Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 13

img

65

news-img

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ.

Тэрээр энэ талаарх мэдээллийг ирэх даваа гаригт хийхээр болсон байна. Хохирогчийн ээж охиныг нь хөнөөсөн хэрэг жил тойрон үргэлжилж, шийдэгдэхгүй, хэрэгтнүүд олон тооны өмгөөлөгч авсанд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.

Хэргийг тодруулбал, 2024 оны зургадугаар сард 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хөнөөж, ханын шүүгээ, чемоданд нуухыг завдсан онц ноцтой хэрэг гарч, уг хэрэгт Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарыг яллагдагчаар татаад байгаа юм. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 17-нд буюу ирэх лхагва гаригт Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товлогдоод байна.

Мөн энэ талаар иргэн өөрийн цахим хуудастаа “За ёстой охин хүүхэдтэй хүн бүр үүнд анхаарлаа хандуулаарай.

Нутгийн минь эгчийн цор ганц охин үр нь өнгөрсөн оны 6 сарын 21 нд алуурчин Д гэх 21 настай этгээдийн гарт амь насаа онц хэрцгийгээр алдсан( 16 настай охин болон Мөн 32 настай эмэгтэйг хөнөөсөн гэгдэх хэрэг) Үүнээс хойш жил гаран дамнасан эл хэргийн хэлэлцүүлэг энэ оны 1 сарын 13 болон 3 сарын 20 нд болсон. Охиныг онц хэрцгийгээр хөнөөхөд хэргийг үйлдсэн гэх Д ганцаараа байгаагүй бөгөөд холбогдогч хэд хэдэн этгээдүүд байсан төдийгүй тэд ч мөн амь насыг нь хөнөөхөд туслаж, ёс бус хандаж оролцсон бдаг. Тэгвэл Хан -Уул дүүргийн прокурор хамт байлцсан сэжигтэн этгээдүүдийг зөвхөн хохирогчоор тогтоож яллагдагчаар огт татаагүй бдаг. Үүнд гэр бүл нь маш их гомдолтой байсан юм. Тэгвэл шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шүүх тэдгээр этгээдийг дахин сайн шалгаж яллагдагчаар татах тухай дурьдаж хэргийг прокурорлуу дахин шалгахаар буцаасан байна. Үнэхээр бүлэглэн үйлдэгдсэн гэмт хэрэг бол прокурор яагаад тэднийг хохирогчоор тогтоов? мөн хэрэг болсон үед хэрэгтэн утсан дээрээ хийсэн бичлэгийг шүүх үзэж хамт байлцсан хамсаатан этгээдүүдийг ч яллагдагчаар татан шалгах ёстойг хэлсэн зэргээс харахад прокурор маш муу ажиллаж байгаа нь харагдаж байна. Мэдээж хэрэгт хавсаргасан зураг болон бичлэг дээрээс харвал тэд бүгд л хамсаатан алуурчин байх магадлалтай юм.

Энэхүү хэрэг дээр мэдээ мэдээлэл бэлдэх сэтгүүлчид байвал нээлттэй шүү. Холбогдоорой. Үнэхээр бачимдаж байна. Охин хүүхэдтэй хүн бүр анхаарч , хэрэг хийхэд хамт байлцсан, хэрэгт оролцсон, ёс бус хандсан бүхэнд хуулийн дагуу шийтгэлийг нь өгүүлмээр байна.

Өр нь өмөрч үйл тамаа эдлэж ижий нь ганцхан өмгөөлөгчтэй тэнгэр хол газар хатуу шаналж байхад хэрэгтэн ямар гавьяа байгуулсан гэж 9 өмгөөлөгчтэйгээр оролцож байна вэ…. Новш гэж бүгдээрээ үлдсэн ижий аавыг нь бодоод чадлаараа туслаж хэвлэл мэдээлэл болон өмгөөлөгч авах дээр нь анхаарал хандуулцгаая” гэжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж Ерөнхийлөгчид хандаж, тусламж хүсэхээр болжээ. Тэрээр энэ талаарх мэдээл...

img

6 цагийн дараа

“Тамын 50 км” авто замын засварлаж эхэллээ

Зүүн бүсийн иргэдийн нэрлэж заншсанаар тамын 50 км буюу “Монгол улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Өндөр...

img

5 цагийн дараа

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан, урлагийн тоглолт болж байна. Тухайлбал, эрүүл мэндийн байгуулла...

img

4 цагийн дараа

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

3 цагийн дараа

“Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Зочин

Цааз өг.

Онцлох нийтлэлүүд