Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 26

Валютын ханш

value

гадаад

Мэргэн Сүнз: Дайн удаж үр дүнтэй болсон түүх гэж үгүй

trend

Админ

img

2025 оны 9 сарын 26

img

20

news-img

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дэлхий дахинд “Гурав хоногийн дотор Киевийг, сарын дотор Украиныг эзэлнэ. Барууныхан хувцсаа цуглуулаад Украинаас зайлцгаа” гэж мэдэгдэн эхлүүлсэн дайн удахгүй дөрөв дэх жилдээ орох гэж байгаа ч өдөр бүр “Бид давшиж байна. Бид ялж байна” гэж худал сурталдсаар байна. Харин нэрт эдийн засагчид “Эдийн засаг нь сүйрч байгаа учир ОХУ нь ЗХУ-тай адил задарна” гэдэг дээр санал нэг байна. Тэгвэл өнөөдрөөс 2500 гаруй жилийн өмнө энэ явдлыг алдарт Сүнз өөрийн “Дайтах урлаг” номондоо юу гэж бичиж байсныг сонирхъё.

Мэргэн Сүнь буюу Сүнз( Sun Tzi)-ийн жинхэнэ нэр нь Сүнь У бөгөөд нийтийн тооллын өмнөх VI–V зууны Хятадын эртний цэргийн онолч, жанжин, стратегич хүн байв. Тэрээр Хятадын Чүньцюгийн үе(НТӨ 770–476)-ийн У улс буюу одоогийн Хятадын Зянсу, Жэжян орчмын нутагт амьдарч байсан бөгөөд У улсын хаанд цэргийн зөвлөхөөр ажиллаж, энэ улсын армийг сургаж, хүчирхэг болгосон юм. Түүний хамгийн алдартай бүтээл нь “Дайтах урлаг” (The Art of War) бөгөөд энэ нь цэргийн стратеги, тактикийн тухай бичигдсэн дэлхийн хамгийн эртний бүтээлүүдийн нэг юм. Энэхүү ном нь зөвхөн цэрэг дайны хэрэгт төдийгүй улс төр, бизнес, дипломат харилцаа, хувь хүний хөгжилд өнөөг хүртэл өргөн хэрэглэгдсээр байна. Өнөөдөр Сүнзийн сургаал дэлхийн цэргийн академи, бизнесийн удирдлагын сургалт, улс төрийн стратегид заавал судлагддаг үндсэн эх сурвалжуудын нэг болсон. Түүний “Дайтах урлаг” номондоо дэвшүүлсэн гол зарчмууд нь “Дайтахгүйгээр ялалт байгуулах нь хамгийн дээд стратеги”, “Өөрийгөө болон дайснаа мэдвэл зуун тулалдаанд ялагдахгүй”, “Байгалийн нөхцөл, цаг хугацаа, сэтгэл зүйн байдал, хуурмаг тактикийн ач холбогдол” гэх зарчмууд юм. Тэгвэл Сүнзийн “Дайтах урлаг” номын “Дайн хийх нь” гэсэн II бүлэгт “Цэрэг хөдөлгөхөд мянган морин тэрэг, мянган хуягт тэрэг, зуун мянган хуягласан цэрэг, мянган ли-ийн алсаас хүнс зөөвөрлөх хэрэгтэй болдог. Дотоод гадаадын ажил үймж, зам харгуй түгжирч, өдөр тутмын хөдөлмөр тасалдаж, олон арван мянган айл өрх ажил хийх боломжгүй болно. Учир нь олон жил бэлтгэж, нэг өдрийн ялалтад энэ бүхнийгээ зориулдаг. Харин дайсны нөхцөл байдлыг мэдэхгүй мөртөө цол, шагнал, зоосыг хайрлаж байгаа бол энэ нь хамгийн том харгис явдал бөгөөд тийм хүн бол жинхэнэ жанжин биш, эзний туслагч биш, бас ялалтын эзэн ч биш. Иймд дайтах зарчим нь “Арав дахин олон бол бүсэл, тав дахин олон бол довтол, хоёр дахин олон бол хуваа, хүч тэнцүү бол тулалд” юм. Цөөн бол зайл,чадал хүрэхгүй бол зайл” юм. Иймд цэрэг дайны гол зарчим нь хурдан ялах явдал бөгөөд удаан сунжрах нь ямар ч ашиггүй. Цэрэг дайны ухааныг мэддэг жанжин бол ард түмний амийг захирч, улс орны аюулгүй байдлыг шийдэгч юм. Дайн удаан үргэлжлэх аваас гурван жил бэлтгэсэн ч ганц өдөрт л энэ бүхнээ сүйтгэхэд хүрнэ. Иймээс ялалт байгуулж чадахгүй дайн удах юм бол цэрэг ядран, улсын сан хоосорно. Дайн удаж үр дүн авчирсан түүх гэж үгүй. Иймээс дайны хор уршгийг бүрэн мэдэхгүй бол дайны ашиг тусыг бүрэн ойлгож чадахгүй. Цэрэг удирдах гэж юу болохыг сайтар мэдэгч нь: Хүн хүчийг давтан татдаггүй, хүнс дахин дахин авдаггүй, өөрийн улсын нөөцийг дайнд хэт ашигладаггүй, харин дайсны хүнсээр цэргээ хангаж чаддаг. Иймд армийн хүнс хүрэлцээтэй байдаг. Дайн сунжирвал цэргийн хүнснээс үүдэн ард иргэд ядуурна. Цэрэг ойрхон байсан ч хэрэгцээт зүйлсийг худалдан авах үнэ өснө. Үнэ өсвөл ард иргэдийн хөрөнгө дуусна. Хөрөнгө дуусвал тэд хүчээр ажил хийхэд хүрнэ. Хүчин доройтож, эд баялаг дуусаж, улсын дотор хоосрол үүсч, ард иргэдийн хөрөнгө арван хувь байлаа гэхэд долоо нь үгүй болно. Улсын сангийн морин тэрэг, хуяг дуулга, нум сум, жад бамбай, үхэр тэрэг гээд нийтдээ арван зүйл байлаа гэхэд зургаа нь дуусч улмаар ялагдалд хүргэнэ” гэж бичиж байжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Бидэнд хангалттай боломж бий. Иймээс би иргэдийн татварыг хэзээ ч нэмүүлэхгүй” гэж амлаж байсан. Тэгвэл ОХУ-ын Сангийн яамнаас Засгийн газартаа өргөн барьсан 2026-2028 оны төсвийн төсөлд НӨАТ-ийг 20-иос 22 хувь болгон нэмэгдүүлэх санал орсон байна. Тус яамны сайтад НӨАТ-ийн нэмэгдлээс орж ирэх мөнгийг “батлан хамгаалах ба аюулгүй байдлыг санхүүжүүлэхэд” зориулна гэж мэдээлжээ. НӨАТ-ын нэмэгдэл нь төсөвт ДНБ-ий 0.5 хувь буюу жилд нэг их наяд рублийн нэмэлт орлого авчрах аж. Энэ бол Украинтай дайн эхэлснээс хойших хоёр дахь томоохон татварын нэмэгдэл юм. Төсвийн төсөлд мөн нийгмийн янз бүрийн төслүүдийг цуцлах шийдвэр орсон байна. Ийнхүү Оросын эрх баригчид төсвийн “цоорхой”-г нөхөхийг оролдож эхлэв. Энэ сарын 19-ний байдлаар энэ жилийн төсвийн алдагдал таван их наяд рублиэс даваад байна. Үүнд газрын тос, байгалийн хийн орлого жилийн дүнгээр 20.2 хувиар буурсан, харин Украины дайны улмаас зарлага 21.1 хувиар өссөн явдал нөлөөлжээ. Гэтэл Засгийн газрын төлөвлөгөөгөөр 2025 онд алдагдал гурван их наядаас хэтрэх ёсгүй байсан билээ. Ингэхийн тулд жилийн хоёрдугаар хагаст эрс хэмнэлт хийх шаардлагатай байсан ч эрх баригчид үүнийг хийж чадсангүй. Оросын ганц бодит орлого болох газрын тосны салбарын эсрэг хориг арга хэмжээ болон эдийн засгийн агшилтаас шалтгаалан төсвийн алдагдлыг нөхөхөд улам хүндрэлтэй болж байна. Иймээс Оросын эрх баригчид орлого нэмэх шинэ арга зам эрж байна. Тухайлбал, автомашинаа худалдахад авдаг хураамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ бүх татварын нэмэгдэл мэдээж инфляцийг улам хөөрөгдөж, үнэ дахин хурдацтай өсөх болно. Оросын Төв банк үнийн өсөлтийг удаашруулахын тулд бодлогын хүүг нэмж, эдийн засаг улам агшиж, төсвийн орлого багасна. Иймээс эрх баригчид дахин төсвийн цоорхой нөхөх шинэ арга хайхаас өөр аргагүй болно. Үнэндээ бол ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2023 оноос зогсож, одоо рецесс буюу агшилт руу орон дефолт гэх дампуурал руу явж байгаа билээ. Гэтэл В.Путин “ОХУ эдийн засгийн өсөлтөөр Европт тэргүүлж байна” гэж худал ярьсаар ирсэн бол ийнхүү үнэнд гүйцэгдэв. Мөн Бүх Оросын иргэдийн үзэл, бодлын мэдээллийн улсын төв (ВЦИОМ)-ийн энэ сарын 23-нд нийтэлсэн санал асуулгын дүн ОХУ-д ерөнхийлөгч Владимир Путины 25 жилийн засаглалын хугацаанд иргэдийн “хүчтэй удирдагч-хүчтэй улс” гэсэн бодол хэд дахин буурсан болохыг харуулжээ. Хэрэв 2000 онд оросуудын 72 хувь нь улс оронд юуны өмнө “хүчтэй удирдагч” хэрэгтэй гэж үзэж байсан бол 2025 онд зөвхөн 28 хувь нь ийм хариулт өгсөн байна.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто замыг ирэх сард ашиглалтад оруулна

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урт ...

img

8 цагийн дараа

Нөгөө үхээд боссон гэх Б.Баярмагнай нь байр сууриа илэрхийлээд эхэлж…

МАН-ын даргын өрсөллөөн улс төрийг халааж байна. Үүнтэй зэрэгцээд сошиалд нэгэн зураг шуугиж эхэллээ. Тодруулбал, өчигдрөөс эхлэн НА...

img

7 цагийн дараа

Улсын олимпиадын хуваарийг баталжээ

Боловсролын Ерөнхий газраас энэ хичээлийн жилд “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталлаа. Тус журмаар олимпиад зохион байг...

img

7 цагийн дараа

МАН-ын ахмад гишүүд “улаан хамгаалагчид”-аа хазаарлаж байсан нь зөв байсан юм биш үү

Парламентын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүйн сайд, дэд сайд, олны анхаарлыг татса...

img

7 цагийн дараа

Г.Занданшатар: Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно. Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе

Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа дараах мэдэгдлийг хийжээ. Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр. Хий...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд