Орон сууцны үнийн индекс 2025 оны наймдугаар сард 1.33 болж, өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн гэдгийг ҮСХ-ноос мэдээллээ.

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар, өмнөх сараас 2.2 хувиар харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.6 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар тус, тус өсчээ.