Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Цаасан И-баримтыг халж бүрэн цахимжуулна

trend

Админ

img

2025 оны 8 сарын 06

img

28

news-img

Иргэд и-баримтаа уншуулан 2 хувийн татварын буцаан олголт авдаг. Ингэхдээ цаасан и-баримт бүдэг, дутуу хэвлэгдэх зэрэг асуудлаас үүдэж баримтаа бүртгүүлэлгүй орхих тохиолдол элбэг байдаг. Тэгвэл Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар санаачлан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлжээ. Ингэснээр цаасан и-баримтыг халж автоматаар бүртгэгдэн иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэх аж.

Энэ ажлын хүрээнд өчигдөр Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзсан байна. Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайван, Монголбанкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг, болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

Өнөөдрийн байдлаар cu аппликейшнээр дамжуулаад и-баримтаа автоматаар бүртгүүлж байгаа. Хаан банк дотоод үйлчилгээгээ шууд и-баримттай холбосон бол Мобиком, Юнител зэрэг газрууд и-баримтаа автоматаар бүртгүүлэх системд холбогдсон байдаг. Энэ жишгээр иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар и-баримт бүртгэгддэг болох цахимжуулах ажлыг эхлүүлсэн байна. Цаасан И-баримтыг халж цахимжуулах бүрэн боломжтойг уулзалтад оролцсон талууд онцолжээ. Энэ талаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилсан И-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох ажлын хүрээнд И-баримтын бүртгэлийг хялбаршуулж цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь Дижитал шилжилтийн нэг хэсэг байх болно гэсэн байна. Тэгвэл Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг Кассын системээс мэдээлэл авч татвар руу өгдөг систем дээр арилжааны банкнуудын гүйлгээг дамжуулахад Монголбанкнаас дэмжлэг хэрэгтэй. Нөгөө талдаа иргэд өөрсдөө ямар картаа сонгох вэ гэдгээ шийднэ. Энэ ажил дээр техникийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй. Аюулгүй байдал, нууцлалыг хангах шаардлагатай гэжээ. Харин Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван одоогийн байдлаар аж ахуй нэгжээр и- баримтаа бүртгүүлэх тохиолдолд автоматаар бүртгэгдэж байгаа.

Иргэнээр баримтаа авах тохиолдолд тухайн иргэний дансны нэгдсэн системд бүртгэлтэй регистрийн дугаараар ордог болох боломжтой юм. Тиймээс иргэн өөрөө дансаа сонгох шаардлагатай. Бид банкнуудтай хамтарч аппликейшн дээр хөгжүүлэлт хийх хэрэгтэй болж байна гэсэн бол Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд И-баримтыг шууд бүртгэгддэг болох ажлыг дэмжиж байна. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, и-баримтаа бүртгүүлээд байж чаддаггүй. Ихэнхдээ картаараа төлбөр, тооцоогоо хийдэг. И-баримт бүрэн цахимжисанаар дээрх иргэдийн и-баримт гээгдэхгүй болох давуу талтай болно хэмээн байр сууриа илэрхийлжэ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Орон сууцны 1 мкв-ын үнэ дунджаар 4.5 сая төгрөг болжээ

Өнөөдрийн байдлаар орон сууцны 1 мкв-ын дундаж үнэ 4.5 сая төгрөгт хүрчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2025 оны эхний ...

img

4 цагийн өмнө

ЭТТ: 32 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32.0 мянган ...

img

5 цагийн өмнө

ГЕГ: Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортолжээ

Монгол Улс дэлхийн 68 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д  91.9 хувь, Швейцар-т 5.0 хувь, АНУ-д 1.2 хувь, ОХУ-д 0.4 хувь тус тус ног...

img

6 цагийн өмнө

Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа

Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй байгаа бол 330 сумын хэмжээнд м...

img

7 цагийн өмнө

А.Гантөгс: Шүүх тэтгэмжийн мөнгийг зөвхөн хүүхдэд зориулж тогтоодог

Хуульч А.Гантөгстэй хүүхдийн тэтгэмжийн мөнгө болон гэрлэлт цуцлуулахад үүсдэг эд хөрөнгө хуваах маргааны талаар ярилцлаа. -Гэрлэлт ...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд