мэдээ
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна

Админ
2025 оны 9 сарын 17

18

Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Х.Нямбаатар томилогдож, өнөөдөр Улаанбаатар хотын түүхэнд 36 дахь хотын даргаар ажиллаж байна. Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотод эрчим хүчний томоохон төслүүдийг төлөвлөн, бүтээн байгуулалтыг урагшлуулах, эрчимжүүлэх ажилд онцгойлон анхаарсан. Эдгээр төслийн нэг Бөөрөлжүүтийн цахилгаан станц төслийг “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтад танилцуулж байна.
Улаанбаатар хот улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Харин 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг дараа жил нь буюу 2024-2025 оны өвөл нөхөж чадсан юм. Энэхүү хэрэглээг нөхөхөд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц голлох үүргийг гүйцэтгэсэн. Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн ч олон жил гацсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 оны аравдугаар сард ашиглалтад оруулж, арванхоёрдугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон юм.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлж ирлээ. Наймдугаар сарын байдлаар хоногийн дундаж ачаалал 140 МВт орчим байсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 2024 оны арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл төвийн бүсийн нэгдсэн системд ойролцоогоор 600 сая квт.цаг эрчим хүч нийлүүлээд байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын I блокийг ашиглалтад оруулсны дараа II блокийн ажлыг яаравчлан эхлүүлсэн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралтын ажил арванхоёрдугаар сарын 5-нд дуусахаар, хуваарийн дагуу төлөвлөгөөт ажлууд цаг хугацааны хоцрогдолгүй үргэлжилж байгаа юм. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж байна.





А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Заса...
8 цагийн дараа
АРХИВ: Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар иргэдтэй нээлттэй ярилцав
“Өдрийн сонин”-ы 2004 оны арванхоёрдугаар сарын 22-ны дугаарт гарсан “Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар иргэдтэй нээлттэй...
7 цагийн дараа
НӨАТ: 3 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр /2025.09.17/ явагдаж ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шу...
6 цагийн дараа
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 109 жилийн ойг тохиолдуулан Маршал ...
6 цагийн дараа
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
Эрчим хүчний салбар нь аливаа улс орон, хотын хөгжлийн тулгуур болдог. 2023 оны аравдугаар сарын 12-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд