Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Өндөр гэгээний Өндөр даншигт шинэ залуу арслан түрүүллээ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 28

img

18

news-img

Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд 1 аварга, 6 арслан, 11 заан, 14 харцага, 30 начин нийт 62 улсын цолтноор магнайлуулсан 512 бөх үнэн хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдсанаас Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алдар” спорт хороо, Нэг Монгол ХХК, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, шинэ залуу улсын арслан Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, “Таван Хан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Аврагч спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан М.Лхагвагэрэл, улсын шинэ харцага О.Наранбаатар нар үлдэв.
Тус наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх Ланд круйзер 300 автомашин, үзүүр бөх 70 сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 35 сая төгрөг гардсан бөгөөд энэхүү шөвгийн дөрвөн бөхийн бай шагналыг Монгол улсын аварга Д.Сумъяабазар бүрэн дааж байлжээ.

Өсвөрийн 64 бөхийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, сумын заан Б.Батбилгүүн түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Авзагын хүчтэн” дэвжээний бөх н.Даваабаатар үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, “Хангайн хүчтэн” дэвжээний бөх Б.Балжинням, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Э.Нарантулга нар их шөвөгт шалгарлаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна

Нийтийн эзэмшлийн зам талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түү...

img

3 цагийн өмнө

Наймдугаар сард зохиогдох барилдааны хуваарь

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ наймдугаар сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг нийтэд зарлалаа. 2025 оны наймдуга...

img

4 цагийн өмнө

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар муу байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байн...

img

5 цагийн өмнө

“MAS Wrestling VII” ДАШТ-д 33 орны 230 гаруй тамирчин оролцож байна

MAS Wrestling VII дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-ний орой 21:00 ...

img

6 цагийн өмнө

“Улаанбаатар ММС Энержи” хасагдах шатанд Пуэрто Рико улсын “Каролина” багийн эсрэг тоглоно

Энэ сарын 3-4-ний өдрүүдэд “FIBA 3×3 Edmonton” Дэлхийн их дуулга тэмцээн болж байна. Уг тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи&...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Б.Ганбат

Баяр хүргэе

Онцлох нийтлэлүүд