мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар авто замын бүтээн байгуулалттай танилцлаа

Админ
2025 оны 7 сарын 26

37

Ерөнхий сайд Г.Занданшатар Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний үе шат болох Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр (2025.07.26) танилцлаа.
Төслийн эхний үе шат гурван цэгт буюу Арвайхээр, Мандалговь, Чойрт нэгэн зэрэг 2024 онд эхэлж, одоогийн байдлаар 23.8 км зам тавиад байна.
Уг чиглэлд нийтдээ 487.7 км урттай хатуу хучилттай зам тавих юм. Төслийн эхний үе шат Арвайхээрт 90 хувийн гүйцэтгэлтэй, Мандалговь, Чойрт 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
Орон нутагт хийгдэж буй хоёр түвшний уулзвар бүхий авто замын анхны бүтээн байгуулалтад тооцогдож байна. Хоёр түвшний уулзвартай болсноор зам тээврийн ослоос сэргийлэх, зам огтлолцохгүй учраас хөдөлгөөний эрчим саарахгүй давуу талтай.
Уг хэвтээ тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орсноор баруун аймгуудын иргэд ачаа бараа татахын тулд Замын Үүд рүү зорчихдоо Улаанбаатар хотоор дайрах шаардлагагүй болно. Дунджаар 200 орчим км дөт замаар ачаа бараа татсанаар тээврийн зардал, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэх юм.





Улсын харцага М.Бэлгүтэйн цолны мялаалга наадам болно
2025 оны наймдугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд Монгол Улсын харцага Мөнхжаргалын Бэлгүтэйн цолны мялаалга наада...
8 цагийн дараа
Өнөөдрөөс хааж, шинэчилж буй замууд
Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 120 мянгатын тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн уулзвар...
7 цагийн дараа
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ
2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны ө...
6 цагийн дараа
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэ...
5 цагийн дараа
2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдри...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд