Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Ардын намын “наадам”-д “шороотой” хүн л туг тойрчих шиг боллоо доо

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 9 сарын 30

img

67

news-img

Ардын намын Бага хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд хонон өнжин боллоо. Эрх баригч нам улс орныхоо сайн сайхны төлөө ингэж хонон өнжин хуралдаж байсан бил үү гэдэг бодол хэн хүнд л төрсөн болов уу. Хоногоор хуралдсан энэхүү хурлаараа улс төрийн ууган хүчин гэгдэх МАН-ынхан хэд хэд хуваагдсан том хагарлынхаа үр дүнд намын даргаа сонголоо. Намын дарга сонгох Бага хуралд анх тус намын 440 гаруй гишүүн ирж, ирцэд бүртгэгдсэн. Улмаар намын даргатай холбоотой болон намдаа үүсээд байгаа асуудлаар бараг бүх гишүүд нь үгээ хэлсэн хурал болох шиг боллоо. Ингээд шөнө дүлээр намын даргад нэр дэвшсэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарт саналаа өгсөн. МАН-ын дүрмийн 20.3.7-д “Намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” гэж заажээ.

Харамсалтай нь эхний санал хураалтаар аль ч нэр дэвшигч 2/3 санал авч чадаагүй. Хоёр дахь санал хураалт явуулахад бэлдэх зуур Ерөнхий сайдын талын дэмжигч гишүүд Бага хурлаа хаяж явцгаасан бололтой юм. Энэ нь мэдээж дахин санал хураалтаар ч Д.Амарбаясгаланд 2/3 санал авахуулахгүй байх улс төрийн бойкот байсан байх. Ингээд санал хураалт эхлэхээс өмнө тооллогын коммис Бага хурлын гишүүдийг дахин бүртгэж 321 гишүүнтэйгээр санал хураалтаа эхлүүлснээр Д.Амарбаясгалан намын даргад сонгогдлоо. Түүнд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын тамгыг алд цэнхэр хадгийн хамт өргөн барьсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын дарга болсон мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Бага хурлын даргалагч Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, тооллогын коммисын дарга Ж.Алдаржавхлан нар хийсэн. Энэхүү мэдэгдэл дуусахтай зэрэгцээд улс төрийн хүрээнд болон нийгэмд МАН-ын Бага хурал шуугиан болж эхэлсэн.

Учир нь сонгогдсон намын дарга Д.Амарбаясгаланг Улсын дээд шүүх бүртгэхгүй. Бүртгэхгүй байх үндэслэл нь ийм, ийм дүрэм зөрчсөнтэй холбоотой гэж хуульчид, улстөрчид, МАН-ын гишүүд нийгмийн сүлжээнд тал бүрийн байр сууриа илэрхийлсээр байгаатай холбоотой. Эндээс харахад, “Бага хуралд оролцсон гишүүдийн 3/2-ын саналаар” гэсэн ойлголт Дээд шүүхэд бүртгэлтэй МАН-ын дүрэмд бий. Тэгэхээр Бага хуралд эхлээд 440 гаруй гишүүн ирсэн. Хэсэг завсарласны дараа хоёр дахь шатны санал хураалтад 321 гишүүн оролцсон. Энэ нь Бага хурлын хүчинтэй ирцэд хүрсэн тул хоёр дахь шатны санал хураалтыг хийсэн болж таарна. Улмаар намын шинэ дарга Д.Амарбаясгалан нь 85.6 хувийн санал авсан гэдэг нь хоёр дахь шатны санал хураалтад оролцсон 321 гишүүдээс авсан саналын хувь. Товчхондоо Бага хурлын ирцийг 442, 321 гэсэн хоёр тооны алинаас тооцох ёстой гэдэг дээр намын гишүүд маргалдаад буй юм билээ. Ялсан тал нь “Хуралд оролцсон гишүүдийн 3/2 оор” гэдгийг хэлээд санал өгөхөд оролцсон гишүүдийн тоо хүчинтэй гэцгээж байгаа. Мэдээж бүртгэхгүй гэх мэдээллийг ялагдсан талаас хүчтэй илэрхийлж байгаа нь тодорхой. Тэдний хувьд уг асуудлыг намынхаа Их хурлаар дахин авч хэлэлцэх шаардлагатай гэдэг зүйлийг илэрхийлээд эхэлсэн.

Хэрэв Д.Амарбаясгаланг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзвал МАН Их хурлаараа дахин намын даргын асуудлыг авч хэлэлцэж магадгүй. Тэгвэл сая намын даргад нэр дэвшиж өрсөлдсөн хоёр эрхэм дахин нэр дэвшихгүй гэдэг амлалттай аж. Энэ үнэн бол, намын даргыг бүртгэх процесс мухардалд орвол 11 дүгээр сард товлогдсон МАН-ын Их хурлаар намын даргад шинэ хүмүүс нэр дэвших асуудал одооноос яригдаж эхэлсэн гэсэн үг. Одоо үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал, эрх баригч намын дотоод хагарал, нийгмийн уур амьсгалыг харахад МАН Их хурлаараа өөр нэр дэвшигчдийг гаргаж ирсэн нь илүү ашигтай ч байж мэдэх юм. Түүхэндээ хамгийн том хагарлыг МАН-ынхан энэ цаг үед эхлүүлчихсэн.

Өмнө нь М.Энхболдын үед УИХ дахь МАН-ын гишүүд 32, 33-аараа хуваагдаж байсан удаатай. Тэгвэл энэ удаад УИХ дахь МАН-ын 68 гишүүн бас хуваагдан зөрчилдөх боллоо. Ингэснээр парламент дахь хүчний харилцаа тэс өөр болж байна гэсэн үг. Парламентад МАН-ын хоёр бүлэг АН-ын нэг бүлэг, бусад намуудын бүлэг гээд дөрвөн бүлгийн зөвшилцөөнөөс Засаг тогтох нигууртай болж байх шиг байна. Хэрэв Засгийн газар огцорч дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын асуудал яригдвал энэ дөрвөн бүлгийн тохироо л шийдэх нь.

Өөрөөр хэлбэл, эрх баригч МАН-д түүхэнд байгаагүй хүнд үед ирж байна гэсэн үг юм. Намын асуудлыг төрийн асуудал болгохгүй гэж хичээх атлаа хүссэн ч, эс хүссэн ч МАН-ын асуудал төрийн асуудал болдог. Энэ ч утгаараа өмнөх МАН-ын том хагарлын үед тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга “төрийн эрх барьж буй МАН нь улс төрийн намын ажилд чанд мөрдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж байна” гэж үзэн МАН-ыг тараах захирамж гаргаж байсан тохиолдол ч бий.

Нам доторх хагарал, зөрчилдөө нь хурцадвал ерөнхийлөгчийн захирамж ч үйлчилж мэдэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй юм. Учир нь МАН бол эрх баригч нам. Төрийн ажил аль нэг улс төрийн хүчний дотоод асуудлаас үл шалтгаалан саадгүй тогтвортой явах учиртай. Үүнийг эрх баригч МАН-аас шаардах хүмүүс ч олон байна. Ерөнхийдөө сая болж өнгөрсөн МАН-ын Бага хурлыг наадамтай адилтган ойлговол шороотой бөх түрүүллээ гэж үзэгчид маргалддаг шиг “шороотой” хүн л туг тойрчих шиг боллоо доо. Угтаа хэн давсан, хэн нь түрүүлж өвдөг шороодсоныг нь тус барилдааныг хянаж байгаа Ерөнхий хөлийн цэцийн дүгнэлтээр шийддэг дүрэмтэй.

Бөхийн маргаантай барилдааныг хөлийн цэц шийддэгтэй адилхан Ардын намын даргыг бүртгэх эсэх асуудлыг Улсын дээд шүүх хэлэлцэн шийдвэрлэнэ. Харин Дээд шүүх бараг хүчтэй талд нь шийдвэр гаргах байх гэж ярих хүмүүс цөөнгүй байна. Олны хэлж байгаагаар өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд шүүхэд нөлөөтэй хэвээр байгаа гэх.

Тэгвэл эцсийн бүлэгтээ МАН-ын дарга хэн болохыг Ерөнхийлөгч л мэдэж таараад байна. Тэгэхээр МАН-ын даргын төлөө өрсөлдсөн төрийн хоёр өндөрлөгийн нэгийг нь Ерөнхийлөгчийн хүн гэдгийг бүгд мэднэ. Нөгөө нь бас цагаа тулбал бүр ч илүү Ерөнхийлөгчид талтай хандаж чадах хүн. Тэгэхээр хэн хүчтэйг нь цаашид хэн ажил төрөл бүтээх чадалтай байх вэ түүнийг л бүртгэх биз ээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урь...

img

2 цагийн өмнө

Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай

Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын х...

img

2 цагийн өмнө

Ч.Батчулуун: Хөвсгөлийн хоёр настай хүүгийн харамсалтай хэрэг бидэнд маш том сургамж боллоо

Хөвсгөл аймгийн Тариалан суманд энэ сарын 17-ны өдөр хоёр настай хүү сураггүй болж, эрлийн ажиллагаа найм хоног үргэлжилсний эцэст х...

img

3 цагийн өмнө

Хонь хариулж явсан эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ

Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ ха...

img

3 цагийн өмнө

Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг бол эдийн засгаа сэргээнэ гэсэн үг

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. ...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд