гадаад
Оросын удирдлагын авлига дахин нотлогдов

Админ
2025 оны 8 сарын 06

112

Германы нэр хүнд бүхий “The Bell” агентлаг энэ сарын 4-ний даваа гаригт “ОХУ-ын төрийн өмчит “Роскосмос” корпорацын бүтцэд багтдаг “РКК Энергия” гэх пуужин-сансрын компани өөрийн удирдлагын мэдээллийг тайлангаасаа нуух оролдлого хийхдээ текст боловсруулах тааруухан программ ашигласан байсан учир ядах юмгүй нуусан мэдээллийг нь ил болгож, энэ компанийн удирдлагад хэн хэн байгааг олж мэдсэн” гэж мэдээлэв.
“Энергия” нь нээлттэй хувьцаат компани бөгөөд түүний зарим хувьцаа Москвагийн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг аж. Иймээс Москвагийн ойролцоох Королёв хотод байрладаг тус компани нь компанийн мэдээллээ олон нийтэд ил тод байлгах үүрэгтэй байдаг. Гэтэл “РКК Энергия”-гийн бичиг баримтууд “Интерфакс” корпорацын мэдээллийн төвд хянагдаж, нийтэд ил болгох хэсэг нь нийтлэгддэг ажээ.
The Bell-ийн сэтгүүлчид уг компанийн 2025 оны эхний хагас жилийн тайланг үзэхдээ “Компанийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг хүмүүсийн тухай” гэсэн хуудас хоосон байгааг олж харжээ. Харин уг хоосон хуудсыг PDF файлыг нээдэг уншдаг программаар нээж үзэхэд, текстийг нь цагаан өнгийн тэгш өнцөгтөөр халхалсан байсан учир үүнийг нь амархан арилгаж, эх текстийг нь хуулж авсан байна. Ингэснээр The Bell Оросын “РКК Энергия” компанийн удирдлагууд болох ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий зохион бүтээгч зэрэг хүмүүсийн нэрийг олж мэджээ. Үүнээс өмнө олон нийтэд зөвхөн уг компанийн ерөнхий захирал Игорь Мальцевийн нэр ил байсан гэнэ.
The Bell “Энергия” өөрийн удирдлагын нэрсийг, хэдий чадваргүйгээр ч гэсэн нууцалсан нь барууны улсуудын Оросын хувь хүний эсрэг хориг арга хэмжээнээс зайлсхийх гэсэн зорилготой байжээ гэж дүгнэжээ. Мөн сэтгүүлчид “Яг энэ аргаараа бид тус компанийн үүрэг хариуцлага, төлбөр тооцоо, гэрээт түншүүдийн талаарх бүх мэдээллийг нь олж авсан” гэж мэдэгдсэн байна. Харин The Bell-ийн энэхүү мэдээлэл нийтлэгдсэний дараа Оросууд уг тайланг олон нийтийн сүлжээнээс яаран устгажээ. Сэтгүүлчдийн нийтэлсэн шууд холбоосоор ороход дээрх тайлангийн оронд “хуудас устгагдсан” гэсэн бичиг гарч байгаа бөгөөд“Энергия” компанийн албан ёсны сайт ч мөн ажиллахгүй болсон байна.
ОХУ-ын Засгийн газар 2023 оны долдугаар сард зарим компанид барууны хориг арга хэмжээнээс “хамгаалах” зорилгоор тодорхой мэдээллээ нууцалж байхыг зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь барууны хоригт аль хэдийнэ орсон, төрийн батлан хамгаалахын захиалгатай холбоотой эсвэл Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хамаарч байсан билээ.Тэгвэл Германы нэр хүнд бүхий “The Bell” агентлагийн Эрэн сурвалжлах албаны сэтгүүлчид Оросын олон нийтэд нээлттэй төрийн компанийн удирдлага ч хэрхэн авилгалд автаж, өөрийн улсыг хохироож байгааг дахин батлан харуулж чадсан байна.





Орон сууцны 1 мкв-ын үнэ дунджаар 4.5 сая төгрөг болжээ
Өнөөдрийн байдлаар орон сууцны 1 мкв-ын дундаж үнэ 4.5 сая төгрөгт хүрчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2025 оны эхний ...
4 цагийн өмнө
ЭТТ: 32 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган ...
5 цагийн өмнө
ГЕГ: Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ
Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.9 хувь, Швейцар-т 5.0 хувь, АНУ-д 1.2 хувь, ОХУ-д 0.4 хувь тус тус ног...
6 цагийн өмнө
Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа
Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй байгаа бол 330 сумын хэмжээнд м...
7 цагийн өмнө
А.Гантөгс: Шүүх тэтгэмжийн мөнгийг зөвхөн хүүхдэд зориулж тогтоодог
Хуульч А.Гантөгстэй хүүхдийн тэтгэмжийн мөнгө болон гэрлэлт цуцлуулахад үүсдэг эд хөрөнгө хуваах маргааны талаар ярилцлаа. -Гэрлэлт ...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд