг.

Төв мэдрэлийн системд хар тугалганаас үүдсэн хордлого нөлөөлөхдөө хөгжлийн удаашрал, оюуны чадавхын бууралт, зан аашны өөрчлөлт үүсгэх эрсдэлтэй. Бага насны хүүхдүүд илүү өртөмтгий бөгөөд энэхүү сөрөг өөрчлөлтүүд цусан дахь хар тугалганы түвшин нэг децилитрт 5-20 микрограмм болон түүнээс дээш хэмжээнд хүрэхэд дээрх сөрөг нөлөөллүүд илэрч эхэлдэг. Насанд хүрэгчдийн хувьд ч мөн адил цусны даралт ихсэх, бөөр үрэвсэх, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлөх зэргээр мэдэгдэнэ. Хар тугалга нь биед аажмаар хуримтлагддаг тул бага хэмжээгээр ч өртөх аюултай. Тиймээс хар тугалганы орц агуулсан будаг, замаск цэцэрлэг, сургуулийн барилгын засварт хэрэглэхийг хориглодог.

-Барилгын материалын тухайд ихэнх бүтээгдэхүүн нь манай улсад импортоор орж ирж байгаа шүү дээ…?

-Тийм болохоор гааль, хил дээрх хяналтын лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэх ажлууд хийгдсэн. Хил дээр хяналт тавигдаж эхлээд байгаа. Мөн барилгын засварын ажил хийж байгаа төрийн тендерт оролцсон компаниудад сургууль, цэцэрлэгийн орчинд ямар материалаар засвар хийх ёстой вэ гэдэг шаардлагыг төрийн байгууллагуудын зүгээс тавьж хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Барилгын Хөгжлийн Төв захиалагчийн хяналтаа сайжруулан ажиллах ёстой. Засаг дарга нар, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид, эцэг эхчүүд, асран хамгаалагчид гээд хүүхэд хамгааллын үүрэг хүлээсэн бүгд анхаарч ажиллах хэрэгтэй байна. Бага насны хүүхдүүдэд хар тугалганы хордлого илэрсэн нь бохирдол ноцтой түвшинд хүрснийг харуулж байна.

-Хаврын чуулганы онцлох улс төрийн үйл явдал нь шинэ Засгийн газар байгуулагдсан нь байлаа. АН засагт хамтрахгүй гэдгээ зарласан болохоор ҮЭ, ХҮН, ИЗНН МАН-тай хамтрах байх гэсэн хүлээлттэй тэр дундаа Үндэсний эвсэл Засагт орох байх гэсэн таамаг байсан ч орсонгүй. Танай эвслийн хувьд энэхүү шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд яагаад орсонгүй вэ?

-Манай эвслийн хувьд энэхүү Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах урилгыг хүлээн авсан. Энэ талаар манай Үндэсний эвслэлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлд ярилцлага өгсөн байгаа. Засагт хамтран ажиллах саналыг хүлээж аваад бид эргүүлээд тодорхой нөхцөл, шаардлагыг тавьсан. Тухайлбал, Сангийн сайдыг солих, өөрчлөх шаардлагыг тавьсан. Өмнөх төсвийн хариуцлагагүй, үрэлгэн зарцуулалттай холбоотойгоор шийдвэрүүд гаргаж байсандаа хариуцлагыг нь хүлээлгэж өөрчлөх шаардлагыг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, шинээр Сангийн сайд томилох асуудлыг нэг нөхцөл болгон тавьсан байдаг. Бидний нөхцлийг хүлээн аваагүй учраас Үндэсний эвсэл Засгийн газарт хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Одоогоор бид шинэ Засгийн газрын үйл ажиллагаа ямар байдлаар өрнөх бол, ямар шийдвэрүүд гаргах нь уу, хэрхэн ажиллах нь уу гэдгийг ажигллаж байна.

-Угтаа улс төрийн нам, эвслийн гол нэгэн зорилго нь Засгийн эрхийг барих гэж ойлгодог. Энэ утгаараа Засагт хамтраад эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг нэгтгээд явах боломж байсан юм биш үү?

-Эвслийн Засгийн газар байгуулж, нам, эвслүүд өөрийн мөрийн хөтөлбөрийн тодорхой хэсгүүдийг гэрээ байгуулан хэрэгжүүлэх улс төрийн практик дэлхийд байдаг. Монгол Улсын хувьд ардчилал, парламентын засаглал бэхжихэд сөрөг хүчний үүрэг роль өндөр. Төсвийн сахилга, хариуцлага өндөр байх нь бидний хувьд чухал. Төсвийг ухаалгаар хөгжлийн бодлоготойгоо уялдуулан төлөвлөх, олсон орлогоо зөв зүйтэй зарцуулах, эрэмбэлэх, гүйцэтгэл, үр дүнд хяналт тавих зэрэг асуудлууд бидэнд чухал байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тухайд Үндэсний эвсэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстэнээрээ баяжъя гэдэг уриатай. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хувийн секторийг өргөжүүлэн бизнес эрхлэлтийг дэмжих, улс орны эдийн засгийг илүү чөлөөтэй болгон тэлэх, тэрхүү боломжийн төлөө бодлого, үзэл баримтлалаа чиглүүлсэн улс төрийн хүчин. Энэ үзэл баримтлал хэвээрээ. Бүхий л боломжоороо мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө бид тууштай явна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 90 хувьтай үргэлжилж байна

2025 оны ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 90 хувьтай үргэлжилж байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 247.3 мян.га талбайд хийж гүйц...

img

5 цагийн дараа

Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилг...

img

4 цагийн дараа

Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, а...

img

3 цагийн дараа

Баар цэнгээний газруудад шөнийн шалгалт хийхэд 23 иргэнээс мансууруулах бодис илэрчээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цаг...

img

2 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа

УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч ...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд