Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Б.Цогтгэрэл: Б.Энхбаяр худлаа ярьж байгаа юм

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 10 сарын 01

img

110

news-img

УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хариуцлага тооцуулахаар МАН-ын Бага хурлын гишүүдийнхээ гарын үсгийг зарим нь цуглуулаад эхэлсэн байна. Энэ ажлыг хийж байгаа “Шилэн Цогоо” буюу Батчулууны Цогтгэрэлтэй ярилцлаа.


-УИХ-ын Б.Энхбаярыг намаасаа хөөх асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн юм байна. Чухам ямар шалтгаанаар энэ ажлыг зохион байгуулж байна вэ?

-Шууд хөөх ч арай биш юм. Хариуцлага тооцуулах тухай Хяналтын ерөнхий хороондоо хандаж байгаа. Б.Энхбаяр гэж гишүүн олон үйл явдал, шүүмжлэлийг парламент дээр өрнүүлж байна. Энэ бүхнийг нь парламентын гишүүн гэдэг талаас нь харах үе байна. Гэвч тодорхой хүмүүсийн талаар илтэд худал мэдээллийг ахин дахин явуулаад байгаа юм. Бид өмнө нь олон удаа Хяналтын ерөнхий хороондоо энэ талаар анхааруулж хэлсэн. Ялангуяа миний хувьд хэлж байсан. Энгийн шүүмжлэл, хатуу хөтүү үг хэлэх, тэр бүү хэл гар зөрүүлэхийг эр хүний хувьд байх асуудал гэж бид үздэг улсууд байхгүй юу. Гэтэл иш мухаргүй, ор үндэсгүй, илтэд худал гүтгэлэг гэж байна

Хамгийн сүүлээс нь ярихад, 30 сая ам.долларыг бэлнээр хүн авч ирээд өгч байна гэсэн яриа гаргасан. Монгол Улсын аль ч банкинд өнөөдөр ийм хэмжээний ам.доллар байхгүй. Нэг хүний цүнхэнд битгий хэл 20 хүний цүнхэнд ч байх боломжгүй мөнгө. Би чинь бас банкуудынхаа хүчин чадлыг мэднэ. Тэр яриад байгаа 30 сая ам.доллар 30 удаагийн захиалгаар ч гарах боломжгүй. Ийм байхад нэг нөхөр бэлнээр барьж яваад УИХ-ын даргад аваачаад өгчихсөн гэхээр чинь илт худал мэдээлэл байхгүй юу. Дээр нь Сангийн сайд Б.Жавхлан, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Чулуунзагдын гээд олон асуудал байна. Ц.Чулуунзагдын ах, эхнэр хоёр нь оргоод зугтчихсан юм шиг зүйл яриад байна шүү дээ. Хамаагүй ингэж шүүх, АТГ-ыг гүтгэж болохгүй. Тэгвэл хүн оргосон юм бол Б.Энхбаяр яаж мэдээд байгаа юм. Өнөөдөр цагдаагийн мэдээлэл дотор эрэн сурвалжилж байгаа зүйл алга. Гэтэл оргочихсон л гээд байна. Сүүлд нь хүн алсан тухай ярьсан. УИХ-ын дарга хүн алаад явж байх хүн мөн үү. Төрийн тусгай хамгаалалт нь юугаа харж суудаг юм. Энэ чинь 24 цагийн А хамгаалалттай хүн биз дээ. Энэ мэтчилэн илтэд худал мэдээллүүд байгаа учраас шалгуулаад, эсвэл тэр хүмүүс нь хууль зөрчөөд байна. Үгүй бол Б.Энхбаяр хүн гүтгээд байна гэдэг л асуудал байна шүү дээ. Тиймээс үүнийг шийдээд аль нэг хүмүүст нь намын хариуцлага тооцож өгөөч гэдэг зүйлийг л ярьж байгаа юм.

-Тооцуулах хариуцлага нь юу байх вэ?

-Бид УИХ-ын гишүүнд хариуцлага тооц гэж байгаа юм биш. Энэ чинь намын гишүүн хүн байхгүй юу. Намын дүрэмд сануулах, намын гишүүнчлэлээс хассанд тооцох, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх гээд тооцож болох хариуцлагуудыг заагаад өгчихсөн. Дээрээс нь УИХ-д нэр дэвшихэд хариуцлагын гэрээ хийдэг. Тэр гэрээ нь ажиллаж эхлэх байх. Хяналтын ерөнхий хороо чинь намын Их хурлаас байгуулагддаг. Хараат бус байгууллага.

-Хяналтын ерөнхий хорооны шийдвэр эцсийнх байх уу?

-Эцсийнх байна. Нийт 21 гишүүнтэй. Шийдвэрээ хуралдаж гаргадаг. Бид ямар ч байсан гомдлоо гаргаад өгье. Хэрхэн, яаж шийдвэрлэхийг Хяналтын ерөнхий хороо мэднэ.

-Одоогоор хэчнээн хүн гарын үсэг зурсан бэ?

-Бид гурван талд гарын үсэг цуглуулж байна. Би намын төв байранд, нэг маань Төрийн ордонд, орон нутгаар нэг маань явж байгаа. Бага хурлын гурван гишүүн санаа нийлээд л хийж байгаа юм. Миний авсан мэдээллээр бол 100 гараад явж байна. Бага хурлын нийт 479 гишүүн байгаа. Тэдгээрээс хэд нь зурахыг хэлж мэдэхгүй.

-Зөвхөн Бага хурлын гишүүдийн гарын үсгийг зуруулж байгаа юм уу?

-Тийм, зөвхөн Бага хурлын гишүүд л зурна.

-Нөгөө талдаа Б.Энхбаяр гишүүн АТГ-т гэрчийн мэдүүлэг өгч, нотлох баримтыг хүргүүлсэн гээд хэлсэн шүү дээ?

-Б.Энхбаяр худлаа ярьж байгаа юм. АТГ хэргийн оролцогч биш хүнээс юу гэж мэдүүлэг авч байх юм. Бид үүнийг бүгдээрээ мэднэ шүү дээ. Наадах чинь худалч, би худалчийг нь мэднэ. АТГ-ын үүдэнд хоёр цаг сууж байгаад л гарч ирсэн юм байгаа биз. Хэн тэрнээс мэдүүлэг аваад сууж байх юм. Дээр нь мэдүүлэг авах чинь прокурорын зөвшөөрөл, даалгавраар авдаг. Биднийг юу ч мэдэхгүй мангар гэж бодоод байгаа юм уу.

-Хэрвээ нотлох баримт байгаад түүнийгээ одоо гаргаж өгсөн нь үнэн бол нотлох баримтыг нуун дарагдуулсан хэрэгт унах юм биш үү?

-Манай намд өмнө нь ч байсан. Гайгүй засарсан болов уу гэсэн чинь, үгүй юм байна. Эрүүгийн хэргийн хавтаст хэрэг уншдаг уу, олж авдаг уу, бүү мэд. Эрх зүйч мэргэжилтэй хэдэн нөхөд байгаа юм. Тэрийгээ дарж байгаад яг эгзэгтэй, нугалбар үед гаргаж ирээд улс төрийн зорилгоор ашиглаж, сандал суудал олж авдаг увайгүй нөхдүүд ганц нэг байдаг. Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Энхбаяр, Ш.Раднаасэд гэсэн эрх зүйчийн бакалавртай хэдэн хүн байна. Энэ хэд нэг ийм сонин арга барилаар улс төр хийгээд байх юм. Эрүүгийн хэргийг нуун дарагдуулах, хавтаст хэргийг олж авах зэрэг чинь Эрүүгийн ялтай гэмт хэргүүд шүү дээ. Энэ бүхнийг нь бас шалгуулъя. Намын журмын нөхөд бид чинь гайхаад байна шүү дээ. Б.Энхбаярын зөв байж бас болно. Зөв юм бол тэрийг нь Хяналтын ерөнхий хороо харуулчих. Хяналтын ерөнхий хороондоо өмнө нь олон удаа хандаж байлаа. ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Ногоон автобус гээд хандсан. Харамсалтай нь хянаж өгдөггүй байхгүй юу. Одоо энэ асуудал дээр Хяналтын ерөнхий хороо цаашид байх юм уу, үгүй юу гэдэг асуудлыг хөндөнө. Яршиг, ингээд дүлий дүмбэ байдаг юм бол ийм Хяналтын хороогоор яадаг юм. Энэ байгууллагыг татан буулгаад өөр хянадаг, шалгадаг байгууллага байгуулъя.

-Хяналтын ерөнхий хорооны дарга нь УИХ-ын гишүүнийг хавсарч хийж байгаа нь хууль, дүрэм зөрчиж байгаа. Эхлээд үүнийгээ шийдчихээд дараа нь миний асуудлыг ярь гэж Б.Энхбаяр гишүүн хэлсэн байна лээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Манай Б.Энхбаяр чинь ерөөсөө хууль мэддэггүй, мангар шүү дээ. Тэнэгээ ингээд олон хүнд гайхуулж явдаг юм. Намын дарга бас УИХ-ын гишүүн байж болоод байгаа биз дээ. Тэр бүү хэл намуудын дарга, эвслийн хүн Н.Номтойбаяр гээд хүн байгаа. Энэ хүмүүсээ хааш нь хийх гэж байгаа юм. Манай Б.Энхбаяр юу ч мэдэхгүй. Дандаа ийм хулгайн хавтаст хэрэг ярьж явдаг.

-Б.Энхбаяр гишүүнийг Бага хуралдаа суусан, суугаагүй гээд яриад байна?

-Суугаагүй шүү дээ. Бага хурал дээр Б.Энхбаярыг би лав хараагүй. Хулгайч нохой шиг намын үүдэнд хэвлэлийнхэнд яриа өгч байгаад л явна лээ. Саналаа өгсөн эсэхийг би мэдэхгүй. Хэрвээ миний нүдэнд харагдсан бол чирч гаргах байсан юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнөөдөр олон улсын ахмадын өдөр

Өнөөдөр олон улсын ахмадын өдөр. Монгол Улс 1992 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Жил бүрийн энэ өдөр НЗДТГ, ...

img

14 минутын дараа

Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ

БШУЯ-ны тушаалын дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн AS, A, IB, TOEFL iBT, PTE, IELTS, SAT шалгалтын үнэлгээг Монгол Улсын...

img

27 минутын өмнө

Санзайн эцсээс Багабаян чиглэлийн авто замыг шинэчилнэ

СХД-ийн 19 дүгээр хороо, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын ...

img

43 минутын өмнө

Нярайн оношилгооны төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө

НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр “Тандем масс спектрометри” нярайн оношилгооны төхөөрөмжийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ...

img

1 цагийн өмнө

III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

2025 оны гуравдугаар улирлын цахим төлбөрийн баримтаа 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын б...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд