мэдээ
Гэр хорооллын шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг автоматжууллаа

Админ
2025 оны 9 сарын 25

25

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн нэг үндсэн бүрэлдэхүүн болох Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд УСУГ-ын төвийн шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, шинэчлэн УСУГ-т албан ёсоор энэ сарын 23-нд хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Суурин төлөөлөгчийн газар, Монголын Мянганы сорилтын сан, Хот, байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Монголын Мянганы сорилтын сангийн Хөтөлбөрийн менежментийн зөвлөх “Тетра тех” компани, төслийн гүйцэтгэгч “Эйч Ти Эл” ХХК-ийн төлөөлөл оролцов.
Төслийн зорилго, үндэслэл: Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгжид ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ тасралтгүй, найдвартай хүрэхэд УСУГ-ын үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдал чухал ач холбогдолтой бөгөөд тус байгууллагын үйл ажиллагааны зардлын томоохон хэсгийг гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардал эзэлдэг. Уг төсөл Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулж УСУГ-ын үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. УСУГ нь гэр хороололд оршин суудаг Улаанбаатар хотын 800,000 орчим иргэнд нийт 700 гаруй ус түгээх байраар дамжуулан цэвэр усаар хангах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүний 331 нь шугамд холбогдсон юм. 2015-2016 онд УСУГ төвийн шугамд холбогдсон 151 ус түгээх байрыг автоматжуулж, ус түгээх ухаалаг төхөөрөмж суурилуулснаар гэр хорооллын иргэд 24/7 цэвэр усаар хангагдах боломжийг нээсэн юм. Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслөөр шугамд холбогдсон 180 ус түгээх байранд ус түгээх ухаалаг төхөөрөмж суурилуулан автомат ажиллагааг нэвтрүүлж, эдгээр шинээр автоматжуулсан 180 ус түгээх байрыг өмнө автоматжуулсан 151 ус түгээх байртай нэгтгэн нэг системээр удирдах боломжтой болов. Ийнхүү гэр хорооллын иргэд УСУГ-ын төвийн шугамд холбогдсон нийт 331 ус түгээх байраар цагийн хязгаарлалтгүй үйлчлүүлж, ундны цэвэр усаар хангагдах боломжтой боллоо.
Төслийн цар хүрээ: Тус төслөөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүргийн нийт 61 хороонд байрлах төвийн шугамд холбогдсон 180 ус түгээх байрыг автоматжуулж шинэчлэв. Төслийн хүрээнд УСУГ-ын шугамд холбогдсон нийт 331 ус түгээх байрыг нэг хяналтын системд холбож интеграц хийх ухаалаг ус түгээх байрны нэгдсэн хяналт, удирдлагын шинэ SCADA системийг хөгжүүлсэн бөгөөд энэ хүрээнд системийн үйл ажиллагаанд шаардлагатай сервер, компьютер болон бусад тоног төхөөрөмжийг нийлүүлэх, 180 ус түгээх байранд автоматжуулалтын тоног төхөөрөмж суурилуулах, узель, цахилгаан хангамжийн шинэчлэл хийх, ус түгээх байрны хана, дээврийн өнгөлгөө засал хийх, удирдлагын систем болон ухаалаг төхөөрөмжийн ажиллагааны талаар УСУГ-ын ажилтнуудад сургалт зохион байгуулах, баталгаат хугацааны хүрээнд засвар үйлчилгээ үзүүлэх ажлууд багтсан болно.
Төслийн үр дүн, ач холбогдол
- Төсөл хэрэгжүүлснээр УСУГ-ын өмнө автоматжуулсан системийн 151, төслийн хүрээнд суурилуулсан 180 нийт 331 ухаалаг ус түгээх байрны үйл ажиллагааг нэгдсэн хяналтад оруулж, УСУГ-ын Хяналт, удирдлагын төвөөс зайнаас хянах боломжтой болов. Мөн иргэд ухаалаг гар утасны аппликэйшн ашиглаж, усны карт болон утасны дугаараа ашиглан ус авч, төлбөрөө Хаан банкны дансаар болон Qpay, Socialpay, Hipay, Toki зэрэг бусад олон хэрэгслээр төлөх сонголтыг олгов.
- Гэр хорооллын 61 хороонд оршин суудаг 30 гаруй мянган өрхийн 80 мянга орчим гаруй иргэн цагийн хязгааргүйгээр ус авах боломжтой болов.
- Ачилтын 21 ус түгээх байрыг автоматжуулснаар УСУГ-ын автобааз болон Нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах машинууд цаг харгалзалгүй усаа авдаг болсон.
- УСУГ-ын үйл ажиллагааны зардалд томоохон хувь эзэлдэг гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний зардлыг бууруулж, тарифын орлогоор нөхөгддөггүй зардлыг багасгаж, УСУГ-ын үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжив.





Г.Ганцэцэг: “Orchestra Night III” буюу хөгжмөөр 63 дахь тоглолтын улирлаа нээнэ
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч, хөгжим судлаач, дэд профессор Г.Ганцэцэгээс 63 дахь тоглолтын улирлын нээл...
8 цагийн дараа
О.Батнайрамдал: Оюутолгой ХХК “Онтрэ”-д 6.7 хувиар зээл өгчихөөд, “Рио Тинто”-д 11 хувийн хүү төлөх нь зах зээлийн зарчим биш
УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа. -Танай хянан шалгах түр ...
6 цагийн дараа
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: 30-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2025 оны 09-...
6 цагийн дараа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн илүү хүртээмжтэй болгоно
Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Үндэсний цэцэр...
10 цагийн өмнө
Аравдугаар сарын эхний долоо хоногт дараах хилийн боомтууд ажиллахгүй
Хилийн боомтуудын ирэх аравдугаар сарын ажиллах цагийн хуваарийг Гаалийн ерөнхий газраас гаргалаа. БНХАУ-ын намрын дунд сарын баяр а...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд