мэдээ
Нөгөө үхээд боссон гэх Б.Баярмагнай нь байр сууриа илэрхийлээд эхэлж…

Админ
2025 оны 9 сарын 26

5

МАН-ын даргын өрсөллөөн улс төрийг халааж байна. Үүнтэй зэрэгцээд сошиалд нэгэн зураг шуугиж эхэллээ. Тодруулбал, өчигдрөөс эхлэн НАМЗХ-ны удирдагчид байсан олны танил болсон найман улс төрч залуучуудын зураг ил болж өнөөдөр хэн нь хэн болчихсон байгаа талаар сошиалаар шуугиж байгаа юм. Тэгвэл тэдний зарим нь байр сууриа илэрхийлээд эхэлж.
Тухайлбал сонгуульд нэр дэвших эрхээ авсан өдрөө эмнэлгийн сэхээнд хүргэгдэж үхэлтэй бүтэн жил тэмцэж босч ирсэн Батлан хамгаалахын дэд сайд асан Б.Баярмагнай өөрийнхөө сошиал сүлжээнд байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр “Намын нүүр царай болж яваа хүмүүс нь нийгмийн өмнө ил цагаан хоорондоо дайсагнаж эхлэв. Тэдний хооронд Ойлголцол огт харагдахгүй бгаа учир миний хувьд үгээ хүргэж байна. Бид хар багаасаа МАН -даа зүтгэцгээсэн, биенээ сайн мэднэ. Яагаад та нар маань ярьдаг байсан зарчмаасаа хазайв. МАН бол улс төрийн дотоод соёл, мерит зарчим, гишүүдийнхээ дуу хоолой, үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг улс төрийн хүчин. Гэтэл өнгөрсөн жилүүдэд энэ бүхэн алдагдаж намын хамт олноороо бий болгосон ялалтаа зарим нөхөд маань өмчлөх аястай боллоо. Бодит үнэнийг хэлсэн гишүүдээ сүүлийн жилүүдэд адлах, хөөж туух байдал хавтгайрч найр тавьсан, дагаж намирсан, намын үзэл баримтлал, үнэт зүйлийг үл тоосон зарим нөхдийн энэ мэт буруу үлгэрлэл өнөөгийн хүнд байдалд хүргэсэн байна.
Одоо энэ гайгаа бүхний зовлон болгох гээд хэрэггүй дээ журмын нөхөд минь… Өөрт нь бүгдийг өгсөн намын хамт олны итгэл рүү ус цацаж хэрэггүй. Бусад руу гэхээс өөрсөд рүүгээ өнгийж харах цаг болсныг андуудаа сануулая. МАН хэмээх том институт та бидний хувьд ан цав огтхон ч суулгаж болохгүй НЭР ХҮНД. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг үүнээс цааш хэрүүл байж болохгүй. Цааш үргэлжилбэл НАМ хүнд байдалд улам бүр орох эрсдэл үүслээ. Хэдэн зуун мянган гишүүд дэмжигчид хэдэн хэсэгт хуваагдах нь. Дагаад нийгмийн тогтворгүй байдал хүчтэй нэмэгдэнэ. Гадна дотны аливаа сөрөг нөлөө ч энэ байдлыг улам дэвэргэж болзошгүй. Хөрс суурийг нь бэлдэж болохгүй. Энэ бүхэн Эх орны минь хувь заяа шүү. Нийгэм-эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг тогтож харцгаа. Гадаад дотоод нөхцөл байдлыг эргэцүүл. Ийм ээдрээтэй цаг үед ЭВЛЭН ЯРИЛЦАЖ ХАМТЫН ШИЙДЭЛД хүрэхийн чухлыг та нөхөд маань мэдэхтэйгээ баймаар. Үүнийг та бүгдээсээ хичээнгүйлэн хүсэхийн зэрэгцээ шаардаж байна. Намынхаа дүрэм, журам, үзэл баримтлал, зарчмын хүрээнд намын гишүүний хувьд идэвхтэй оролцохоо үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Товчхондоо тэрээр одоо журмын нөхөд минь болсон юм биш үү, зарчмаасаа ухарцгааж байгаа юм биш үү гэдгээ нүүр номоороо дамжуулан илгээжээ. Түүнчлэн МАН-ыг шинэчлэх, МАН-д шинээр байгуулагдсан “Хамтын хүч” жигүүр улс төрийн хүрээнд анхаарал татаж байгаа. Тус жигүүрийн залуучууд дэд сайд асан Б.Баярмагнайд энэхүү жигүүрийг удирдахыг санал болгож, шахаж байгаа бололтой.
Э.МӨНХ





Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ
Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүрт...
8 цагийн дараа
И.Цэлмүүн шатрын бодлогын дэлхийн аварга боллоо
Казахстан улсад шатрын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний дундуур болдог өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээнд Монгол Улсын тами...
7 цагийн дараа
Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг сая төгрөгөөр нэмжээ
Нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж 2.000.000 төгрөг байсныг 3.000.000 төгрөг болгож нэмлээ. Түүнчлэн амьгүй дон...
7 цагийн дараа
Есдүгээр сард 52 иргэн угаарын хийн хордлогод өртжээ
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий. Эдгээр өрх бүрийн зуухны бүрэн бүтэн байдал, уг...
6 цагийн дараа
Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто замыг ирэх сард ашиглалтад оруулна
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урт ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд