мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ

Админ
2025 оны 10 сарын 16

12

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -6…-8 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.
2025 оны 10-р сарын 17-ноос 10-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн байна.





Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 24 см, Баянхонгор аймагт 20 см цасан бүрхүүл тогтжээ
Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 1.0-24...
8 цагийн дараа
Ч.НОМИН: “Go Mongolia” бол ганцхан жилд 6 их наядын эдийн засгийн эргэлт бий болгосон төсөл
“THE MONGOL KHAN” ЖҮЖИГТ СОЁЛЫН ЯАМААР ДАМЖИЖ ТӨСВӨӨС НЭГ Ч ТӨГРӨГ ГАРААГҮЙ – УИХ-ын гишүүн Ч.Номинтой ярилцлаа. -“The Mongo...
8 цагийн дараа
Дональд Трамп: Оросын эдийн засаг нуран унах гэж байна
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд “Би маш их урам хугарсан. Учир нь би Владимиртай маш сайн харилцаатай бай...
7 цагийн дараа
“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээ...
6 цагийн дараа
Б.Энхмандах: МАН-ын одоогийн байдал даамжирвал хууль ёсны болон улс төрийн легитм чанараа алдах аюул ойрхон байна
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, доктор Б.Энхмандахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МАН-ыг хэн хүнээс илүүтэй мэдэх хүний хувьд та улс...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд