мэдээ
Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна

Админ
2025 оны 8 сарын 03

39

Нийтийн эзэмшлийн зам талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, орц гарцыг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй контейнер, хашаа, хайсыг чөлөөлөх шалгалтын ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд ялангуяа авто зам дагуу байрладаг авто засвар, дугуй засвар, авто угаалгын газрууд, хоёрдогч түүхий эд худалдаалдаг ААНБ нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг зөрчил түгээмэл илэрч байгаа. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалт үргэлжилж, Баянбүрдээс Дэнжийн 1000 өгсөх зам дагуу тос, тосолгооны түүхий эд борлуулдаг байршил дээр бид өнөөдөр ажиллалаа. Нийтийн эзэмшилд дур мэдэн контейнер байрлуулсан. Түүнийгээ түрээсэлдэг зөрчлийг илрүүллээ. Нийт 10 аж ахуйн нэгжийн нийтийн эзэмшлийн зам талбайд барьсан контейнер ТҮЦ-ийг чөлөөллөө. ААН-үүд газраа дур мэдэн өргөтгөж, барилга барьдаг. Газраа зориулалтын дагуу ашигладаггүй зөрчил их байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 40 орчим байршилд хяналт шалгалт хийж байгаа аж. Газраа дур мэдэн өргөтгөж, зориулалтын дагуу ашиглахгүй байгаа зөрчлүүдэд улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгөн ажиллаж байгааг хяналт шалгалтын холбогдох байцаагч нар хэллээ. Мөн шалгалтаар илэрч буй зөрчлүүдийг ангилан ялгаж, холбогдох бодлого хэрэгжүүлэгч байгууллагад хүргүүлэн гэдгээ мэдэгдлээ. Ялангуяа тос, тосолгооны түүхий эдийг нийтийн эзэмшлийн талбайд худалдан борлуулах нь хүрээлэн буй орчиндоо болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй хотын стандартад нийцэхгүй гэдгийг нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр тодотгов.





Авто засвар, авто угаалга, хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд хяналт шалгалт хийж байна
Нийтийн эзэмшлийн зам талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түү...
2 цагийн өмнө
Наймдугаар сард зохиогдох барилдааны хуваарь
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос энэ наймдугаар сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг нийтэд зарлалаа. 2025 оны наймдуга...
3 цагийн өмнө
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар муу байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байн...
4 цагийн өмнө
“MAS Wrestling VII” ДАШТ-д 33 орны 230 гаруй тамирчин оролцож байна
MAS Wrestling VII дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-ний орой 21:00 ...
5 цагийн өмнө
“Улаанбаатар ММС Энержи” хасагдах шатанд Пуэрто Рико улсын “Каролина” багийн эсрэг тоглоно
Энэ сарын 3-4-ний өдрүүдэд “FIBA 3×3 Edmonton” Дэлхийн их дуулга тэмцээн болж байна. Уг тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи&...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд