Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа

trend

Админ

img

2025 оны 7 сарын 25

img

23

news-img

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна. Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын сүүлээр тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авсан бол өнөөдөр хог цэвэрлэгээний олон үйлдэлтэй 10 ширхэг бага оврын ачигч машиныг хүлээн авлаа. Энэхүү CAT олон үйлдэлтэй бага оврын ачигч машинуудыг 2025 онд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, нийслэлийн төсвийн хөрөнгөөр оруулж ирсэн бөгөөд “Барловорлд Монголиа” ХХК нийлүүлжээ.

Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллагаас хүлээн авч, холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч, нийслэл хотын аж ахуйн ажилд ашиглаж байна.

Ташрамд, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Үүнээс цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, найман шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийсэн билээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 90 хувьтай үргэлжилж байна

2025 оны ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 90 хувьтай үргэлжилж байна. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 247.3 мян.га талбайд хийж гүйц...

img

7 цагийн өмнө

Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилг...

img

8 цагийн өмнө

Улаанбаатар трам төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, а...

img

9 цагийн өмнө

Баар цэнгээний газруудад шөнийн шалгалт хийхэд 23 иргэнээс мансууруулах бодис илэрчээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цаг...

img

10 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа

УИХ-ын 2025 оны хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч ...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд