Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

“Наддаа ганцхан аав минь”

trend

НОРОВЫН ГАНТУЛГА

img

2025 оны 10 сарын 25

img

37

news-img

Ижий аавыгаа сэтгэлдээ хадгалан хайрладаггүй, ач буяныг нь санадаггүй хүн гэж орчлонд хаа билээ. Аавын ачлал, ээжийн энэрэл хайрын тухай дуу, шүлэг хүмүүний сэтгэлд нэгийг бодогдуулдаг. Ямар нэгэн дурсамж дурдатгал, дүр зургийг ургуулж ирэх нь бий.

Яруу найргийн хэд хэдэн ном гаргасан хэрнээ би гэдэг хүн аавынхаа тухай ганц дууны шүлэг бичиж чадаагүй өдий хүрчээ. Харин энэ намрын өдрүүдэд Хөшөөтийн голд суугаа аавыгаа санаад ийм нэг шүлэг бичлээ.

“Улаан хадны энгэрт нь

Утаа нь суунагласан гэр минь

Унаган хүлгээ үүрсэхээр

Хүүгээ санасан аав минь

Хөшөөтийн голыг уруудаад

Хөтөлгөө морьтон ергүүлнэ ээ

Хүүгээ санасан сэтгэлдээ

Дуугаа аялсан аав минь…хэмээн эхний хоёр бадгийг бичээд араас нь дахилт хэлбэрээр “Дэндүү ихээр санасан

Дэмий ч гэнэхэн сэтгэл минь

Дэлхийн олон дундаас

Наддаа ганцхан аав минь” хэмээх дөрвөн мөрийг оруулав. Ингээд төгсгөлд нь

“Адуутай нутгаа санахаар л

Айраг нь амтагдаад байх юм аа

Амьдралын өгсүүр таарахаар л

Аав минь бодогдоод ирэх юм аа” хэмээн шигтгэлээ.

“Хурд” хамтлагийн “Аавдаа би хайртай” дууны эзэн Төрийн соёрхолт Х.Чилаажав найрагч шүлгийн минь ая данг анзаарч, УГЗ хөгжмийн зохиолч Т.Сэр-Од аялгуу хийснээр “Наддаа ганцхан аав минь” дуу төрчихлөө. Нас жар хол гарсан ч морио унаад хэдэн адууныхаа араас бөг бөг шогшуулж яваа аавдаа ийм нэг бүтээл хийснээ дуулгамаар санагдаад үүнийг тэрлэлээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээг байгууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж э...

img

3 цагийн дараа

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалт...

img

2 цагийн дараа

Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь удаагаа болж буй тус ...

img

2 минутын өмнө

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай ХЗДХ-ийн сайд Б....

img

13 минутын өмнө

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы  (2025.10.24)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд