Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

МИАТ: БНСУ-ын Инчеон ОУНБ-ынхан ажил хаялт зарласан тул маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэх иргэд 3-4 цагийн өмнө ирэхийг анхааруулж байна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 18

img

17

news-img

БНСУ-ын Инчеон ОУНБ-ынхан ажил хаялт зарлажээ. Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ.

“БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудлын үйлдвэрчний эвлэлээс маргааш буюу Баасан гарагт /2025.09.19/ ажил хаялт зарлах болсныг албан ёсоор мэдээлсэн. Уг ажил хаялтад тус нисэх буудлын 600 орчим ажилчид оролцох бөгөөд байгаль орчны цэвэрлэгээ, зорчигч тээврийн үйлчилгээ, автобус үйлчилгээ, зам тээвэр, чөлөөт бүсийн үйл ажиллагаа зэрэг хэсгүүдийг хамрах юм.
Инчеон ОУНБ-ийн зүгээс Нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж мэдээлж байгаа хэдий ч зорчигч бүртгэл, хилийн шалган нэвтрүүлэх, ачаа тээш хүлээн авах зэрэг үйл явцад бага зэргийн ачаалал үүсэж болзошгүй байгааг анхаарна уу.
Иймд тухайн өдөр /2025.09.19/ МИАТ ТӨХК-ийн ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчид нислэгийн хуваарьт цагаас 3-4 цагийн өмнө Инчеон ОУНБ-д ирж, нислэгийн бэлэн байдлыг хангахыг хүсье.
Ажил хаялт явагдах цагийн хуваарь:
9-р сарын 19 Баасан гараг
– Зам тээвэр, чөлөөт бүс: 09:00-18:00
– Зорчигч терминалын үйлчилгээ /мэдээлэл, зөвлөгөө/ 06:00-18:00
– Байгал орчны цэвэрлэгээ: 9-р сарын 19-ны 05:30 цагаас эхлэн 9-р сарын 20-ны 07:30 цаг хүртэл үргэлжилнэ.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“What3words” апплейкшн аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулах...

img

7 цагийн дараа

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээ болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2025 оны 9 дүгээр сарын 2...

img

6 цагийн дараа

МИАТ: БНСУ-ын Инчеон ОУНБ-ынхан ажил хаялт зарласан тул маргааш Сөүл-Улаанбаатар чиглэлд нисэх иргэд 3-4 цагийн өмнө ирэхийг анхааруулж байна

БНСУ-ын Инчеон ОУНБ-ынхан ажил хаялт зарлажээ. Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ. “БНСУ-ын Инчеон Олон улсын...

img

6 цагийн дараа

Б.Чулуунбаатар: “Ulaanbaatar Music Festival 2025” хоёр хэсэгтэй, бүтэн өдөр үргэлжилнэ

“Ulaanbaatar Music Festival 2025”  Улаанбаатар хотын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том задгай талбайн фестивалийн...

img

6 цагийн дараа

2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд