мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав

Админ
2025 оны 10 сарын 15

45

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг бараалхав.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж, тус улсын хөгжил дэвшил, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд, Энэтхэгийн төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо.
Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй төрийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйгаа тэмдэглэлээ.
Айлчлал “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг онцоллоо.
Тэрбээр парламент, Байнгын хороод, парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулах, хоёр улсын ирээдүйн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга К.П.Радхакришнанг есдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулан, тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон байна.
Энэтхэг Улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламент нь хоёр танхимтай, 788 гишүүнтэй юм.





Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 24 см, Баянхонгор аймагт 20 см цасан бүрхүүл тогтжээ
Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 1.0-24...
8 цагийн дараа
Ч.НОМИН: “Go Mongolia” бол ганцхан жилд 6 их наядын эдийн засгийн эргэлт бий болгосон төсөл
“THE MONGOL KHAN” ЖҮЖИГТ СОЁЛЫН ЯАМААР ДАМЖИЖ ТӨСВӨӨС НЭГ Ч ТӨГРӨГ ГАРААГҮЙ – УИХ-ын гишүүн Ч.Номинтой ярилцлаа. -“The Mongo...
8 цагийн дараа
Дональд Трамп: Оросын эдийн засаг нуран унах гэж байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд “Би маш их урам хугарсан. Учир нь би Владимиртай маш сайн харилцаатай бай...
7 цагийн дараа
“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээ...
7 цагийн дараа
Б.Энхмандах: МАН-ын одоогийн байдал даамжирвал хууль ёсны болон улс төрийн легитм чанараа алдах аюул ойрхон байна
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, доктор Б.Энхмандахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МАН-ыг хэн хүнээс илүүтэй мэдэх хүний хувьд та улс...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд