Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

 “Чи муу наад бараагаа адилхан үнэтэй зараач”

trend

ЯДАМДОРЖ БАЯРБААТАР

img

2025 оны 9 сарын 13

img

1

news-img

Миний таньж мэддэг хэд хэдэн хүн жижигхээн онлайн дэлгүүр ажиллуулдаг юм. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлог маягтай янз бүрийн бараа оруулж ирж борлуулдаг. Бараа бүтээгдэхүүн нь ч боломжийн зарагдаад байх шиг байдаг. Голдуухан л фэйсбүүкээр шууд лайв хийж байгаа харагдана. Айхтар үнэтэй биш, боломжийн үнээр бараагаа зарахаар худалдан авагчид ч дуртай. Харин нэг бэрх юм нь бараагаа авчрахад тээврийн зардал өсчих гээд хэцүүхэн бололтой юм ярьдаг. Өөр нэг сонин, бараг л хамаагүй ч юм уу гэж бодохоор дарамт байдаг нь ижил төстэй бараа оруулж ирж зардаг хүмүүс гэх. Барааны борлуулалт, мөнгөний эргэлтээ бодохоос гадна бас үйлчлүүлдэг хүмүүстээ хямдавтар, чанартай бараа худалдах гэхээр нөгөөдүүл нь энд тэндээс утасдаад, лайвынх нь доор элдэв янзын коммент бичээд байдаг гэнэ. “Чи муу яахаараа наад бараагаа хямдхан зараад байгаа юм. Адилхан үнээр зараач. Тэгэхгүй бол наад муу пэйжийг чинь хакердуулна, дэлгүүрийг чинь ч зүгээр байлгахгүй шүү” гэх мэтээр занаж, загнах энүүхэнд гэнэ.

Мэдээж төрөөс үзүүлдэг дарамт бол тусдаа асуудал шүү дээ. Төрийн дарамтыг бол ярих юм биш гэдгийг сошиалаар бизнес эрхлэгчид байнга ярьж бичдэг. За тэгээд бусадтай ижил үнээр зарах хэцүү, байх хэцүү болчихно. Хямд үнээр зараад эргэлтээ бодмоор байдаг. Үнэтэй гэхээр эргэлт нь тэр хэрээр удаан болчихно. Уг нь өөрийгөө хамгаалж хууль цагдаа руу гомдол гаргадаг л юм байна лээ. Гэлээ гээд тоодоггүй шахуу. Бараг гомдол гаргаснаасаа эсэн юм болдог болохоор тэгсхийгээд орхидог бололтой юм.

Бизнесийн нэг дүрэм байдаг. Нэг удаа 30 хувийн ашиг хийснээс таван удаа 10 хувийн ашиг хий гэж. Харамсалтай нь Монголын нөхцөлд энэ хууль ерөөсөө хэрэггүй мэт л байдаг. Манай ихэнх бизнес урт хугацаандаа биш, нэг удаа л цөм хийх сонирхолтой байдаг нь салбар салбартаа их гай болдог л гэлцдэг юм билээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Тамын 50 км” авто замын засварлаж эхэллээ

Зүүн бүсийн иргэдийн нэрлэж заншсанаар тамын 50 км буюу “Монгол улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Өндөр...

img

8 цагийн дараа

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг, спортын тэмцээн, урлагийн тоглолт болж байна

Төв талбайд эрүүл мэндийн үзлэг зөвлөгөөн, спортын тэмцээн уралдаан, урлагийн тоглолт болж байна. Тухайлбал, эрүүл мэндийн байгуулла...

img

7 цагийн дараа

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

6 цагийн дараа

“Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул “Автомашингүй өдөр” арг...

img

5 цагийн дараа

“Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ

“Номын соёлт ертөнц” Төрийн бус байгууллагын санаачилсан “Номын баяр” 38 дахь удаагаа болох гэж байна. Үндэсний “Номын баяр” есдүгээ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд