Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ барьж эхэллээ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 30

img

39

news-img

СХД-ийн 34 дүгээр хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ барьж эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Эхний нэг км  замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна.
Тус зам нь
•    8 метр өргөн
•    3.7 км урттай
•    1.7 км явган замын байгууламжтай
•    9 цэгийн гүүр, хоолойн байгууламжтай байх юм.

Энэ талаар СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр “Өнгөрсөн хугацаанд дүүргийн иргэдээс өндөр хүчдэлийг дагасан шороон зам дагуу авто зам тавиад өгөөч гэдэг санал ихээр ирсэн. Сонгинохайрхан дүүрэг анх удаа орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.5 тэрбум төгрөгийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Эхний ээлжийн нэг километр замыг 11 дүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулна. Үлдсэн замын бүтээн байгуулалтын ажилд 85 айлын газрыг чөлөөлнө. Энэ айлуудтай газар чөлөөлөх гэрээ хэлцлүүдийг энэ намар багтаан хийж дуусгана. Ирэх хавар гэхэд нүүлгэн шилжүүлэх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ зам ашиглалтад орсноор Орбит, Тахилт, Толгойт, Таван шарын авто замуудын ачаалал буурна” гэлээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урь...

img

2 цагийн өмнө

Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай

Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын х...

img

3 цагийн өмнө

Ч.Батчулуун: Хөвсгөлийн хоёр настай хүүгийн харамсалтай хэрэг бидэнд маш том сургамж боллоо

Хөвсгөл аймгийн Тариалан суманд энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүү сураггүй болж, эрлийн ажиллагаа найм хоног үргэлжилсний эцэст х...

img

3 цагийн өмнө

Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ

Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ ха...

img

3 цагийн өмнө

Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. ...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд