Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Б.Дашпүрэв: Геологийн суурь судалгааны ажилд 42.5 тэрбум төгрөгийн санал өгсөн ч 10.2 тэрбум болгож багасгасан

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 8 сарын 06

img

140

news-img

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хувьд төсвийн төсөлд ямар саналтай байгаа вэ?

-Төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг эхэлж байна. Манай яамны хэлэлцүүлэгт олон нийтийн төлөөлөл, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд ирж оролцон саналаа өглөө. Бидний хувьд үндсэндээ хөрөнгө оруулалт байхгүй. Ганцхан л зүйл байгаа. Тэр нь хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх юм. Геологийн суурь судалгааны ажлыг илүү сайн хэрэгжүүлж байж Монгол Улс дараа дараагийн баялгаа тодорхойлж, хаана юу байгаагаа мэдсэний хүрээнд бодлогоо тодорхойлж явах учиртай. Энэ зарчмынхаа хүрээнд бид бүхэн 42.5 тэрбум төгрөгийн геологийн суурь судалгаа хийх саналыг оруулсан. Гэвч төсвийн хүндрэлтэй нөхцөл байдал гэдэг шалтгаан нөхцөл, магадгүй бид бүхэн дутуу ойлгуулсны улмаас 10.2 тэрбум болж багассан. Тиймээс энэ талаар Сангийн яам болон холбогдох хүмүүстэй санал солилцож байна. Мөн төсвийн энэ хэлэлцүүлгийн явцад энэ чиглэлийн ажлууд сайжирсан үр дүн гарна гэдэгт найдаж байгаа. Мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд ч гэсэн та бүхэнд тодорхой бодлого чинь байна. Тийм болохоор төсөв мөнгөө тавиулж аваад ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй гэдгийг бидэнд хэлсэн.

-Геологийн суурь судалгаа хийх төсөв бараг дөрөв дахин танагдсан юм байна. Уг нь хайгуул судалгаа маш чухал байдаг гэдгийг эрдэмтэд хэлдэг. Нэг хэсэг манай улс хайгуулын тусгай зөвшөөрлийг бүр хорьж ч байсан. Харин хайгуул хийх нь чухал гэж үзээд буцаагаад сэргээсэн. Гэвч ингээд төсвийг нь хэд дахин танахдаа чухам юу гэж хэлж байх юм бэ?

-Бид бүхэн Сангийн яамтай уулзалт хийсэн. Нийт 42.5 тэрбум төгрөгийн санал өгөхөөр 10.2 болгож байгаа нь ямар учиртай вэ гэхээр нэгдүгээрт, төсөв багасах ёстой гэсэн үндсэн нөхцөл байгаад байна. Хоёрдугаарт, бид бүхэн ч гэсэн ажлаа зөв ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Сангийн яамтай энэ хүрээндээ санал солилцоход бас дэмжих ёстой юм байна гэдгийг хэлж байсан.

Хайгуул судалгааны ажлаа сайн хийснээр дараа дараагийн лиценз олголттой холбоотой мэдээлэл ил тод нээлттэй байх, хөрөнгө оруулагч сонирхох нөхцлүүдийг бий болгоно. Дараагийн том орд газрууд нээгдэнэ. Үүнийгээ дагаад улсын төсөв тэр хэмжээгээрээ нэмэгдэх учиртай.

-Энэ удаагийн төсөв хэмнэлттэй явна гээд байгаа. Тэгвэл хэмнэлт гэдгийг та ямар байдлаар тайлбарлах вэ?

