Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Э.Шүрэнбат: Таны хүүхэд зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийж, чанартай нойр авдаг бол дархлааны систем сайтай байна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 13

img

26

news-img

Уламжлалт анагаах ухааны эмч Э.Шүрэнбаттай дархлаагаа хэрхэн дэмжих талаар ярилцлаа.


-Одоо хүүхдүүдийн дархлаа хамгийн их унаж, аливаа халдварт өвчин амархан тусдаг үе. Тиймээс эцэг эхчүүд яаж хүүхдийнхээ дархлааг дэмжих хэрэгтэй вэ?

-Хүүхдийн бие махбодыг гадны хүчин зүйлс буюу вирус, нян бактериас хамгаалах байгалийн системийг дархлаа гэдэг. Энэ систем хүчтэй байснаараа тухайн хүүхдийн өсөлт хөгжил болон ханиад томуу амархан хүрэх давтамжийг бууруулж, хурдан эдгэрэхэд чухал нөлөө үзүүлдэг. Бага насны хүүхдийг насанд хүрэгчидтэй харьцуулахад илүү амархан ханиад хүрдэг. Гэхдээ энэ нь муу гэсэн үг биш. Яагаад гэвэл хүүхдийн бие махбод ханиад томуу хүрч байж илүү сайн дархлаа суудаг.Өөрөөр хэлбэл, бага насны хүүхэд ханиад хүрэх тусмаа дархлааны системтэй болдог гэсэн үг. Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ дархлааг дэмжихийн тулд ердөө гуравхан зүйлд анхаарахад болно. Таны хүүхэд зөв хооллож, сайн дасгал хөдөлгөөн хийж, чанартай нойр авч байвал янз бүрийн дархлаа дэмжих бэлдмэл, антибиотик хэрэглэх шаардлага байхгүй. Харин ч миний хүүхэд маш сайн дархлааны системтэй байна гэж ойлгох хэрэгтэй.

-Яагаад зөв хооллох нь хүүхдийн дархлааг дэмждэг вэ?

-Нэгдүгээрт, яагаад хүний биеийн дархлаа унадаг вэ гэхээр хоол хүнснээс ихээхэн шалтгаалдаг. Монголчуудын хувьд ихэвчлэн ямар ч шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэдэг. Манайд хүнсний аюулгүй байдал тийм сайн биш шүү дээ. Жишээ нь гахай, тахаины мах байна. Жимсний хувьд химийн бодисоор бордоод хүчээр ургуулсан гээд энэ бүх асуудлууд нийлээд монгол хүн бүрийн дархлааг унагаж байна. Тиймээс бид дархлаагаа дэмжихийн тулд хүнсний аюулгүй байдалдаа маш сайн анхаарах ёстой. Эрүүл бус хүнсний бүтээгдэхүүн ашиглаж хийсэн хоолыг идэхээр ходоодонд ороод ямар ч хэрэггүй уураг, амин дэм болж задардаг. Уг нь хэрэгтэй уураг, амин дэм болж задрах ёстой. Түүнчлэн нарийн гэдэс рүү ороод цус руу шимэгдэхээрээ дахиад л хэрэггүй уураг, амин дэм шимэгддэг. Энэ нь дархлааны цагаан эсийг зөөвөрлөж чадахгүй болно гэсэн үг. Цус бол бүх биеэр эргэлддэг. Гэтэл хэрэггүй муу цус үүсээд үүнээс үүдэн дархлаа төлжихгүй байгаа юм. Ингээд хүүхэд болон насанд хүрэгчид илүү хурдан халдварт өвчин тусдаг. Хооллолт бол ганцхан бага насны хүүхэд бус хүн бүрд хамаатай асуудал.

-Дасгал хөдөлгөөний хувьд эцэг эхчүүд хүүхдүүдээ үймүүллээ гээд хөдөлгөөнийг нь хорих гээд байдаг талтай. Тэгэхээр энэ буруу гэсэн үг үү?

-Тийм. Дасгал хөдөлгөөн хийхээр бодисын солилцоо маш сайн явагддаг. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ ч сайжирна. Харин манайхан бол эсрэгээрээ тамхи татна. Одоо хүүхдүүд, насанд хүрэгчид бүгд электрон тамхи татдаг болсон. Тиймээс бодисын солилцоогоо сайжруулахын тулд ядахдаа хөнгөн дасгал хөдөлгөөн заавал хийх хэрэгтэй. Сая таны хэлсэнчлэн зарим эцэг эхчүүд хүүхдээ үймүүллээ гээд хөдөлгөөнийг нь хориод байдаг. Энэ бол хамгийн буруу шүү. Харин ч таны хүүхэд гүйж, үсэрч аль болох хөдөлгөөнтэй тоглож байвал дархлаа сууж, ой тогтоолт нь сайжирч байна гэж ойлгох хэрэгтэй. Алхах, гүйх хоёр бүх спортын хаан гэж ярьдаг шүү дээ

Орчин үед хүүхдүүд утас оролдож байгаад их орой унтдаг болсон. Энэ нь нэгдүгээрт, мэдрэлийн ядаргаа, хоёрдугаарт, хүзүүний шохойжилт, гуравдугаарт, бөгтийгөөд суучихаар тухайн хүүхэд ходоодоо дарчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөн байхгүй болсноор аливаа өвчний үндэс тавигдаж байна гэсэн үг. Мэдрэлийн эсүүд нь ямар ч хөдөлгөөнгүй болж байна шүү дээ. Уг нь бол үргэлж хөдөлж байх ёстой. Хүүхэд хамгийн түрүүнд мэдрэлийн ядаргаанд ороод, нойргүйдэж, цаашлаад дуу чимээнд мэдрэг болно. Ямар ч насны хүн нойргүйдэлд орохоороо дархлаа нь шууд унадаг. Бага насны хүүхэд янз бүрийн амин дэм хэрэглэхгүйгээр эрт унтаад байхад л дархлаа нь сэргээд маш хурдтай өсөлт нь явагддаг юм.

А.ДАВААУЛАМ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Тамын 50 км” авто замын засварлаж эхэллээ

Зүүн бүсийн иргэдийн нэрлэж заншсанаар тамын 50 км буюу “Монгол улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Өндөр...

img

8 цагийн дараа

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан, урлагийн тоглолт болж байна. Тухайлбал, эрүүл мэндийн байгуулла...

img

7 цагийн дараа

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

6 цагийн дараа

“Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

5 цагийн дараа

“Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ

“Номын соёлт ертөнц” Төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр” 38 дахь удаагаа болох гэж байна. Үндэсний “Номын баяр” есдүгээ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд