мэдээ
Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа

Админ
2025 оны 10 сарын 24
27

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин шахмал түлш тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт хийлээ. Уулзалтаар гүйцэтгэлийн шаардлага хангаагүй ААН-үүдэд сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж хар жагсаалтад орууллаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Түлшний түгээлтэд асуудал гарч байна. Сарын хугацаанд тээвэрлэгч компаниудын ажил тогтворжино гэж хүлээсэн. Гэвч энэ долоо хоногийн эхээр түлшний цэгүүд түлшгүй боллоо. Нийслэлд 26 ААН түлш тээвэрлэлт хийж буй. Тээвэрлэлтийн мэдээллүүдийг байнга хянаж байна. Энэ 26 ААН-ээс 10 нь шаардлага хангахгүй байна. Иймээс наймд нь сүүлийн удаа сануулга өгч, хоёр ААН-ийн гэрээг цуцалж байна. Тодруулбал, “Ю Би Холболт” ХХК есдүгээр сарын 15-аас хойш 770 тонн түлш тээвэрлэх ёстой байсан ч 140 тонныг л тээвэрлэсэн байна. Энэ бол үнэхээр хангалтгүй үзүүлэлт. Мөн “Баянбүрд инвест” ХХК 24 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хоёр компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулж байна. Зургаан компани гүйцэтгэлээ давуулан биелүүлжээ. Жишээ нь, “Ихэр Алмаз” ХХК 635 тонныг квотоосоо илүү гүйцэтгээд явж байна. Ийм компаниуд ажил хийхгүй компанийнхаа ажлыг хийж байна. Нийслэлийн 176 мянган айл өрхийн өмнө бид бүгд хариуцлага хүлээж байгаа гэдгээ санах ёстой. Сүүлийн удаа сануулга өгсөн компаниуд гурав хоногийн дотор тээвэрлэлтийг жигдэлж, гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Энд байгаа компаниуд анхны жилдээ нүүрс тээвэрлээгүй. ААН-үүд тендер зарлахад “Болно, чадна, боловсон хүчинтэй, машин техник төхөөрөмжтэй” гэж орж ирсэн. Түлш тээврийн ажлыг том компаниудад өгөлгүйгээр жижиг компаниудын үйл ажиллагааг дэмжихийн тулд, нэг ч гэсэн компанийг, нэг ч гэсэн жолоочийг ажилтай байлгах үүднээс хүчин чадалд нь тааруулаад жижиглэж хуваасан. Нийслэлд ажиллах хүч, техник хэрэгсэл байгаа тул гэрээг нь цуцалж байгаа хоёр компанийн ажлыг гүйцэтгэх болно. Гүйцэтгэл хангаж буй компанийн тээвэрлэсэн түлшний тонн тутамд 7000 төгрөгийн нэмэгдэл өгнө. Тиймээс гүйцэтгэлээ хангаж ажилла” гэлээ.
Мөн уулзалтаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин түлш тээврийн автомашинуудыг нэгдүгээр эгнээгээр зорчих эрхийг нээж өгнө гэдгийг онцоллоо. Тэрээр автомашинуудын мэдээллийг бүрдүүлэн Нэгдсэн удирдлагын төвд өгөхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээг байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж э...
5 цагийн дараа
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалт...
4 цагийн дараа
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь удаагаа болж буй тус ...
2 цагийн дараа
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай ХЗДХ-ийн сайд Б....
2 цагийн дараа
Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.24)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн...
33 минутын дараа
Сэтгэгдлүүд