-Мэдээж экспортын орлого буурч байгаатай холбоотойгоор урсгал зардлыг улсын хэмжээнд танах ёстой. Энэ бол зөв зүйтэй асуудал. Манай яам ч гэсэн Засгийн газрын гаргасан бодлогыг дагаж зарим ажлуудаа цахимжуулах, өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүсээ ажиллуулахгүй байх, нэмж хүн ажилд авахгүй байх гэдэг бодлогын ажлуудыг нэн тэргүүнд хийж хэрэгжүүлнэ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гацалттай холбогдуулан Засгийн газраас Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Хууль, журамд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах зүйлүүд бий. Хуулийн ялгаатай байдлаас буруу зөрүү ойлголтоор олон ажлууд явчихсан байдаг. Тэр нь өнөөдөр тодорхой хэмжээнд гацчихсан байгаа

Тиймээс хуулиа өөрчилчих юм бол аж ахуйн нэгжүүдэд маань ч гэсэн зөв ойлголт бий болно. Ер нь энэ мэт олон санаачилгыг бид бүхэн хэрэгжүүлээд явж байгаа.

-Манай улсын төсөв бүрдүүлэлтэд нүүрсний орлого их өндөр хувь эзэлдэг. Гэтэл он гарснаар нүүрсний үнэ унасан, гарц багассан гэсэн асуудлууд байгаа. Тэгвэл одоо яг нөхцөл байдал ямар байна вэ?

-Экспортыг нэмэгдүүлэх Ажлын хэсгийг Засгийн газраас байгуулаад нэлээд шуурхай ажиллаж байгаа. Тус Ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд Н.Учрал ахлаад явж байна. Үүн дээр бид хоёр зүйлийг ярьж байгаа. Нэгдүгээрт, гарцыг нэмэгдүүлэх хүрээнд жолоочгүй автотээврийн хэрэгсэл нэвтрүүлж, биржээр нүүрс нэвтэрч байсан гэдэг гарцууд давхацсантай холбоотой. Ялангуяа биржийн арилжаа жаахан суларч тээвэрлэлт нь удааширсан нөхцөл байдлууд байна. Тийм учраас эдгээрийг тодорхой болгож гарцуудыг нэмэгдүүлье. Мөн ажлын цагийг жаахан уртасгах шаардлага байна гэж үзсэн. Харин олборлохдоо сорчилж олборлохгүй гэсэн хууль журам байгаа. Үүнийгээ дагаад явах хэрэгтэй. Хоёрдугаарт, биржийн үнийн асуудал, баяжуулалтын талаарх хуульд өөрчлөлт оруулаад явах байх. Хэдийгээр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, түүнийг дагасан асуудлууд байгаа ч сөрсөн том бодлогын ажлуудыг хийж, өөрсдийнхөө хийж чаддагийг улам илүү эрчимжүүлэх хэрэгтэй. Нэмээд хэлэхэд нүүрсийг лабораторийн шинжилгээнд оруулж байна гээд хэд хонодог хүртэл асуудал байна. Тийм болохоор жижиг гэлтгүй асуудал бүгд дээр нь анхаарч байж манай улсын экспортын хэмжээ нэмэгдэх нөхцөл байдал үүснэ.

-Ер нь нүүрсэн дээр ирэх жилд жаахан ч гэсэн гэрэл гэгээтэй зүйл ажиглагдаж байна уу?

-Борлуулалтаа нэмэгдүүлэх хэмжээн дээр биржийн үнийг бий болгож явдаг тогтолцоог бид бүхэн нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол олон улсын үнэ гэдэг зүйл авахаар АМНАТ өндөр төлдөг гэдэг асуудал ялангуяа дотоодын жижиг аж ахуйн нэгжүүдэд тулгарч байна. Тийм учраас энэ асуудал шийдэгдэх юм бол илүү идэвхжих болов уу гэж харж байна.

-Нүүрсний алдагдлыг алтаар нөхнө гээд “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьснаар тодорхойгүй байдалтай болчих шиг боллоо. Тус хөтөлбөр ер нь яахаар болсон бэ?

-“Алт” хөтөлбөрийн хувьд ганцхан Ерөнхийлөгч хориг тавьсан асуудал байгаа юм биш. Хууль журамд нь өөрчлөлт оруулах, нөхцөл байдлыг нь сайжруулах, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүдийг хөнгөвчилж, хурдасгах гээд асуудлууд бий. Хориглосон, хязгаарласан талбайтай холбоотой зүйлүүд нь яг бодитоор байгаа юм уу. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын системүүдийн хооронд зөрүүтэй зүйл байдаг гэж үздэг. Үүнийг нь нэгтгэж нийлүүлэх, бодит байдлын судалгаанд үндэслэж явах боломжтой төслүүдээ явуулах, эрх зүйн нөхцлийг нь тодорхой болгох, орон нутгийн ойлголцлыг нэг болгох гээд ажлууд байгаа. Тийм болохоор тус хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээний ажлууд сайжраад явна гэж ойлгож байгаа.

-Саяхан ОХУ-аас шатахуун нийлүүлэхгүй гэнэ гэсэн яриа гарч, яамнаас албан тайлбар хийсэн байсан. Гэвч яг ид ажлын үеэр тасарчих вий гэсэн болгоомжлол иргэд, аж ахуйн нэгжүүдэд байх шиг байна. Тэгэхээр шатахуун, түлшний асуудал дээр мэдээлэл өгөөч?

-Манайх Роснефть компаниас дийлэнх бүтээгдэхүүнээ авдаг. Тус компанийн төлөөлөгч манай улсад ажилладаг. Бид бүхэн импорт хийдэг томоохон аж ахуйн нэгжүүдтэйгээ байнга уулзалт хийж, улсын нөөц бүрдүүлэх ажил дээрээ анхаарал хандуулаад явж байгаа. ОХУ-ын дотоодод болж байгаа зүйл, бусад орнуудад гаргахгүй гэсэн шийдвэр манай улсад үйлчлэхгүй гэдгийг албан ёсоор илэрхийлсэн. Тийм болохоор аливаа мэдээллийг яг бодлогын яамнаасаа авч явж байх хэрэгтэй. Буруу ташаа мэдээллээс үүдсэн гашуун туршлагууд бидэнд бий. Хүн болгон банкаа дүүргэнэ гээд л хомсдол бий болгодог. Одоогоор ямар нэгэн хомсдол үүсэх эрсдэл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Цаашдаа боловсруулах үйлдвэр ашиглалтад орохоор дотоодынхоо тодорхой хувийг хангаад явдаг болно гэсэн хүлээлттэй байна.

-Ер нь манай улс хэд хоногийн нөөцтэй байгаа вэ?

-Дундаж хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд өнөөдрийн байдлаар 20-25 хоногийн нөөцтэй байна. Засгийн газраас гурван сарын нөөцтэй байх гэдэг бодлогын ажлууд хийгдээд явж байгаа. Газрын тос боловруулах үйлдвэр 2028 оны эхний улиралд ашиглалтад орно гэсэн хүлээлт бий. Үүндээ тулгуурлаад бодлогууд явж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа

Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй байгаа бол 330 сумын хэмжээнд м...

img

7 цагийн дараа

А.Гантөгс: Шүүх тэтгэмжийн мөнгийг зөвхөн хүүхдэд зориулж тогтоодог

Хуульч А.Гантөгстэй хүүхдийн тэтгэмжийн мөнгө болон гэрлэлт цуцлуулахад үүсдэг эд хөрөнгө хуваах маргааны талаар ярилцлаа. -Гэрлэлт ...

img

7 цагийн дараа

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр, шашныг хослон баригч Богд хаан Жавзандамба...

img

6 цагийн дараа

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг орон тооны хамт Эрүүл мэнд...

img

6 цагийн дараа

Ул шагайх урлаг

Монголчууд энэ зун магнай тэнийлгэсэн олон сайхан үйл явдлын гэрч болж, залуусынхаа оюун ухаан, хурд, хүч, зангидсан гар шиг эв нэгд...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд