мэдээ
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Админ
2025 оны 10 сарын 15

18

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Казахстан улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж, тухайн хүний нийгмийн баталгаа сайжрах юм. Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8036 иргэн оршин сууж байгаагаас 3115 нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна





“Найрамдал” зуслан чиглэлийн 16 км авто замыг шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөв
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг...
8 цагийн дараа
Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Аравдугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэ...
7 цагийн дараа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа. Тэрбээр” Улс төрийн хямралын ши...
7 цагийн дараа
З.Боргилмаа: Судалгаагаар сэтгүүлч болон редакцаас илт худал мэдээлэл гардаггүй гэдэг нь тогтоогдсон
Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай өчигдөр болсон “Эрүүгийн хуулийн 13.14 – Хэвлэл мэдээллийн салбар...
7 цагийн дараа
Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд