мэдээ
Б.Чулуунбаатар: “Ulaanbaatar Music Festival 2025” хоёр хэсэгтэй, бүтэн өдөр үргэлжилнэ

Админ
2025 оны 9 сарын 18

17

“Ulaanbaatar Music Festival 2025” Улаанбаатар хотын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том задгай талбайн фестивалийн талаар хэвлэлийн хурал боллоо. Энэхүү фестивал Social Pay park-д энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдах юм.
Үеийн уран бүтээлчид оролцсон уг арга хэмжээ өдрийн, шөнийн гэсэн 2 хэсэгтэй бүтэн өдөр үргэлжлэх юм.
EVENT-X компанийн гүйцэтгэх захирал Б.Чулуунбаатартай “Ulaanbaatar music festival 2025”-ын зохион байгуулалтын талаар ярилцлаа.
-Энэхүү фестивалийг зохион байгуулахад нөлөөлсөн таны бодол юу вэ?
-Сүүлийн үед хар бараан сэдэв л нийгмийн анхаарлын төвд байлаа. Тэгш сондгой дугаарын хязгаарлалт зогсохоор түгжрэл, хүйтрээд ирэхээр утаа, агаарын бохирдол яригдана. Гэрэл, гэгээтэй нэг ч юм байхгүй юм шиг сошиалаар дүүрэн харанхуй мэдээлэл. Тиймээс намрын хамгийн сүүлийн сайхан дулаахан өдрөө баярлан цэнгэж аваад ичээндээ оръё доо бүгдээрээ. Хүмүүсийг ирээд нэг өдөр ч болтугай өөрсдийгөө амраан чих, нүд, тархиа баясгаасай гэсэн үүднээс л хийсэн.
Манай EVENT-X компани нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа. Тасалбарын борлуулалт болон артист захиалгын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компани.
-Хэзээнээс эхлэн бэлтгэж эхэлсэн бэ?
-Энэ хавраас эхлэн ярилцаж эхлээд зургадугаар сар эсвэл есдүгээр сарын аль нэгэнд нь хийхээр тогтсон. Их олон фестиваль болж, артистууд өөрсдийнхөө тоглолтыг хийсэн учир дууссаных нь дараа нэгдсэн “Ulaanbaatar music festival”-ыг хийхээр шийдсэн. Энэ сарын 20-ны өдөр ч дулаахан байсан нь нэг том давуу тал болж байна. “Т-Ага”-гийн тоглолт шиг сэрүүхэн байвал хэцүүдэх байх. Нийт 50 гаруй уран бүтээлч, 140 гаруй уран бүтээлээ толилуулна. Мөн ӨМӨЗО-ны хоёр хамтлаг ирж оролцож байгаа. Цаашдаа энэ фестиваль маань илүү олон улсыг хамрах болов уу. Өөрсдийнхөө туурга нэгт угсаатнуудаа оролцуулан хийхээр төлөвлөж байна.
-Хоёр хэсэгтэй гэсэн үү?
-Фестивал болох “Sopial pay park” парк нь 25 мянган хүний багтаамжтай. Түүндээ тааруулаад тасалбараа борлуулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар тасалбарын түгээлт 60-70 хувьтай явагдаж байна. Үүнээс илүүг борлуулан, үзэгчдэд тухгүй байдал үүсэхээс сэргийлэх бодлого баримталж байгаа.
Хөтөлбөрийн хувьд өдөр, шөнийн гэсэн хоёр хөтөлбөртэй. Үзэгчдэд өөрсдөө хүссэн цагаа сонгоод ирэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай. Өдөр 12:00 цагаас эхлэн 13 цагийн турш 50 гаруй шилдэг уран бүтээлчид өөрсдийн ая дуугаа өргөх юм.
Г. Мөнхцацрал





“What3words” апплейкшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой
Онцгой байдлын байгууллагын хэмжээнд аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулах...
7 цагийн дараа
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээ болно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2025 оны 9 дүгээр сарын 2...
6 цагийн дараа
МИАТ: БНСУ-ын Инчеон ОУНБ-ынхан ажил хаялт зарласан тул маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэх иргэд 3-4 цагийн өмнө ирэхийг анхааруулж байна
БНСУ-ын Инчеон ОУНБ-ынхан ажил хаялт зарлажээ. Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ. “БНСУ-ын Инчеон Олон улсын...
6 цагийн дараа
Б.Чулуунбаатар: “Ulaanbaatar Music Festival 2025” хоёр хэсэгтэй, бүтэн өдөр үргэлжилнэ
“Ulaanbaatar Music Festival 2025” Улаанбаатар хотын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том задгай талбайн фестивалийн...
6 цагийн дараа
2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд