мэдээ
Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна

Админ
2025 оны 7 сарын 31

85

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны дөрөвдүгээр сард эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй, манай чухал “гуравдагч хөрш”, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байдгаа онцлон тэмдэглэв.
Түүнчлэн, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад хэрэгжиж буй “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөлд тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэж, шинэ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад анхаарал хандуулж өгөхийг хүслээ.
Мөн хоёр улсын иргэд харилцан адил нөхцөлөөр зорчих, эрүүл мэнд болон хүмүүнлэг, хүндэтгэн үзэх шалтгаанаар БНСУ-д зорчиж буй монгол иргэдийн нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, тус улсын хил дээрээс буцаагддаг асуудалд Үндэсний Ассамблейн зүгээс үргэлжлүүлэн онцгойлон анхаарч өгөхийг хүсэв.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа мөрөөр ажиллаж, “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийг богино хугацаанд хэвийн байдалд оруулж, амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч буйгаа онцоллоо.
Мөн монгол иргэдийн БНСУ руу зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар судалж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, цахим виз олгох, Элчин сайдын яамны консулын ажилтны тоог нэмэгдүүлэх, зохион байгуулалттайгаар, бүлгээр зорчиж буй иргэдийн визийг хөнгөвчлөх боломжуудыг судалж байгаа гэлээ.
Хоёр тал Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр эдийн засгийн бодит хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх хүрээнд хэлэлцэж тохирсон асуудлуудаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.





ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 27 градус
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+1...
6 цагийн дараа
ТОЙМ: “Аргалдаг” Чойжоо маань улсын мөнгөөр Увсын наадмаа аргалчихав уу, Г.Занданшатар сайд аа” гэв
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Золжарг...
6 цагийн дараа
Өргөдлийн байнгын хороо байгуулагдаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хоёр дэд хороотой ажиллана
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өдгөө 9 дэх Улсын Их Хурал бүрэ...
8 цагийн өмнө
Улаанбаатар метро барих гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны сонгон шалгаруулалтыг энэ онд багтаан зарлана
Улаанбаатар метро төслийн зүүн талын депог Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 26.6 га талбайд барихаар төлөвлөсөн. Уг депод Улаанба...
8 цагийн өмнө
Уулын хүн
Гэрийн хаалга онгойхтой зэрэгцэн хөрөг зургийн өмнө асаасан ганц зул далдирсаар унтарлаа. Тооноор салхины аясаар хөвөлзөх аргалын ут...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд