мэдээ
Есдүгээр сард 52 иргэн угаарын хийн хордлогод өртжээ

Админ
2025 оны 9 сарын 26

17

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий. Эдгээр өрх бүрийн зуухны бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийн ажиллагаа, нүүрсний аюулгүй хэрэглээ, угаартах үед авах анхан шатны арга хэмжээ зэргийг хангуулахаар нийслэл, дүүрэг, хороо болон хэсгийн ахлагч нар хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гарч буй объектын гал түймрийн нөхцөл байдал, гал түймэр, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл өглөө.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд 1942 удаагийн объектын гал түймэр гарсан. Гал түймрийн дуудлагаар НОБГ-ын алба хаагчид ажиллаж иргэн, ААН, байгууллагын 260 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, угаартаж болзошгүй 2800 гаруй иргэнийг гал түймрийн голомтоос гаргасан. Гал түймрийн улмаас 18 хүн түлэгдэж 19 хүн нас барсан. Нийт дуудлагын 60 гаруй хувийг гэр хороололд гарсан гал түймэр эзэлж байна. Эдгээр гал түймрийн дийлэнх нь яндангийн цонолт, пийшин зуухны аюулгүй ажиллагаа, цахилгааны аюулгүй байдал зэргээс болж байгаа учир зөрчлийг арилган иргэдэд заавар, зөвлөгөө өгч байна. Мөн угаарын хий мэдрэгч төхөөрөмж байрлуулаагүй айл өрхүүдэд хий мэдрэгч суурилуулж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй зэрэг шалтгаантай айл өрхүүдэд баг ажиллуулан янданг хөөлөх зэргээр аюулгүй байдлыг хангуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар хэллээ.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “9 дүгээр сар гарсаар нийслэлд угаарын 49 дуудлага бүртгэгджээ. 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн. Угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүрийн шалтгаан нөхцөлийг тодруулж буй. Тодруулбал,
• Яндаагаа хөөлөөгүй 2 өрх
• Зуухны битүүмж алдагдсан 7 өрх
• Яндан зуухаа салгаж өрхөө бүтээсэн 35 өрх
• Зуух яндан гэмтсэн 3 өрх
• Яндангийн сойлтоо хаасан 2 өрх байна.
Тус 49 өрхийн 38 нь угаарын хий мэдрэгчгүй байсан.
НЭМҮТ-өөс гурван хүн угаартаж амиа алдсан талаар мэдээлсэн. Энэ бол ташаа мэдээлэл. Хоёр иргэн галд өртөн харамсалтайгаар нас барсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг айл өрхүүдийг угаарын хий мэдрэгчээр хангах, хяналт шалгалт хийж ажиллаж байна. Мөн тухайн өрх угаарын хийн эрсдэлд өртсөн тохиолдолд HOTULA аппликейнээр дамжуулан бүх гишүүдэд мэдээлэл хүргэдэг болгохоор ажиллаж байна. Хэдийгээр түлш унтарсан мэт харагдаж байж болох ч нягтруулан шахсан байдаг учраас голдоо шатаж дуусаагүй байдаг. Угаарын хий өнгө, үнэр амтгүй. Шахмал түлшийг сар бүр шинжилж стандартын шаардлагыг бүрэн хангуулж байж борлуулалтад гаргадаг. Иргэдийг яндан, пийшингээ хөөлөх, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангах, бороотой өдөр яндангаа сугалж өрхөө бүтээхгүй байх, аюулгүй байдлаа бүрэн хангахыг уриалж байна. Холбогдох байгууллагуудын зүгээс боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.





Багануур чиглэлд өөрчлөлт оруулж, Бага тэнгэр рүү үйлчлэх Ч:84 чиглэлийг шинээр нээлээ
Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүрт...
8 цагийн дараа
И.Цэлмүүн шатрын бодлогын дэлхийн аварга боллоо
Казахстан улсад шатрын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний дундуур болдог өсвөрийн шатарчдын бодлого бодолтын тэмцээнд Монгол Улсын тами...
7 цагийн дараа
Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг сая төгрөгөөр нэмжээ
Нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж 2.000.000 төгрөг байсныг 3.000.000 төгрөг болгож нэмлээ. Түүнчлэн амьгүй дон...
7 цагийн дараа
Есдүгээр сард 52 иргэн угаарын хийн хордлогод өртжээ
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий. Эдгээр өрх бүрийн зуухны бүрэн бүтэн байдал, уг...
6 цагийн дараа
Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто замыг ирэх сард ашиглалтад оруулна
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урт ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд