Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

МАН-ын ахмад гишүүд “улаан хамгаалагчид”-аа хазаарлаж байсан нь зөв байсан юм биш үү

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 9 сарын 26

img

34

news-img

Парламентын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүйн сайд, дэд сайд, олны анхаарлыг татсан өчнөөн их наядын хулгай явагдсан гэх нүүрсний сонсголын даргалагч зэрэг төрийн болон сонгуульт ажилд хариуцлагатай алба хашиж байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө маш ноцтой, бүр хүн үнэмшихэд үнэхээрийн бэрх олон асуудлыг дэлгэн ярилаа.

Түүний ярианы сэдэв өнөөгийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар луу чиглэлээ. Улс төрийн хүрээллийг гадарладаг хүн ч гайхмаар ярилцлагыг тэрээр ил тод дэлэглээ. Түүний хэлсэн үнэн болов уу гэдэг асуултыг тэрээр ард түмэнд үлдээлээ. Тавантолгойн нүүрсний бүлэг ордын асуудал Монголын том улстөрчдийн, төрийн өндөр албан тушаалтнуудын үе үеийн нэгнийгээ унагадаг харанхуй ангал болж хувирсан. Яг л энэ жишгээр МАН-ын 80-аад оны залуучуудын дунд улс төрийн “дайн” ширүүсч эхэллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлснээр Тавантолгой орд газрын нэг хэсэг Бор тээгийг өнөөгийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хамаарал бүхий компаниараа дамжуулан хулгайлж. Нүүрсний сонсголын үеэр энэхүү хэргийг ил тод гэрчлэх байсан цорын ганц амьд гэрчийг түүний хэлснээр “нухчихсан” байх гэв. Хууль тогтоох хариуцлагатай алба хашиж байгаа хүний хувьд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь буулгах битгий хэл “аавынд” нь хүргэх цочир мэдээллийг тэрээр баримттай хэмээн ярилаа. Баримт нь байгаа ч “Админерал”-тай холбоотой хууль зөрчигдсөн асуудлаар Засгийн газар бүтэн жил гаруй хөдлөөгүй талаар тэрээр хэллээ. Өөрөөр хэлбэл, тус хэргийг шалгахад нь тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярт зориулж Засгийн газрын шийдвэр хүртэл гаргаж байсан гэв. Улс төрийн хүрээнд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг найз нөхөд, МАН-ын 80-аад оны лидерүүд хэмээн үнэлдэг. Гэвч энэ хоёр анд нөхөд Б.Энхбаяр гишүүний хэлснээр үнэхээр нүүрсний хулгайн хамсаатан, нэр холбогдогч, бусдын амь насыг хохироогч, айлган сүрдүүлэгч, нэгнийхээ улс төрийн гал хамгаалагч юм бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, мөн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын хэлээд байдаг асуудлууд нь үнэний ортой юм биш үү гэсэн хардлагыг хэн хүнд төрүүллээ. Б.Энхбаяр гишүүн УИХ-ын даргыг нүүрсний хулгай, Тавантолгойн ордтой холбоотой гэдгийг МАН-ын гишүүн, улс төрийн ажилтан Амарбаясгалан гэх хүн рүү андуурагдаж ирсэн мессэжийг хүртэл тодорхой цаг хугацаанд, баримттай ярих шиг боллоо.

Тэр мессэжийг Эрдэнэс таван толгойн захирал Б.Ганхуяг өнөөгийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан руу явуулах гэж байгаад түүнтэй адил нэрт намын жирийн гишүүн Амарбаясгалан руу явуулсан байна. Мессеж андуурч явуулснаа тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд хэлснээр тэрээр хууль хүчний хүмүүсийг мессэж очсон иргэний гэрлүү явуулж, шүүхийн тогтоол, прокурорын зөвшөөрөлгүйгээр гэрт нь дайрч орж, утсыг нь хайн нэгжлэг хийж, айлган сүрдүүлсэн гэв. Үнэхээр хүн итгэмээргүй ч бас баримттай гэж ярьж байгааг нь бодоход эргэлзээ төрүүлсэн мэдэгдлийг тэрээр хийлээ. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард нүүрсний сонсгол Төрийн ордонд хэдэн долоо хоногийн турш үргэлжилсэн. Сонсголын дараа хууль, шүүхийн байгууллагаар хэдэн зуун хүн шалгагдаж, Эрдэнэс т авантолгой компанийн Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын тэргүүтэй хэдэн арван хүнийг гэм буруутай гэж үзэн хорьсон. Гэтэл үнэндээ нүүрсний хулгайн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийн хагасыг ч барьж, хариуцлага үүрүүлээгүй гэдгийг тэрээр хэлж байна.

Харин одоо нүүрсний хулгайн хоёрдугаар анги эхэлчихсэн, үйл явдал нь ид дундаа өрнөж байгаа бололтой. Үүнийг нь өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том мега төслүүдийн малгай дор хийж байгаа ойлголтыг олон нийтэд өглөө. Улс төрийн хүрээнд 20 орчим жил гацсан, мөн яригдсан хил холболтын төмөр замын асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эхлүүлж, БНХАУ-тай холбогдох гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнийг УИХ-аар хэлэлцүүлэн тус гэрээг дахин соёрхон батлуулсан байдаг. Гэтэл УИХ-ын соёрхсон баталсан тус гэрээнд хүртэл хулгай явагдсаныг Б.Энхбаяр гишүүн дэлгэлээ. Уг гэрээ хийгдсэнээр урт хугацааны турш урд хөршдөө их хэмжээгээр нүүрс тээвэрлэн экспортлох боломжтой болж байгаа юм. Үүнд тээвэр буюу дэд бүтэц, нүүрсний нөөц, олдворлох хэмжээнээс илүүтэй нэг тонн нүүрсийг биржийн дундаж үнээр өгөх гэрээ юм. Гэрээ хоёр талын эрх ашгийг хангасаны үндсэн дээр хийгддэг учраас айлын талаас буюу БНХАУ-ын нүүрс тээврийн тэргүүлэх Чайна Энержи компани манай талд үнийн хувьд нэг саналыг гэрээндээ тусгажээ. Тэр нь дундаж үнээс таван хувийн хөнгөлөлттэйгөөр авах аж. Гэтэл гэрээндээ таван хувь битгий хэл тавин хувь хөнгөлсөн үнээр нэг тонн нүүрсний үнийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, 100 ам.долларын үнэтэй нүүрсийг “Чайна Энержи” ХХК 95 ам.доллараар авах байсныг 50 ам.доллар болгон бууруулсан гэв. Харин тэр үед нүүрс ямар үнэтэй байсныг хэлээгүй. Одоогийн зуун ам.долларын үнийг хэлээд байгаа. Хамгийн ноцтой нь үүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэдийнэ мэдчихсэн байсан атлаа нүдээ таглаад өнгөрсөн байна. Энэ мэт ноцтой, хүн итгэхэд бэрх олон асуудлыг тэрээр тодорхой ярьж, хууль хүчний байгууллагад ч хандан зарим нэг хүмүүсийг болоод өөрийн амь насыг хамгаалалтад авахыг хүслээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын ярилцлагын дараа буюу өчигдөр УИХ-ын дарга хариу мэдэгдэл хийсэн. Түүний хувьд нэр холбогддог компанитай ямар ч хамаагүй, мөн МАН-ын нарийн бичгийн дарга, баривчлагдсан Ц.Чулуунзагдтай ч холбоо хамааралгүй гэдгээ хэллээ. Мөн намын даргын сонгууль дөхсөн энэ үед манай нам дотор хагарал бий болсон нь үнэн гэв. Бүр энд тэнд хов зөөж, хагарлыг үүсгэж байгаа нөхөд нь өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар, ХХАХХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын хүмүүсийн нэрсийг ил тод хэллээ. Яг одоо УИХ-ын чуулганаар ирэх оны улсын төсөв хэлэлцэгдэж байгаа. УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нарын дунд намын даргын улс төр эхэлсэн бол улсын төсөв улс төрийн хайчин дунд батлагдах эсэх нь тодорхойгүй болж байх шиг. Эрх баригч МАН-ын 80-аад оны залуучуудын маргаан гэхээс илүү Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн нам, улс төрийн зөрчлөөс үүдээд улс орны эрх ашиг хөндөгдөх бодит нөхцөл байдал үүслээ. МАН-ын 80-аад оны залуучууд энэ улс орноор тоглочихсон юм биш үү гэсэн эргэлзээ ард түмэнд төрж эхэллээ.

Монгол Улс өдий болтол хөгжихгүй, эдийн засгийн хямралд орчихдог, төсвийн хулгай, албан тушаалын тохиролцоо, авлига зэрэг буурахгүй, хариуцлага тооцогдохгүй байгаа нь төрийн бодлогоор тоглож байгаагийн нэг хэлбэр мөн биз дээ. Төрийн бодлого, татварын дарамт, төсвийн бодлого, хариуцлагын тогтолцоо зэргийг харахад төрийн жолоог залуучуудаар, залуу үеэрээ удирдуулах нь ер нь буруу бололтой. Тавь ч хүрээгүй залуучуудаар монголчууд бид төрөө тоглуулаад дуусгаж байгаа юм биш үү. Үүнээс харахад, МАН-ын ахмадууд залуучуудаа хазаарладаг байсан нь зөв юм биш үү гэж бодогдохоор байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

И.Цэлмүүн шатрын бодлогын дэлхийн аварга боллоо

Казахстан улсад шатрын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний дундуур болдог өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээнд Монгол Улсын тами...

img

7 цагийн дараа

Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг сая төгрөгөөр нэмжээ

Нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж 2.000.000 төгрөг байсныг 3.000.000 төгрөг болгож нэмлээ. Түүнчлэн амьгүй дон...

img

7 цагийн дараа

Есдүгээр сард 52 иргэн угаарын хийн хордлогод өртжээ

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий. Эдгээр өрх бүрийн зуухны бүрэн бүтэн байдал, уг...

img

6 цагийн дараа

Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто замыг ирэх сард ашиглалтад оруулна

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урт ...

img

6 цагийн дараа

Нөгөө үхээд боссон гэх Б.Баярмагнай нь байр сууриа илэрхийлээд эхэлж…

МАН-ын даргын өрсөллөөн улс төрийг халааж байна. Үүнтэй зэрэгцээд сошиалд нэгэн зураг шуугиж эхэллээ. Тодруулбал, өчигдрөөс эхлэн НА...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд