Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 25

Валютын ханш

value

гадаад

ОХУ-ын сүүлчийн улсын төсөв

trend

Админ

img

2025 оны 10 сарын 24

img

94

news-img

ОХУ-ын Төрийн Дум 2026 оны улсын төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг батлав. Хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх сард хийнэ. Энэхүү төсөв сүүлийн жилүүдтэй адил батлан хамгаалах ба аюулгүй байдлын зардлыг тэргүүлэх чиглэл болгож, эдийн засгийн тогтвортой өсөлтөөс илүү геополитикийн зорилгод төвлөрсөн шинжтэй байна. Төсвийн гол үзүүлэлт болох 2026 оны улсын орлого 40.3 их наяд рубль, зарлага 44.1 их наяд рубль байхаар тооцогдож, төсвийн алдагдал 3.8 их наяд рубльд хүрэх аж. Энэ нь Оросын эдийн засгийн бүтэц, татварын бодлого дорвитой өөрчлөгдөөгүй нөхцөлд төсвийн тэнцвэрт байдал алдагдах болно гэдгийг илтгэж байна. Энэ нь хэдийгээр татварыг нэмэгдүүлсэн ч төсвийн алдагдал буурахгүй гэсэн үг билээ. Тухайлбал, бизнесийн НӨАТ 15 хувиас 30 хувь болж өсөх бөгөөд энэ нь дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийн ашигт ажиллагааг үгүй хийх хүчтэй дарамт үүсгэх магадлалтай. Үүнээс гадна НӨАТ төлөх орлогын босгыг 60 сая рублиэс 10 сая рубль болгон бууруулсан нь олон жижиг бизнесүүдийг татварын дарамтад оруулна. Мөн “Батлан хамгаалах ба аюулгүй байдлын эдийн засаг” гэх энэхүү төсвийн хамгийн том зардлын хэсэг хэвээр байгаа батлан хамгаалах салбар 12.9 их наяд рубль буюу нийт зардлын 38 хувийг эзэлж байна. Энэ нь Украины эсрэг өрнөж буй дайныг санхүүжүүлэх, цэргийн үйлдвэрлэлийг дэмжих, “аюулгүй байдлын эдийн засаг”-ийг хадгалах зорилготой юм. Тухайлбал, дайн эхлэхээс өмнөх 2021 онд Оросын батлан хамгаалахын зардал ердөө 3.6 их наяд рубль байсан нь нийт зардлын 15 хувийг л эзэлж байв. Өөрөөр хэлбэл, цэргийн төсөв сүүлийн гурван жилийн хугацаанд гурав дахин өссөн байна. Энэ өсөлт нь Оросын эдийн засгийн бүтцэд чанарын гажуудал үүсгэж, боловсрол, эрүүл мэнд, инновацийн салбарын хөрөнгө оруулалтыг шахаж байна. Энэ нь инфляци өсөж, бодит орлого буурч буй өнөөгийн нөхцөлд өрхийн хэрэглээг хязгаарлаж, дотоодын эрэлтийг сулруулах эрсдэлтэй. Төсвийн энэхүү бүтэц нь Оросын эдийн засгийг “цэргийн эдийн засаг”-ийн горимд барьж, дотоодын бизнесийн уян хатан байдал, хөрөнгө оруулалтын орчныг доройтуулах өндөр магадлалтай. Татварын өсөлтөөс үүдэн үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, экспортын бус салбарын өрсөлдөх чадвар улам сулрах болно. Хэдийгээр төрийн орлого богино хугацаанд нэмэгдэх ч, урт хугацаанд эдийн засгийн бүтцийн гажуудал, хөрөнгө оруулалтын дутагдал, ажил эрхлэлтийн бууралт зэргээс үүдэлтэй “удаан үргэлжлэх стагфляцийн эрсдэл” бий болохыг шинжээчид онцолж байна. Товчоор эдийн засаг “цэргийн загварт” шилжсэнээр бүтээмж, инновацийн чадавх буурч, хөгжлийн чанарын үзүүлэлт доройтдог. Татварын дарамт нэмэгдэж, бизнесийн орчин эрс мууддаг. ОХУ-ын ирэх 2026 оны төсвийн төслийг харахад богино хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахыг зорьж буй мэт боловч дотоод бүтэц, бодлогын чиглэл, татварын дарамт, салбар хоорондын тэнцвэрт байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан суурь түвшинд эмзэг, тогтворгүй төсөв болсон байна. Иймээс ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов Төрийн Думд “Хувь хүний орлогын албан татвар(ХХОАТ)-ыг жил бүр өөрчлөх нь зохисгүй явдал. ХХОАТ-ын тогтвортой байдал нь иргэдэд чухал ач холбогдолтой, учир нь энэ нь иргэдийн хувьд үндсэн гол татвар юм. Бидний үзэж байгаагаар энэ гол татварыг жил бүр өөрчлөх нь зохисгүй явдал. Төрд баялгийн татвар гэх мэт татварын өөр хэрэгсэл бий. Энэхүү татвар нь “том үл хөдлөх хөрөнгийн цогцолбортой” болон үлэмж хэмжээний хөрөнгөтэй хүмүүст чиглэгдэж, татварын ачааллыг тэнцвэржүүлэхэд тусалдаг” гэж мэдэгдэв. Сайд Антон Силуановын хэлээд байгаа том үл хөдлөх хөрөнгө болон үлэмж хэмжээний хөрөнгөтэй хүмүүс гэдэг нь өөрөө болон засгийн газрын, Төрийн думын гишүүд, тамга барьсан төрийн албан хаагчид шүү дээ. Иймээс ОХУ-ын Сангийн сайд ингэж хэлж байгаа нь ЗХУ-тай адил ОХУ удахгүй түүх болно гэдгийг мэдэж байгаа учир “арьсаа хамгаалж”, ард иргэдээ бодож байгаа “дүр эсгэж” байгаа явдал юм. Учир нь ЗХУ дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ унаснаас болж валютгүй болж задарсан. Тэгвэл хэдхэн сарын өмнө 72 байсан Оросын “Urals” маркийн нефтийн фьючерс үнэ өнөөдөр 54 ам.доллар болов.

Оросын “Urals” нь “Brent”-ээс илүү хүнд, хаягдал, хүхэр ихтэй нефть тул боловсруулах өртөг өндөр, чанар доогуур байдгаас “Brent”-ээс 5–20 хувиар хямд үнээр арилжигддаг. Фьючерс гэдэг нь тодорхой хэмжээний барааг(жишээ нь нефть) ирээдүйн тодорхой хугацаанд, урьдчилан тохирсон үнээр авах эсвэл зарах гэрээ юм. Мөн “спот” буюу яг өнөөдрийн бодит арилжаанд нефть хэдэн ам.доллараар зарагдаж байгааг илэрхийлдэг үнэ гэж бий. Энэ нь “шууд хүргэлттэй бодит үнэ” гэсэн үг. Барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас Орос нефтийг дэлхийн чөлөөт зах зээл дээр худалдахад хязгаарлалттай болсон. Иймээс худалдан авагчид Оросын нефтийг авахдаа “Discount for Risk” буюу “Тээвэрлэлтийн зардал өссөн. Даатгалын өртөг нэмэгдсэн. Худалдан авагчийн тоо цөөрсөн” гэж эрсдэлийн хөнгөлөлт болох улс төрийн болон төлбөрийн эрсдэл тооцож, хямд үнэ санал болгодог. Үүнээс шалтгаалан бодит буюу “спот” үнэ нь фьючерсийн үнэтэй харьцуулахад 10–20 ам.доллараар хямд зарагдаж байна. Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган “Муу муухай болгоны эзэнт гүрэн” гэж нэрлэсэн ЗХУ-ын залгамжлагч ОХУ түүх болон үлдэхийнхээ өмнө иргэдээ хуурах “Үлгэрийн далай” буюу хэзээ ч хэрэгжих боломжгүй, хамгийн сүүлчийн улсын төсвийн төслийг батлах гэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд “Би ерөнхийлөгч Путинтэй хийх уулзалтаа цуцалсан. Бид хүрэх ёстой зорилгодоо хүрэхгүй байх гэж бодсон. Иймээс би энэ уулзалтыг цуцалсан. Үнэнийг хэлэхэд, би ганцхан зүйлийг л хэлж чадна. Путинтэй ярилцах болгонд яриа маань үргэлж сайн байдаг ч дараа нь ямар нэг үр дүнд хүрдэггүй. Гэхдээ бид үүнийг ирээдүйд хийнэ. ОХУ-ын Владимир Путин, Украины Владимир Зеленский хоёр энх тайвныг хүсэж байгаа. Энэ дайн дуусах цаг нь болсон” гэж мэдэгдэв. Үүний дараа АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Путин гажиг, утгагүй дайныг зогсоохоос татгалзсан учир Кремлийг санхүүжүүлж буй томоохон нефть компаниудад хориг тогтоож байна” гэж мэдэгдэв. АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийг хянах газар (OFAC) “Оросын томоохон нефтийн компаниудад нэмэлт хориг арга хэмжээ тогтоож, энэхүү хоригт “Роснефть” болон “Лукойл” компанийн 34 охин компани болон Оросын 50 хувиас дээш эзэмшилтэй компаниуд ч хамрагдана. Энэ хоригийг зөрчсөн тохиолдолд АНУ-ын иргэд, гадаадын иргэдэд иргэний болон эрүүгийн арга хэмжээ авна” гэж мэдэгдэв. Мөн Европын холбооны орнууд Оросын эрчим хүч, нефть, санхүүгийн салбарт чиглэсэн хамгийн өргөн хүрээтэй арга хэмжээ болох 19 дэх хоригийн багцыг батлахад санал нэгджээ.

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээг байгууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж э...

img

4 цагийн өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалт...

img

5 цагийн өмнө

Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь удаагаа болж буй тус ...

img

6 цагийн өмнө

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай ХЗДХ-ийн сайд Б....

img

7 цагийн өмнө

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы  (2025.10.24)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд