Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 10 сарын 01

img

66

news-img

Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн, Эрдэнэс Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд асан Намсрайн Цэрэнбаттай ярилцлаа.


-Таны хувьд Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүн. Одоо зээлийн гэрээний хүүг өөрчлөх асуудал хүчтэй яригдаж байна. Энэ талын ажил хэр явж байна вэ?

-Нэгдүгээрт, хувь нийлүүлэгчдийн зээлийг Оюу толгой гэж хуулийн этгээд Рио Тинтогийн хамаарал бүхий компаниас зээлж авсан юм. Тэгээд Хөрөнгө оруулалтын болон тодотгосон гэрээнийхээ хүрээнд долоон жил тутамдаа тэр хүүг харна гээд хийчихсэн. Цаг хугацааны мөчлөгөөрөө тэр нь энэ жил таарч байгаа. Хувьцаа эзэмшигч Эрдэнэс Оюу толгой компанийн хувьд энэ асуудлаар ярилцмаар байна гээд албан ёсоор Рио Тинто талд мэдэгдсэн. Цаад тал хэрхэн ямар боломж байгаа гэдгээ тайлбарлах болов уу гэдгийг Монголын тал хүлээсэн. Гэвч өнөөдрийг хүртэл нөгөө талаас ийм, ийм нөхцөл байна гэдгээ илэрхийлээгүй байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын эрх ашгийг хамгаалдаг УИХ болон Засгийн газрын гишүүд тусгайлсан Түр хороо байгуулж, ил тод, харилцан ашигтай байдлаар шийдэх тал дээр дэмжлэг үзүүлээд ажиллаж байгаа. Сая (өчигдөр) ажлын хэсэг дээр энэ асуудал мөн яригдлаа. Зарим нэг асуудал дээр тодруулга авлаа. Мөн манай тал хувьцаа эзэмшигчийн хувьд ямар байр суурьтай байх юм. Цаад тал хувь нийлүүлэгчийн зээл гээд өөрийн хамаарал бүхий компанитай зах зээлийн дунджаас өндөр хүүтэй зээл өгчихсөн нь гэрээний үндсэн зарчмыг зөрчиж байгаа юм биш үү гэсэн байр суурьтай байна. Удахгүй Түр хороо эцсийн дүгнэлтээ гаргах байх.

-ТУЗ-д байдаг Монголын талын гурван гишүүн маань ямар нэгэн үүрэг оролцоо, эрх мэдэл байдаггүй талаар ярьж байна. Энэ үнэн үү?

-Анх 2009 онд байгуулагдсан гэрээний үед энэ төсөл дээр гурван хамтрагч байсан. Тийм болохоор бие биедээ хяналт тавина гэдэг үүднээс гурав, гурван хүний төлөөлөлтэй байж байгаад Рио Тинто компани маань нөгөө оролцогчийнхоо хувьцааг 100 хувь худалдаж авсан. Ингэснээр оролцогч талууд нь хоёр болоод ТУЗ-ийн гишүүдийн харьцаа 6:3 болчихоод байгаа юм. Энэ асуудлыг өөрчлөх үүднээс тухайн үед Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байсан Х.Нямбаатар сайд ийм нөхцөл бий болж байна.

Иймээс засаглалыг сайжруулах үүднээс хараат бус гишүүдийн тоог нэмье гэсэн саналыг ажлын хэсгийн хуралдааны үеэр тавьж байсан. Одоогоор энэ асуудлыг албан ёсоор үргэлжлүүлье, явуулъя гэсэн санал цаад талаас ирээгүй байна.

-Манай зүгээс зээлийн хүүг яг хэд болгоё гэсэн саналтай байгаа вэ?

-Нэгдүгээрт, Оюу толгойг тойрсон зээлийн санхүүжилттэй холбоотой асуудал, бусад өөрийн оролцоотой хөрөнгө оруулалт хийсэн төслүүдтэй харьцуулахад хэт өндөр байна гэж байгаа юм. Бодит үнэн бол энэ. Дээрээс нь сүүлийн жилүүдэд Оюу толгой төслийн маань бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжээд эрсдэл буурчихсан байгаа. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл тодорхой хэмжээгээр өссөн. Тэгэхээр үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол энэ эрсдэлүүдийг буурч байгаа үед зээлийн хүүг буулгамаар байна гэдэг саналыг тавьсан. Гэтэл цаад тал маань хэдэн хувиар яаж буулгах нарийвчилсан яриа руугаа ороогүй байна.

-Манайх 2018 онд энэ гэрээний асуудлыг хөндөх боломжтой байсан боловч тухайн үеийн Засгийн газар эс үйлдэхүй хийсэн гэдэг шүүмжлэл явж байна. Таны хувьд тэр үеийн засагт гишүүнээр ажиллаж байсан шүү дээ?

-Би өөрөө тухайн үед Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд байсан. Энэ асуудал дээр та бүхэн санаж байгаа бол “Эзэн нь юмаа мэдэж, Эрэг нь усаа хашина” гээд энэ харилцааг шинэ шатанд гаргаач ээ гэдэг асуудлыг тавьж, Оюу толгойн өр тэглэх, энэ олон асуудлыг засъя гэдэг ажлууд эхэлсэн гэдгийг хэлэхийг хүсч байна. Тухайн үед улс төрийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл, Монгол Улсын зээлжих зэрэглэл, энэ төслийн маань ирээдүй бүрхэгдүү байсан. Түүнээс биш эс үйлдэхүй биш. Дөнгөж ажил нь яваад эхэлчихсэн. Бид зогсоох уу, үгүй юу гэж байгаад зогсоочхоод Дубайн гэрээний дараа санхүүжилт нь ороод ажил нь явж эхэлж байсан. Бодит үнэн бол энэ төсөл өнөөдрийн ийм байдалд хүрнэ гэсэн итгэл төгс байж талууд чадаагүй.

-Одоо үлдсэн хугацаандаа гэрээнд өөрчлөлт оруулж чадах уу?

-Харилцан ашигтай байя гээд олон асуудал явсан. Гол асуудал юу вэ гэхээр бидэнд байгаа нөхцөл байдал маань ирэх жилүүдэд ашиглах санхүүжилтийн хүүг тохирох. Тиймээс ямар ч байсан хугацаа байна гэж бодож байна. Рио Тинтогийн талд Монгол Улсын Засгийн газар ямагт ойлголцож ирсэн. Тэр 103 дугаар тогтоолыг бид арванхоёрдугаар сарын 31-нд баталж байсан санагдаж байна. Юмыг хийе гэвэл бүгд цагаа гаргаад нарийвчлаад ярьчихдаг учраас үүн дээр нэг их санаа зовохгүй байна.

-Тэгэхээр ямар ч байсан боломж байгаа л гэж үзэж байна уу?

-Боломж байгаа. Бид эхлээд цаад талынхаа саналыг сонсох ёстой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнөөдөр олон улсын ахмадын өдөр

Өнөөдөр олон улсын ахмадын өдөр. Монгол Улс 1992 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Жил бүрийн энэ өдөр НЗДТГ, ...

img

14 минутын дараа

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ

БШУЯ-ны тушаалын дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн AS, A, IB, TOEFL iBT, PTE, IELTS, SAT шалгалтын үнэлгээг Монгол Улсын...

img

27 минутын өмнө

Санзайн эцсээс Багабаян чиглэлийн авто замыг шинэчилнэ

СХД-ийн 19 дүгээр хороо, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын ...

img

43 минутын өмнө

Нярайн оношилгооны төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө

НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр “Тандем масс спектрометри” нярайн оношилгооны төхөөрөмжийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ...

img

1 цагийн өмнө

III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

2025 оны гуравдугаар улирлын цахим төлбөрийн баримтаа 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын б...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд