мэдээ
Нярайн оношилгооны төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө

Админ
2025 оны 10 сарын 01

38

НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр “Тандем масс спектрометри” нярайн оношилгооны төхөөрөмжийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Энэ нь Монгол Улсад анх удаа нэвтэрч буй технологи юм.
Жил бүр манай улсад 67.000 гаруй нярай мэндэлдэг ч шинжилгээний хүртээмж хязгаарлагдмал байдгаас олон хүүхэд эрсдэлд өртдөг.
Харин уг төхөөрөмжийн тусламжтайгаар дөнгөж төрсөн нярайн нэг дусал цусаар 25-30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэх боломжтой боллоо.
Энэ төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай хөрөнгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэнд, хөгжлийн элч Н.Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан хандивын Гала арга хэмжээний үеэр 27 компаниас өгсөн дэмжлэгээр бүрдүүллээ.
НҮБ-ын Хүүхдийн сан болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд төхөөрөмжийг илүү хурдан, цаг алдалгүй хүргэж чадлаа гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.





Өнөөдөр олон улсын ахмадын өдөр
Өнөөдөр олон улсын ахмадын өдөр. Монгол Улс 1992 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Жил бүрийн энэ өдөр НЗДТГ, ...
14 минутын дараа
Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ
БШУЯ-ны тушаалын дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн AS, A, IB, TOEFL iBT, PTE, IELTS, SAT шалгалтын үнэлгээг Монгол Улсын...
27 минутын өмнө
Санзайн эцсээс Багабаян чиглэлийн авто замыг шинэчилнэ
СХД-ийн 19 дүгээр хороо, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын ...
43 минутын өмнө
Нярайн оношилгооны төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө
НҮБ-ын Хүүхдийн сангаас өнөөдөр “Тандем масс спектрометри” нярайн оношилгооны төхөөрөмжийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ...
1 цагийн өмнө
III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй
2025 оны гуравдугаар улирлын цахим төлбөрийн баримтаа 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын б...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд