Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа

trend

Админ

img

2025 оны 10 сарын 16

img

10

news-img

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэтхэг иргэдийг төрийн одон, медалиар шагналаа.

Алтан гадас одонгоор:

  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу,
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх,
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Жавахарлал Неругийн их сургуулийн Ази, Дорнодын тэнхимийн эрхлэгч, профессор, монгол судлаач эрдэмтэн Шарад Кумар Сони,

“Найрамдал” медалиар:

  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Мумбай хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Дилип Дандекар,
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Тамил Наду муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Челла Нараянасвами Гангадаран,
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Баруун Бенгал муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Гирдхар Гопал Далмиа,
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Фортис Эскортс” зүрхний эрүүл мэндийг хамгаалах хүрээлэнгийн мэс заслын эмч Кришна Айер,
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Ай вишион” нүдний эмнэлгийн захирал Випин Бакшей,
  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Ловэли” Мэргэжлийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Аман Миттал нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншарав, О.Балжинням нар МУБИС-ийн “Хүндэт доктор” цол хүртлээ

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн салбар Биеийн Тамирын сургууль үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хурал өнөөдөр болло...

img

8 цагийн дараа

Баянхонгор аймагт холимог тулааны тэмцээн болно

Монголын холимог тулааны тамирчдын чансаа тогтоох зорилготой “MGL-1 Fight Night 7” Баянхонгор аймагт ээлжит тулаанаа зохион байгуула...

img

7 цагийн дараа

Ж.Бат-Эрдэнэ: Гүйцэтгэх засаглал нь парламент руугаа ноцоод байдаггүй тогтолцоог бий болгох ёстой

Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа. -Танай намын зарим гишүүд бүлгийн ...

img

7 цагийн дараа

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, Өчигдөр буюу энэ оны 10...

img

6 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний н...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд