мэдээ
Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ

Админ
2025 оны 9 сарын 26

14

Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Х:17 “Багануур-Тэнгэр плаза” чиглэлийг Х:17 “Улаанбаатар /Тэнгэр плаза/-Эрдэнэ сум-Багануур /Хэрлэн худалдааны төв/” болгон өөрчлөлт оруулав.
Тус чиглэлд хоёр автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд Багануур дүүрэг дэх чиглэлийн давхцалыг бууруулах зорилгоор Хэрлэн худалдааны төв автобусны буудал хүртэл үйлчлэхээр болов.
Мөн Чулуу овооны иргэдийн хүсэлтээр Чулуу овооны автобусны буудал дээр Х:17 чиглэл зогсохоор болсон байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:84 “Бага тэнгэр сити-Хан хиллс хотхон-120 мянгат” чиглэлийг шинээр нээж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр боллоо.
Тус чиглэлд нийтийн тээврийн 2 автобус үйлчлэх бөгөөд эхний автобус 06:30 цагт Бага тэнгэр сити автобусны буудлаас хөдлөх юм.
Эдгээр чиглэлүүдийн үйлчилгээг 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан бөгөөд нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн зураглалын дагуу үйлчилнэ үү.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.





Хоёр иргэн усанд живж амиа алджээ
Энэ сарын 25-нд хоёр иргэн усанд живж амиа алджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний зүүн урд, хүн ...
7 цагийн дараа
Хууль бус ашигт малтмал олборлолтыг илрүүлэн шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 9 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах ...
7 цагийн дараа
Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ
Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүрт...
6 цагийн дараа
И.Цэлмүүн шатрын бодлогын дэлхийн аварга боллоо
Казахстан улсад шатрын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний дундуур болдог өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээнд Монгол Улсын тами...
6 цагийн дараа
Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг сая төгрөгөөр нэмжээ
Нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж 2.000.000 төгрөг байсныг 3.000.000 төгрөг болгож нэмлээ. Түүнчлэн амьгүй дон...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд