мэдээ
“Тамын 50 км” авто замын засварлаж эхэллээ

Админ
2025 оны 9 сарын 13

1

Зүүн бүсийн иргэдийн нэрлэж заншсанаар тамын 50 км буюу “Монгол улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км авто замын шинэчлэлтийн ажил өнөөдрөөс эхэлж байна. Төслийн зорилго Монгол улсын Засгийн газар Дэлхийн банкны 2023.08.28-ны өдрийн хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй зам, тээврийн дэд бүтцийн холболтыг сайжруулах замаар Монгол улсын ХАА, мал аж ахуйн бүтээгдэхүүн махны тээвэр, логистикийн үйл ажиллагааны үр ашгийг сайжруулахад чиглэгдэж байна.
Авто замын техникийн үзүүлэлтийн хувьд 10 метр өргөнтэй далантай, 50 км урт, зорчих хэсгийн өргөн 7 метр, 9 см асфальтбетон хучилтын зузаантай, 38 см цементээр бэхжүүлсэн, буталсан чулуун суурь тавигдах аж.
Тус авто замын техник технологийн зөвлөхөөр “Соосунг инженеринг энд консалтинг” компани болон “Дасан Консалтангс” компанийн түншлэл туслан гүйцэтгэгч “Гео зураглал” ХХК ажиллах бол гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шандун Лүчиао” групп компани ажиллаж 2027 оны 10 дугаар сард хүлээлгэж өгөх юм. Төслийн зургийг “Ростов” ХХК зохиосон байна.
Замын шав тавих үйл ажиллагаанд Зүүн бүсийн УИХ-ын гишүүд, Дэлхийн банкны төлөөлөгчийн газрын төслийн багийн ахлагч Эдвард Андрев Бейкус, Хэнтий, Дорнод аймгийн Засаг дарга нар, зураг зохиогч, зөвлөх болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцлоо.





Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ
Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ. Тэрээр энэ талаарх мэдээл...
7 цагийн дараа
“Тамын 50 км” авто замын засварлаж эхэллээ
Зүүн бүсийн иргэдийн нэрлэж заншсанаар тамын 50 км буюу “Монгол улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Өндөр...
6 цагийн дараа
Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна
Төв талбайд эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан, урлагийн тоглолт болж байна. Тухайлбал, эрүүл мэндийн байгуулла...
5 цагийн дараа
Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...
4 цагийн дараа
“Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд