Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 18

Валютын ханш

value

гадаад

Трамп-Зеленскийн уулзалт 01:15 цагт эхэлнэ

trend

Админ

img

2025 оны 8 сарын 18

img

27

news-img

АНУ, Украины төрийн тэргүүн нарын уулзалт Астанагийн цагаар 22:15 цагт /Улаанбаатарын цагаар 19-ний өдрийн 01:15 цагт/ эхэлж, бүтэн цаг үргэлжилнэ гэж Kazinform агентлаг мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлын хуваарийг нийтэлдэг Roll Call-д бичсэнээр, Д.Трамп, В.Зеленский нарын уулзалтын дараа Цагаан ордны тэргүүн ба Европын улсуудын төрийн тэргүүн нар оролцсон олон талт уулзалт Астанагийн цагаар 00:00 цагт /Улаанбаатарын цагаар 19-ний өдрийн 03:00/ эхлэх ажээ.

В.Зеленский хэдийнэ Вашингтонд ирчихээд байгаа бол Трамптай хийх түүний уулзалтад Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Фридрих Мерц, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар оролцоно.  “Маргааш Цагаан ордны хувьд маш чухал өдөр болно. Нэг дор Европын ийм олон удирдагчид хэзээ ч цуглаж байгаагүй. Тэднийг хүлээн авах нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэж Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

Өчигдөр буюу 17-нд В.Зеленский, Европын Комиссын тэргүүн, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Европын зарим улсын төрийн тэргүүн нар оролцсон онлайн бага хурал болсон юм. Хуралд оролцогчид дайн дууссаны дараа Украинд “аюулгүй байдлыг хангах хүчнийг” байрлуулах, тус улсын агаарын ба тэнгисийн орон зайг хамгаалах, зэвсэгт хүчнийг нь сэргээн шинэчлэхэд бэлэн гэдгээ нотолсон байна.

 

Б.Адъяахүү

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байсан этгээдүүдийг илрүүлжээ

Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад цагдаагийн байгууллагад “… буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэц...

img

13 минутын өмнө

Трамп-Зеленскийн уулзалт 01:15 цагт эхэлнэ

АНУ, Украины төрийн тэргүүн нарын уулзалт Астанагийн цагаар 22:15 цагт /Улаанбаатарын цагаар 19-ний өдрийн 01:15 цагт/ эхэлж, бүтэн ...

img

13 минутын өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 08 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 86 гомдол, мэдээллийг ш...

img

38 минутын өмнө

Данжаад дампуурах тусмаа гангардаг…

Орлогоосоо хэт давсан тансаглалыг зунжингаа харлаа. Бай шагналын жишиг хамгийн үнэтэй машин бол жээ. Тэрбум төгрөг бэлэглэх нь ердий...

img

1 цагийн өмнө

Хэн ч эх орноо тэнэгүүдийн орон байгаасай гэж хүсэхгүй

Дэлхийн хэвлэл мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн турш нэг л үйл явдлыг тойрч шуугилаа. Цэнхэр гаригийн тэргүүлэх хоёр гүрний удирдагч...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд