мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 градус, бороо орно

Админ
2025 оны 9 сарын 13

16

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +8…+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +7…+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +6…+8 градус дулаан байна.
2025 оны 09-р сарын 14-нөөс 09-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +10…+15 градус дулаан байна.





“Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ
Бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээхээр ...
8 цагийн дараа
“Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
“Номын соёлт ертөнц” Төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр” 38 дахь удаагаа болох гэж байна. Үндэсний “Номын баяр” есдүгээ...
8 цагийн дараа
Э.Шүрэнбат: Таны хүүхэд зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, чанартай нойр авдаг бол дархлааны систем сайтай байна
Уламжлалт анагаах ухааны эмч Э.Шүрэнбаттай дархлаагаа хэрхэн дэмжих талаар ярилцлаа. -Одоо хүүхдүүдийн дархлаа хамгийн их унаж, алив...
8 цагийн дараа
“Чи муу наад бараагаа адилхан үнэтэй зараач”
Миний таньж мэддэг хэд хэдэн хүн жижигхээн онлайн дэлгүүр ажиллуулдаг юм. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлог маягтай янз бүрийн бараа ор...
8 цагийн дараа
Манай дарга нар Таван толгой, Оюу толгой гэсэн ордуудыг дахин нээх нь ээ
Монгол Ардын Намынхан үеийн, үед л ард түмний сэтгэлийн хөөрөл, уярал дээр өөрсдийн гэсэн шоу арга хэмжээгээ дэглэж ирсэн. Тэрхүү шо...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд