Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 01

img

27

news-img

БШУЯ-ны тушаалын дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн AS, A, IB, TOEFL iBT, PTE, IELTS, SAT шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд элсүүлэх шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ.

Цахим хүсэлтийг арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Цахим хүсэлт илгээх алхам

Оюутан, суралцагчид олон улсын шалгалтын дүнгээ элсэлтийн шалгалтын үнэлгээнд дүйцүүлэхийн тулд тухайн жилийн элсэлтийн шалгалт эхлэхээс хамгийн багадаа 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад хандах юм.

Тухайлбал,

  1. “Элсэлтийн шалгалт” цэсээс “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” сонголтыг хийнэ.
  2. ЭЕШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч, шаардлагатай мэдээлэл болон материалыг оруулна.

Бүрдүүлэх материал:

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Олон улсын шалгалтын сертификат эсвэл дүнгийн хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /гадаадад төгссөн бол дүйцүүлсэн баримт/

Боловсролын үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнөөдөр олон улсын ахмадын өдөр

Өнөөдөр олон улсын ахмадын өдөр. Монгол Улс 1992 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Жил бүрийн энэ өдөр НЗДТГ, ...

img

13 минутын дараа

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ

БШУЯ-ны тушаалын дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн AS, A, IB, TOEFL iBT, PTE, IELTS, SAT шалгалтын үнэлгээг Монгол Улсын...

img

27 минутын өмнө

Санзайн эцсээс Багабаян чиглэлийн авто замыг шинэчилнэ

СХД-ийн 19 дүгээр хороо, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын ...

img

43 минутын өмнө

Нярайн оношилгооны төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө

НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр “Тандем масс спектрометри” нярайн оношилгооны төхөөрөмжийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ...

img

1 цагийн өмнө

III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

2025 оны гуравдугаар улирлын цахим төлбөрийн баримтаа 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын б...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд