Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Г.Өсөхбаяр: “Этүгэн Ирвэсүүд” баг Азийн оюутны аваргуудын лигт Монгол Улсаа төлөөлнө

trend

Админ

img

2025 оны 8 сарын 04

img

114

news-img

“Азийн Оюутны Аваргуудын лиг”-ийн тэмцээн БНХАУ, Ханжоу хотноо анх удаа зохион байгуулагдах билээ. Энэ талаар “Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо”-ны нарийн бичиг Г.Өсөхбаяртай ярилцлаа.

Уг тэмцээнд 2024-2025 оны Оюутны лигийн аварга болсон “Этүгэн Ирвэсүүд” баг Монгол Улсаа төлөөлөн оролцох юм. Шигшээ баг наймдугаар сарын 18-ны 11:30 цагт Японы Nippon Sport Science их сургуулийн багтай эхний тоглолтоо хийнэ.


-“Азийн Оюутны аваргуудын лиг”-ийн тэмцээний талаар яриагаа эхлүүлье. Хэчнээн орны баг, тамирчид оролцох вэ?

-Энэ сарын 18-24-ний өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу (Hangzhou) хотод Asian Uni¬versity Basketball League (AUBL) анх удаа зохион байгуулагдана. Энэ жил анх удаа гэдэг утгаараа богино буюу долоо хоногийн хугацаанд Монгол, Япон, Солонгос, Хятад, Хонгконг, Тайвань зэрэг 12 орны аварга, шилдэг баг тамирчид оролцоно. Манай улсаас 2024-2025 оны “Оюутны лиг”-ийн аварга “Этүгэн Ирвэсүүд” баг оролцохоор болсон.

-Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэл, сэтгэлзүй хэр байгаа вэ?

-Тамирчдын хувьд бэлтгэл жигдэрсэн, тогтмол бэлтгэлтэй байгаа. Азийн багууд дэлхийн чансаа өндөр байдаг тул тэдгээр багуудын эсрэг тоглоно гэдэг утгаараа тамирчдын сэтгэл их өндөр байгаа.
Этүгэн их сургууль сүүлийн жилүүдэд тэмцээнд амжилттай оролцож байсан. Энэ жилийн хувьд шигшээ баг Оюутны лигийн тэмцээнд түрүүлж, Азийн тэмцээнд оролцох эрхээ авсан. Этүгэн их сургуулийн шигшээ багийн тамирчид маань Этүгэний спорт зааландаа бэлтгэл хийхээс гадна Спортын төв ордонд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Мөн хүчний болон сэргээлтийн бэлтгэлийг Улаанбаатар хотоос гарч хийсэн. Одоо заалны бэлтгэлээ хийж байгаа. Шигшээ багийн бүрэлдэхүүнд энэ жилийн Оюутны лигт оролцсон тамирчдаас гадна Этүгэн их сургуульд суралцдаг оюутан тамирчдыг нэгтгэж хүчээ зузаатгасан.

-Багуудын тоглолтын хуваарь гарчихсан уу. Монголын шигшээ баг эхний тоглолтоо аль улсын багтай хийх вэ?

-Нийт 12 баг оролцохоор бүртгүүлсэн. Тэмцээн лигийн журмаар явагдах учир бүх багуудыг бүсэд хуваарилсан. 12 багаа дөрвөн бүсэд хуваасан. Манай орны тамирчид Тайваний аварга болсон “Taiyuan University of Tech¬nology” их дээд сургуулийн шилдэг багтай нэг бүсэд орсон. Дараа нь Японы “Nip¬pon Sport Science University” сургуулийн багтай нэг бүсэд хуваарилагдсан. Үүнээс бүсээсээ шалгарсан баг нь дараагийн шатанд гарч тэмцээнээ цааш үргэлжлүүлнэ. Манай шигшээ баг эхний тоглолтоо наймдугаар сарын 18-нд Японы Nippon Sport Science их сургуулийн багтай хийх юм.

-Анх удаа болж буй олон улсын тэмцээн гэдэг утгаараа мэдээж өндөр хүлээлттэй байгаа болов уу?

-Цаашид энэ төрлийн тэмцээнд идэвхтэй оролцоно. Бид баг бүрэлдэхүүнээ байж болох хамгийн сайнаараа бэлтгэж оролцоно. Мэдээж нэг л зорилгын төлөө явж байгаа учраас эхний шатаа амжилттай даваад болж өгвөл медаль авч ирнэ л гэсэн зорилготой. Энэ тэмцээн энэ жилийн хувьд богино хугацаатай болж байгаа боловч ирэх жилээс урт хугацаанд үргэлжилнэ. Жишээлбэл, Монгол, Япон хоёр улсын багууд хоорондоо таарсан байлаа гэхэд Япон улсад нэг тоглолтоо хийнэ, дараагийн тоглолтоо Монгол Улсад ирж хийх системээр зохиогдоно. Иймээс хугацааны хувьд ч 3-4 сарын хугацаанд үргэлжилдэг болно. Үүнийгээ дагаад Монгол Улсын дотоодын Их, дээд сургуулийн багуудын хоорондын өрсөлдөөн нэмэгдэх болов уу гэж харж байна. Үүнээсээ шилдэг сургууль, шилдэг тамирчид шалгарч гарч ирэх сайхан боломж гэж бодож байна. Үүний ачаар манай их дээд сургуулиуд ч Азид нэрээ таниулах, тамирчид маань ч дэлхийд, азид гарах нэг хаалга нээгдэж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг орон тооны хамт Эрүүл мэнд...

img

8 цагийн дараа

Ул шагайх урлаг

Монголчууд энэ зун магнай тэнийлгэсэн олон сайхан үйл явдлын гэрч болж, залуусынхаа оюун ухаан, хурд, хүч, зангидсан гар шиг эв нэгд...

img

7 цагийн дараа

ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 06-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Төрийн жинхэнэ албан хаагчдын аж...

img

7 цагийн дараа

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног үргэлжилж байна

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног үргэлжилж байна.  Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь эрүүл хүүхэд, эрүүл нийгмийн су...

img

7 цагийн дараа

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13157 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 6-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлаг...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд