Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Ул шагайх урлаг

trend

Админ

img

2025 оны 8 сарын 06

img

26

news-img

Монголчууд энэ зун магнай тэнийлгэсэн олон сайхан үйл явдлын гэрч болж, залуусынхаа оюун ухаан, хурд, хүч, зангидсан гар шиг эв нэгдэл, хамтын ялалтаар бахархлаа. Тухайлбал, И-спортын Mongolz багийн залуусаа дэмжин нойргүй хонож, сагсчин охидоо дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэхэд төв талбайдаа олуулаа уухайлж, идэр залуу арслангийн хийморь золбоонд баясан бахдав. Ийнхүү дэлгэр зуны саруудад хүн бүр элбэг дэлбэг, амар амгалан хийгээд баяр бахдалыг мэдэрч, сэтгэл тэнүүн, итгэл дүүрэн байдаг цаг. УИХ-ын чуулган өндөрлөсөн үе таардаг болоод ч тэр үү, улстөржилт дагаад намждаг. Гэтэл сүүлийн өдрүүдэд гэнэтхэн л бараан мэдээлэл давамгайлж, монголчуудыг талцуулах сэдвүүд хөвөрч эхлэв. Монголчуудын тэрхүү сүү шиг дэвэрч, элгэн тараг шиг бүрэлдсэн баяр хөөр, бахархал омогшил дээр талцал, толхилцлын хар бэх дусааж, эвийг ээдүүлж, зөвийг баллуурдах хагарал, хуваагдал руу түлхсэн мэдээлэл нийгмийн сүлжээ буюу цахим орчинг зайгүй дүүрэв. Улс төр гэнэтхэн цагаасаа өмнө идэвхжсэн нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна.

Төрийн институциуд, улс төрийн намуудын хооронд “Хар муур” гүйлгэж, хэрүүлийн “Алим” шидэж суугаагийн цаана төрийн дархлааг сулруулж, түмний итгэлийг алдруулах гэсэн хорон бодлого хэрэгжиж байна уу гэлтэй. Төр, ард түмний хоорондох ан цав ихсэх тусам улс оронд тогтворгүй, эмх замбараагүй байдал үүснэ. Бурхан Будда, Аллах, Христ буугаад ирсэн ч бид харлуулж, муулаад сууж байхаас сийхгүй болтлоо харалган болж орхио юу даа. Хагалан бутаргаж, харлуулан гутаах энэ дон улс үндэстнээрээ урагш харж, өөдөлж дэвших гэсэн хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хичээл зүтгэл бүхнийг нухчин дарж байгаа нь харамсалтай. Улс оронд эрхбиш болж бүтэж, өөдлөн урагшилж байгаа өчнөөн зүйл байгаа. Гэтэл үүнийг харуулах хүсэлгүй, харлуулах л ганц сонирхол улам товойх боллоо.

Сүүлийн жилүүдэд бүрдэж амжаагүй УИХ-ыг, томилогдож амжаагүй Засгийн газрыг тараах, огцруулах тухай яриа зориудаар гаргадаг технологи нутагшчихлаа. Тогтож сайн анзаарвал төрийн институц хооронд яс хаядаг технологи улам нарийссаар байна. Дархлааг нь, ойлголцлыг нь хагалах гэсэн маш хортой явуулга шүү дээ. Хамгийн сүүлд гэхэд хотын мээрийн суудлыг МАН-ын генсек булааж авах гэж байна, АН-ын даргыг унагаах төлөвлөгөө энэ зун бэлэн болсон, ХҮН нам дотроосоо задарч эхэлжээ гэх зэргээр өнөөх л хагалган бутаргах үг яриа огт тасрахгүй. Парламентад суудалтай “Үндэсний эвсэл”, ИЗНН руу ноцоостой. Дунд нь яс хаяж, хооронд нь алалцуулбал хэрэг зориг нь бүтэх гээд байдаг юм уу гэж заримдаа тээнэгэлзмээр.

Монголын улс төрд “Бичлэг задрах” гэдэг нэр томьёо шинээр нэвтэрлээ. Тэр дарга, энэ гишүүний бичлэг удахгүй задрах юм гэнэ лээ гэсэн “Бор шувуу” байнга нисдэг болсон. Бичлэг үнэхээр байдаг бол задлахдаа биш шантаажлахад гол зорилго нь оршдог юм шиг байгаа юм. Яг үүнийг залгаад “Өвчний улмаас ажлаа өгнө” гэх урьдаас бэлдсэн, дотроос нь хагалах гэсэн улс төрийн бохир технологи одоо ид туршигдаж байна. 1990 онд ижил гараанаас гарсан улс орнуудаас хөгжлөөрөө хоцорсон шалтгаан оршиж байж мэднэ.

Ардчилсан нийгэмд эрүүл саруул шүүмж ус агаар мэт хэрэгтэй. Гэхдээ үүнийг шантааж, доромжлолтой хольж хутгаж ердөө ч болохгүй. Бид сүүлийн жилүүдэд “Шүгэл үлээгч” гэдэг нэршилд бүгдээрээ суралцаж яваа. Нийгэмд хөнөөл тарьж байгаа зүйлсийг дэлгэж, нийгмийн анхааралд оруулах, нийтийн хэлэлцүүлэг болгох үйл явцыг “Шүгэл үлээх” гэж тодорхойлдог. Хуучин цагт биеийн тамирын багш, замын цагдаа хоёр л шүгэл үлээдэг байв. Өнөөгийн ардчилсан нийгэмд шударга ёсны төлөө хүн бүр шүгэл үлээх эрхтэй болсон. Гэхдээ бид аанай л шүгэл үлээхийг ул шагайх гээд буруу ойлгоод яваа юм биш биз дээ. Нийгмийг эрүүлжүүлдэг үйл явцыг хүний мууг үзэх, дунд нь яс хаях гэж туйлшруулан гажуудуулах болсон нь яг ямар учиртай вэ.

Үнэний төлөө шүгэл байтугай бүрээ үлээх ёстой. Энэ бол дээр өгүүлсэнчлэн нийтийн сайн сайхны төлөөх үйл хэрэг юм. Харин улс төрийн болоод бусад зорилгоор нэг нь нөгөөдөө гох дэгээ тавьж, хорлох өчүүхэн сэдлээр ул шагайхтай андуурч боломгүй. Ул шагайхыг урлаг болтол хөгжүүлж бүр ч болохгүй. Ул шагайхыг улс төрийн эрх чөлөө, соёл гэж ташаардаг нийгмийн хэсэг бүлэг бодитоор бойжиж байна. Хагарлын үүдээр хамаг Монгол ч багтаж, сульдан доройтож явсан түүх монголчуудад хангалттай бий. Улс төрийн иймэрхүү богино бодолтой ул шагайгчдыг монголчууд эртнээс “Төрийн хутгуур” гэж зохилдуулан нэрлэж, бас жигшиж ирсэн уламжлалтай.

Т.НАРАН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа

Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй байгаа бол 330 сумын хэмжээнд м...

img

7 цагийн дараа

А.Гантөгс: Шүүх тэтгэмжийн мөнгийг зөвхөн хүүхдэд зориулж тогтоодог

Хуульч А.Гантөгстэй хүүхдийн тэтгэмжийн мөнгө болон гэрлэлт цуцлуулахад үүсдэг эд хөрөнгө хуваах маргааны талаар ярилцлаа. -Гэрлэлт ...

img

7 цагийн дараа

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр, шашныг хослон баригч Богд хаан Жавзандамба...

img

6 цагийн дараа

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг орон тооны хамт Эрүүл мэнд...

img

6 цагийн дараа

Ул шагайх урлаг

Монголчууд энэ зун магнай тэнийлгэсэн олон сайхан үйл явдлын гэрч болж, залуусынхаа оюун ухаан, хурд, хүч, зангидсан гар шиг эв нэгд...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд