Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Др.Минди-гийн эрх олгосон көүч багш Ц.БатбБилэг: Бактери, даавар хоёроо зөв хооллох, шинэ хэв маягийн хоолны дэглэмд шилжих шаардлагатай

trend

Админ

img

2025 оны 8 сарын 18

img

38

news-img

Др.Минди-гийн эрх олгосон көүч багш Ц.Батбилэгтэй ярилцлаа.


-Ингэхэд та ер нь яагаад энэ мацгийг тайлбарлан таниулах болов?

-Миний хувьд өөрийн эрүүл мэндийн асуудлаа шийдэх нь нэн тэргүүний зорилт байсан. Судалсаар, судалсаар ”Дааврын мацаг” бол эрүүлжих хамгийн үр дүнтэй арга юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгээд Др.Миндийгийн арга зүйгээр мацаглаж, хооллож богино хугацаанд үр шимийг нь хүртэж, гурван сарын дотор есөн кг жин хасаж, архаг харшил болон цэвэршилтийн хам шинж болох үе мөчөөр өвдөх, стресс, бухимдал, сэтгэл гутрал зэрэг олон асуудлаасаа ангижирсан.

-Богино хугацаанд ингэж жин хасаж, эрүүл мэндийн олон асуудлаа шийдсэн хүний хувьд Мацаглахыг хүсч байгаа хүмүүс хамгийн түрүүнд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Др.Минди эхлээд 30 хоногийн мацгийн шинэчлэлтээс эхлэхийг зөвлөдөг. Үүнийг хийснээр мацагийн үед гарах хүндрэлээс урьдчилан сэргийлж, уртын мацагт амархан шилжих боломжийг олгодог. Энэ үед хүмүүс хасах болон нэмэх хоол хүнсний төрөл болон мацаг тайлах хоол хүнсний төрөл, аргаа мэдэж авах, хооллох болон мацаглах цонхыг тохируулж сурахаас гадна хамгийн чухал нь даавар, бактери хоёроо зөв хооллож сурдаг.

-Энэ хөтөлбөрт хэрхэн яаж хамрагдах вэ. Өөр ямар нэгэн сургалт хөтөлбөр байгаа юу?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйг бүрэн багтаасан журнал тэмдэглэлийн дэвтэр хэлбэртэй хэвлэгдэж гарсан. Мөн фэйсбүүкийн насан туршийн гишүүнчлэлтэй хаалттай группэд нэгдэж бусдаас урам зориг авч энэ хөтөлбөр хэрэгждэг. Тухайлбал, мацаг барих үед өлсвөл яах вэ, толгой эргэх, өвдөх нь юутай холбоотой вэ, өтгөн хаталтыг хэрхэн шийдвэрлэх, тунгалгийн шингэнээ яаж эргэлтэд оруулах вэ, илэрч буй шинж тэмдгээр өөрийгөө оношлох талаар, кетони уургаа ялгарсныг яаж мэдэх, мацаг тайлах хоол хүнсээ бэлтгэх арга, ямар шинж тэмдэг илэрвэл мацагийг зогсоох вэ гэх мэт мацаглахтай холбоотой бүх төрлийн арга зүйг заадаг.

Мөн “Хүний бүтээмжийг, байгалийн биоритмд нь тохируулан хэрэглэх арга зүй” болон “Эрүүл амьдарлын мартагдсан нууц түлхүүр” гэдэг нэгтгэсэн сургалтыг байгууллага хамт олны захиалгаар хийж байна.

-Хүний бүтээмжийг байгалийн биоритмд тохируулан ашиглах талаар дэлгэрүүлнэ үү?

-Бидний бие зарим үед хөнгөн шингэн, эрч хүчтэй, ажлыг гялалзуулдаг байхад зарим өдөр тиймэрхүү хүнд залхуу болдог доо.

Энэ нь бидний биеээс ялгарч байгаа даавартай шууд холбоотой байдаг юм байна. Тухайлбал, эстроген даавар ялгарч байх үед хүн маш энтроверт болж, оюун ухаан сэргэж, шинэ санаа санаачилга гаргах, урам зориг орж, идэвх зүтгэл нэмэгддэг бол тестостерон даавар ялгарах үед бие физиологийн хувьд ачаалал даах, эрч хүч бий болдог, ажлын өндөр ачаалал авах чадвар сайжирдаг, ажлын бүтээмж нэмэгддэг, ачаалал даадаг үе юм байна. Харин прожестрон даавар ялгарч байх үед ажлын ачааллыг бууруулж, амарч, бүр нүүрс усны хэрэглээгээ нэмж өгвөл энэ үед хамгийн их жин буурдаг төдийгүй дараагийн үедээ маш сайн бэлтгэгддэг. Мацагийн дараагийн нэг гайхамшиг бол хүн мацаглахад оюун ухаан маш хурц болж ой тогтоолт сайжирдаг. Бид 10 жилийн сурагч байх үедээ бид өглөө эрт шалгалтын билет уншдаг байсан шүү дээ. Энэ бол хүн унтаад, тодорхой хугацаанд биед хоол ороогүй учраас мацагласан байх бөгөөд энэ үед хүний ой тогтоолт илүү өндөр байдаг гэдгийг мэдэж, түүнийг тэгж ашигладаг байж. Үүнийг хүний биологийн биоритмд тохируулан бүтээмжийг ашиглах гээд байгаа ба энэ шинэ арга зүйг шинжлэх ухааны туршилт судалгаа хийдэг Силикон валли-гийн технологийн компаниуд нэвтрүүлээд эхэлсэн. Ажлын дөрвөн өдөрт шилсэн гэх мэт. Шинэ бизнес санаа гаргах, томоохон төслийн эхлэхдээ эмэгтэй хүний амьдралын мөчлөгийн хамгийн өндөр бүтээмж бий болдог. Хүний оюун ухаан хурц болдог төдийгүй аливаа зүйлийг манифестэшн хийхэд, дэлхий ертөнцийн дэмжлэг хүртэж, биелдэг тэр таатай үед нь ажиллуулаад, бүтээмж буурдаг, залхуу болдог үед нь тааруулж амраадаг болж байна. Тэр бүү хэл Испанид хэдэн жилийн өмнөөс “менстрүэшн чөлөө” гэж ажил олгогч нь олгодог болсон.

Би энэ хүний бүтээмж өндөрсдөг, оюун ухаан хурц болдог үе нь хэзээ тохиодог уу, түүнийг хэрхэн дэмжиж, ажилтнуудынхаа бүтээмжийг нэмэгдүүлдэг талаар корпориат сургалт өгдөг. Шинэ үеийн гүйцэтгэх захирлууд, төслийн менежерүүд маш соргогоор хүлээн авч байгаа нь надад урам зориг өгч байна.

-Мацагийн олон гайхамшигтай үр дүн, үр нөлөөг энэ номны агуулгаас харлаа л даа. Тухайлбал, 13 цаг мацагласнаар өсөлтийн даавар ялгарна, 17 цаг мацагласнаар эс муу эсээ идэж, эсийн түвшинд цэвэрлэгээ хийгдэнэ, 24 цаг мацагласнаар гэдэс дотор шинэчлэгдэнэ, 36 цаг мацагласнаар өөхөн эсээ хайлуулна, 48 цаг мацагласнаар допамин дааврын ялгарал ихсэж, амьдралын баяр баясгалан нэмэгдэнэ, амар тайван болно, цаашлаад 72 цаг мацагласнаар хүний үүдэл эс ялгарч бүх өвчилсөн, хөгширсөн эсийг эмчилнэ гэх мэт. Мацаг бол эдгэрэх гайхамшигтай арга зам гэдгийг яах аргагүй дэлхий нийтээрээ ярьж байна. Тэгвэл мацаглаж болохгүй хүн гэж байх уу?

-Хүнд мацаглаж болохгүй үе байдаг. Тухайлбал, эмэгтэй хүнд, сар бүрийн хэд хоног мацаглаж болохгүй өдрүүд байна. Энэ үе нь эмэгтэй хүний бэлгийн дааврын нэг прожестрон ялгарч байдаг үе юм. Энэ үед мацаглах юм бол эмэгтэй хүний сарын тэмдэг хаагдах, стресс бий болгосноор бүр эсрэгээр жин нэмж болдог. Тэгэхээр ялангуяа эмэгтэй хүнд огт мацаглаж болохгүй өдрүүд гэж бий. Нэмж хэлэхэд, өсөлт хөгжилт бүрэн гүйцээгүй хүүхдүүд болон хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд мацаглах хэрэггүй гэдгийг сануулах хэрэгтэй.

-Ер нь мацагийн талаар хүмүүс янз бүрийн л ойлголттой байгаа байх. Таны ярих энэ мацагийн цоо шинэ арга зүй гэдэг нь яг юугаараа бусад мацагаас өөр юм бэ?

-Мацаг гэдгийн шинжлэх ухааны тайлбар нь цусны сахарыг өсгөхгүй байх төдийгүй цаашлаад элэгнээсээ кетони уураг ялгаруулж энергийн эх үүсвэрээ хийж байгаа бодисын солилцооны төлөвийг хэлж байна. Бүх төрлийн хоол хүний биед ороод цусны сахар буюу глюкоз болж хувирдаг юм байна л даа. Цусны сахар бий болгож байгаа бүх төрлийн хүнс, хоол, тэжээлийг тодорхой хугацаанд биед оруулахгүй байхыг л мацаг гэж ойлгоно. Мацагийн цоо шинэ арга зүй гэдэг нь хүний бэлгийн дааврын мөчлөгт тааруулан мацаглах, хооллох, дасгал хөдөлгөөнөө сонгон хийх, ажил амралтаа зохицуулах цогц арга зүй юм. Тухайлбал, прожестрон даавар ялгарах үед огт мацаглахгүй байх ба эстроген даавар ялгарах үед мацаглах цагийг аажмаар нэмэгдүүлж, тестостерон даавар ялгарч байх үед мацагийн цагийг илүү уртасгадаг арга юм. Ингэснээр мацаг хүндрэлгүй явагдахаас гадна тухайн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг хоол хүнсний төрлийг, тухайн дааврын ялгарлын үеүдэд сонгож хэрэглэснээр энэ нь үнэхээр төгс хослол болж жин буурах, дотор гэдэсний бактери засагдах, бие эрүүлжих, эд эс залуужих, эрч хүч нэмэгдэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх төдийгүй мацагийн маш олон гайхамшигт үр дүнгүүдийг хүртэх боломжтой юм.

-Таны хэлсэн олон үр дүнгээс хамгийн эхлээд жин буурах талаар ярилцъя. Мацаг барьснаар мэдээж хоол идэхгүй байгаа учраас жин буурах байх. Харин буцаад нэмэх үү?

-Таргалах үндсэн шалтгаан нь бидний эд эсэд хэрэггүй зүйлс мөн энерги болгон хувиргаж чадаагүй илүүдэл цусны сахар, илүүдэл инсулин, илүүдэл кортизол, хүний биед шингэхгүй хоруудыг бие өөхөн эс бий болгон хувиргадаг байна. Чухамдаа бид ингэж таргалдаг. Тэхээр энэ илүүдлээс салах арга нь ерөөс энэ өөхөн эсийг энерги болгон ашиглах юм. Өөхөн эсийг энерги болгон хувиргах арга нь мацаг юм. Мацагийн арга зүйг зөв эзэмшсэн хүнд дахин таргалах гэдэг асуудал байхгүй болно. Учир нь өөхөн эсийг шатааж, элэгнээс бий болдог кетони гэдэг уургаар энергийн эх үүсвэрээ хийснээр өөхөн эсийн тоо багасч, турах процесс бий болдог. Нэгэнт өөхөн эсээ шатаах төлөвт шилжээд эхэлсэн бол жин хасалтын зогсоох аргагүй гэдэг нь үнэхээр гайхалтай хэрэг биш гэж үү.

-Та элэгнээсээ кетони уураг ялгаруулж энергийн эх үүсвэр хийх нь мацаг гэж ярилаа. Энэ талаар дэлгэрүүлж ярьж өгөөч.

Б: Маш энгийнээр хүний биеийг хайбрид машинтай адилтган үзвэл цусны сахар нь шатахуун, кетони уураг нь цахилгаан юм гэж ойлгох хэрэгтэй. Хүн амьд байж хөдөлж л байгаа бол аль нэгэн энергийн эх үүсвэрийг хэрэглэж байгаа гэсэн үг. Бүх төрлийн хоол хүнс биед ороод цусны сахар бий болгож байгаа үед үүнийг “цусны сахар шатаах” байдлаар бид энерги бий болгож бодисын солилцоо явагдаж байна гэж ойлгох ба мацаглаж, кетони уургаар энергийн эх үүсвэрээ хийж байвал бид үүнийг “өөх шатааж” бодисын солилцоо хийж байнаа гэж ойлгоно.

-Бид хүнс хоол идэж байх үедээ цусны сахар буюу машинаар бол шатахуунаа зарцуулаад амьдраад байна гэсэн үг байх нь. Тэгвэл нөгөө энергийн эх үүсвэр буюу кетони уургаа ялгаруулж бодисын солилцоо хийх нь яагаад хэрэгтэй байдаг юм бэ?

-Чухамдаа асуудлын хамаг гогцоо буюу мацагийн жинхэнэ үүрэг, ач холбогдол энд л байгаа юм. Бидний биед “цусны сахар” болон “кетони уураг” аль аль нь чухал үүрэгтэй. Энэ хоёр түлшийг бид ашиглан дээр хэлсэн “цусны сахар шатаах” болон” өөх шатаах” бодисын солилцооны хооронд уян хатан шилжилт хийж байгаа хүн бол эрүүл хүн юм. Бидний тархи нь 50 хувь цусны сахар, 50 хувь кетони уургаар ажиллах бүтэцтэй. Гэтэл орчин үеийн бидний амьдарлын хэв маяг буюу 24/7 хоол идэхэд бэлэн байгаа байдал маань тархи нөгөө чухал энергийн эх үүсвэр болох кетони уургаа авч чадахгүй учраас бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрч, зарим нэг үүрэгт гүйцэтгэх гэхээр түүнд шаардалагтай түлш дутагдаж байгаа учраас түүнийг гүйцэтгэж чадахгүйд хүрдэг байна л даа. Энэ нь хүний ой тогтоолт муудах, мартах, оюун ухаан хурц соргог байхаа болих зэргээр илэрсээр хожимдоо алцгаймер болоод байгаан бн. Дэлхий нийтэд алцгеймерыг “чихрийн шижин-3” гэж оношилж ярьдаг болсон нь нөгөө 50 хувь кетони уураг хэрэгтэй тархийг байнга цусны сахараар тэжээгээд байгаатай шууд холбоотой юм.

-Чухамдаа кетони уургаараа энергийн эх үүсвэрээ хийж, өөх шатаах бодисын солилцоонд шилжих нь чухал юм байна. Кетони уураг ялгарч энергийн эх үүсвэрээ хийж байгаа нь мацаг гэхээр мацаг барьж л байж кетони уураг ялгарах нь байна шүү дээ. Энэ кетони уураг ялгарч байгааг яаж мэдэх вэ?

-Шинжлэх ухааны судалгаагаар хоол идсэнээс хойш 8-12 цаг болоход кетони уураг ялгарч эхэлдэг байна. Биед хоол хүнс орж ирэхгүй үед цусны сахар бий болохгүй бөгөөд нөгөө машин маань /хүний бие/ асахын тулд энергийн эх үүсвэр хэрэг болно доо. Ийнхүү, кетони уураг нь биед байгаа өөхөн эсийг шатаах замаар ялгардаг биологийн процесс, бидний байгалийн өгөгдөл юм. Кетони уураг ялгарч байна гэдгийг мэдэх хамгийн энгийн арга нь өлсөхөө болиод улмаар эрч хүч нэмэгдэнэ. Кетони уургийг цуснаас шээснээс хэмжих аргууд байдаг.

-Төгсгөлд нь манай уншигчид энэ ярилцлагаас юуг ойлгоосой гэж хүсч байна вэ?

-Хоолгүйгээр дор хаяж дөрвөн цаг түүнээс дээш тэсэхгүй байгаа нь бодисын солилцоо алдагдаж байгаа түгээмэл боловч анзаардаггүй шинж юм. Бодисын солилцоо тэнцвэртэй, эрүүл байна гэдэг нь хоолноос авдаг цусны сахар, өөхнөөс авдаг кетониос ээлжлэн энерги үйлдвэрлэж чадаж байгааг хэлнэ. Энэ “түлш солих чадвар” удаашрахад ихэвчлэн хурдан шингэдэг нүүр усны хэрэглээг нэмэгдүүлж ирсэнтэй ирсэнтэй холбоотой. Бие, цусан дахь сахарын хэмжээг тогтвортой барихын тулд хооллох шаардлага үүсгэдэг. Ингэж буй шинж тэмдэг нь хоол цай холдох үед гар чичрэх, цухалдах, чихэрлэг зүйлс, нүүрс усанд дурлах, анхаарал төвлөрөл буурах, эрч хүч сулрах, бүх бие сульдаж ядрах юм. Гэтэл бид үүнийг хоол идээгүйгээс гэж оношлон, “хоол идэж эмчлэх” ёстой гэж үзэн идсээр байгаа бөгөөд яагаад бие, өөрийн өөхөн эсээс энерги авч чадахгүй байгааг орхигдуулсантай холбоотой. Нэмж хэлэхэд судалгаараар бидний эрүүл мэндийн одоогийн доройтол нь дараах таван шалтгааны шууд үр дагавар гэж дүгнэсэн байна. Үүнд, Калори хасах дэглэм, Чанар муутай хүнс, Кортизол дааврын байнгын ялгарал буюу стресс, Хорт бодисын хэрэглээний өсөлт, Бүх хүнд, ижил хоолны дэглэм тохирно гэсэн төөрөгдөл. Иймд бид өөр шинэ арга зүй, үзэл баримтлал бүхий хоолны дэглэмд шилжих зайлшгүй шаардлага үүсч байна. Энэ нь бактери, даавар хоёроо зөв хооллох, даавар бактери хоёроо удирдах, хянах тухай асуудал бөгөөд хүний биеийн дааврын ялгаралд тааруулж, түүнийг дэмжиж мацаглах болон хооллох хэзээ, юугаар, хэрхэн хооллох, ашигтай бактераа хэрхэн нэмэгдүүлэх, бас бактерийг бактераар нь идүүлэх арга зүй бүхий иж бүрэн амьдарлын шинэ стиль , шинэ хоолны дэглэмийг хэрэгжүүлэх тухай юм. Энэ иж бүрэн арга зүйг өөрийн бие дээр хэрэгжүүлж, үр жимсийг нь хүртмээр байгаа бол надтай холбогдоорой.

Утас: 99093108. Миний фэйсбүүк хаяг: Дээжээ Батбилэг Цэрэндорж. Баярлалаа.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад цагдаагийн байгууллагад “… буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэц...

img

11 минутын өмнө

Трамп-Зеленскийн уулзалт 01:15 цагт эхэлнэ

АНУ, Украины төрийн тэргүүн нарын уулзалт Астанагийн цагаар 22:15 цагт /Улаанбаатарын цагаар 19-ний өдрийн 01:15 цагт/ эхэлж, бүтэн ...

img

11 минутын өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 08 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 86 гомдол, мэдээллийг ш...

img

36 минутын өмнө

Данжаад дампуурах тусмаа гангардаг…

Орлогоосоо хэт давсан тансаглалыг зунжингаа харлаа. Бай шагналын жишиг хамгийн үнэтэй машин бол жээ. Тэрбум төгрөг бэлэглэх нь ердий...

img

1 цагийн өмнө

Хэн ч эх орноо тэнэгүүдийн орон байгаасай гэж хүсэхгүй

Дэлхийн хэвлэл мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн турш нэг л үйл явдлыг тойрч шуугилаа. Цэнхэр гаригийн тэргүүлэх хоёр гүрний удирдагч...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд