мэдээ
Данжаад дампуурах тусмаа гангардаг…

ПҮРЭВИЙН ХАШЧУЛУУН
2025 оны 8 сарын 18

36

Орлогоосоо хэт давсан тансаглалыг зунжингаа харлаа. Бай шагналын жишиг хамгийн үнэтэй машин бол жээ. Тэрбум төгрөг бэлэглэх нь ердийн юм байна. Бид ийм түвшний эдийн засгийн багтаамжтай улс орон болж чадсан билүү. Юуны цондон болоод сошиалаар дүүрэн монголчуудын хээнцэрлэл болчихов. Олж байгаа жаахан орлогоо япон, солонгос, хятад машинд өгч байна. Түүнийгээ хөдөлгөхдөө Оросын бензин шатахуунд мөнгөө тушааж байна. Хэдэн супер маркет, сүлжээ дэлгүүрт хэрэгцээний хэдэн төгрөгөө хураалгаж байна. Энэ бүхэн хэд гурван хүнд очдог хэмжээлшгүй их ашиг. Одоо орон нутгаар тэнээд, юу ч үгүй болсон хэдэн монгол хотдоо ирцгээж байна. Урдаас нь уур уцаартай нийслэл, түгжрэл, тог цахилгаангүй гэр орон нь угтах.
Юуны төлөө, хэний төлөө амьдраад байгаа монголчууд вэ. Удахгүй утаа, өвлийн бэлтгэл, сургууль цэцэрлэгийн асуудал, мөнгөний асуудлууд бөөгнөрнө. Банкруу цалингийн, тэтгэврийн, хэрэглээний зээл рүүгээ шогшино. Тэрийг нь бас л арваад хүн хүүлнэ. Тэдэнд монголчуудаа шулж л байвал ард түмэн, улс орны хувь заяа хэрхэх нь хамаа ч үгүй. Монголын иргэн нэг бүрийн халааснаас гарч байгаа бүх мөнгө хоёр хөрш, гуравдагч орнууд руу урсаж одсоор. Улсын хэдэн эмнэлгээр нь дүүрэн ядарсан ардууд халаасаа хоослон шаналах. Хөдөөгүүр дүүрэн үнэ ханшгүй малаа харсан хөгшчүүл. Монголчууд ийм нэг чөтгөрийн тойрогт ороод, түүнтэйгээ эвлэрчихлээ. Одоо биднийг Эрчим хүчний маш том хямрал хүлээж байна. Өвлийг хэрхэн цахилгаан, дулааны асуудалгүй даван туулах . Үүнд л төр засаг төвлөрөөсэй. Өөр ч хүсэх юм алга. “Данжаад дампууурах тусмаа гангардаг” гэдэг үгийг дор бүрнээ бодох цаг болжээ…





Зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад цагдаагийн байгууллагад “… буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэц...
8 минутын өмнө
Трамп-Зеленскийн уулзалт 01:15 цагт эхэлнэ
АНУ, Украины төрийн тэргүүн нарын уулзалт Астанагийн цагаар 22:15 цагт /Улаанбаатарын цагаар 19-ний өдрийн 01:15 цагт/ эхэлж, бүтэн ...
8 минутын өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 08 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 86 гомдол, мэдээллийг ш...
33 минутын өмнө
Данжаад дампуурах тусмаа гангардаг…
Орлогоосоо хэт давсан тансаглалыг зунжингаа харлаа. Бай шагналын жишиг хамгийн үнэтэй машин бол жээ. Тэрбум төгрөг бэлэглэх нь ердий...
1 цагийн өмнө
Хэн ч эх орноо тэнэгүүдийн орон байгаасай гэж хүсэхгүй
Дэлхийн хэвлэл мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн турш нэг л үйл явдлыг тойрч шуугилаа. Цэнхэр гаригийн тэргүүлэх хоёр гүрний удирдагч...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд