мэдээ
Цэцийн шийдвэр нэг Засгийн газрын хувь заяаг гэхээс илүү Монголд хууль дээдлэх ёс амьтай оршиж байгааг харуулав уу

Админ
2025 оны 10 сарын 24
58

Монголын улс төрийн амьдралд сүүлийн өдрүүдэд болсон хамгийн чухал үйл явдал бол Үндсэн хуулийн Цэцийн (ҮХЦ) их суудлын хуралдааны шийдвэр байлаа. УИХ-аас гаргасан Засгийн газрыг огцруулах тухай 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэц гаргаснаар, зөвхөн нэг Засгийн газрын хувь заяа шийдэгдээгүй, харин Монгол Улсад хууль дээдлэх ёс амьтай, бодитой оршиж байгааг харуулсан үйл явдал боллоо. Энэ маргаан анхнаасаа улс төрийн асар хүчтэй сөргөлдөөнийг илтгэж байв. Нэг талаас парламентад суудалтай 20 гаруй гишүүн нэхэмжлэгчээр оролцож, нөгөө талд Засгийн газрыг төлөөлөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ганцаараа хамгаалалтад зогссон. Тооны хувьд хүчний харьцаа илт ялгаатай байсан ч, хууль зүйн логик, Үндсэн хуулийн зарчим бол тоогоор бус үнэний жинлүүрээр хэмжигддэг болохыг энэ маргаан нотоллоо. Цэцийн шийдвэр бол институцийн хараат бус байдлын шалгуур болдог. Энэ утгаараа ҮХЦ бол Монголын төрийн институцийн системийн хамгийн эмзэг бөгөөд хамгийн чухал хэсэг. Гэвч олон жил Цэцийг “улс төрийн нөлөөлөлд автах эрсдэлтэй” гэх хардлага дагаж ирсэн нь нууц биш. Гэвч энэ удаагийн шийдвэр нь Цэцийн гишүүд үнэхээр Үндсэн хуулийн манаачийн үүргээ биелүүлэх чадвартайг харууллаа. Хэрвээ Цэц хэн нэгэн эрх баригчийн хүсэл зоригоор хөдөлдөг байсан бол олонхын шахалт, олон гишүүний нөлөө давамгайлах байв. Гэвч тэд эсрэгээрээ хууль, Үндсэн хуулийн дээгүүр хэн ч гарах ёсгүй гэсэн зарчмыг баримталж, төрийн эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэрийг хадгалсан шийдвэр гаргалаа. Энэ бол Цэцийн гишүүдийн хараат бус байдлын илэрхийлэл төдийгүй Монголын институцийн соёл аажмаар төлөвшиж буйн илрэл юм. Нөгөөтэйгүүр ҮХЦ-ийн есөн гишүүнийг гурван субьект томилдог. Ерөнхийлөгч, УИХ, Улсын Дээд шүүх тус бүр гурван гишүүн нэр дэвшүүлдэг. Энэ бүтэц өөрөө тэнцвэрийн зарчим дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн аль нэг талын нөлөө давамгайлж, бүхэл бүтэн институцийг хянах боломжийг хязгаарладаг механизмыг Үндсэн хууль өөрөө бий болгосон гэсэн үг. Гэвч томилгооны процесс улс төрийн тохиролцооны шинжтэй болох тохиолдол цөөнгүй. Тиймээс ҮХЦ-ийн гишүүдийн бодит хараат бус байдал нь зөвхөн тэдний томилогдсон гарал биш, харин шийдвэр гаргах мөчид хэр хэмжээгээр “хуульд үнэнч” байж чаддагаас хамаардаг. Энэ утгаараа өнөөгийн шийдвэр бол Цэцийн институцийн сэтгэл зүйд өөрчлөлт гарч, “төрийн ноён нуруу” гэж хэлж болох сэргээлтийн илрэл байлаа. Энэ хуралдаанд гомдол гаргагч тал буюу Засгийн газрыг төлөөлөн ганц сайд байсан нь С.Бямбацогт байв. Харин нөгөө талд УИХ-ын дэд дарга, эрх баригч намын гишүүд, бүр улс төрд суудалтай өөр хүчний төлөөлөл нарын 20 гаруй гишүүн байлаа. ҮХЦ-ийн хуралдааны үеэр УИХ-ыг төлөөлж ирсэн 20 гаруй гишүүн ҮХЦ-ийн дээр суух гэж нэлээд үзлээ. Хандлага ямар байна зорилго тийм л байдаг гэдэг шиг анхнаасаа илт тодорхой ҮХЦ рүү дайрч байсан гэдгийг хуралдааны эхэнд явсан нээлттэй бичлэгээс бид харж болно. Харин нөгөө талд ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг С.Бямбацогт нотолгоо, баримтаа тодорхой гарган өгч, ҮХЦ-ийн гишүүдийн асуусан асуултад баримттай, хуулийн гаргалгаатай хариулж байгаа нь тус хуралдааны протколоос тодорхой харагдаж байна. Үнэндээ ийм нөхцөлд хэн нэгний улс төрийн амбицаас илүүтэйгээр “хуульд итгэх итгэл” давамгайлсан нь Монгол төрийн зүй ёсны ялалт юм. С.Бямбацогтын оролцоо энэ ялалтыг бодит болгосон гэж хэлж болох л юм. Ил тод магтах шаардлагагүй, харин тайван итгэл төрүүлэх хэмжээнд тэр үүргээ сайн биелүүлж гэж үзэх хүмүүс олон байна. ҮХЦ-ийн энэ шийдвэрийг “хэний талд ялалт байгуулсан” гэхээсээ илүү “хууль дээдлэх ёсны талд ялалт байгуулсан” гэж үзэх нь зүйтэй. Энэ бол институцийн итгэлийг сэргээсэн үйл явдал. Монгол Улсад хууль дээдлэх ёс, Үндсэн хуулийн дархан байдлын тухай яриа удаан хугацаанд онолын түвшинд үлдэж ирсэн. Харин одоо энэ шийдвэр бодитойгоор “амь орсон” хууль дээдлэлийн нотолгоо болж байна. Эцэст нь улс төрчид өө, эрхэм гишүүд ээ, хэрүүлээ зогсоож ажлаа хий. Заргаа зогсоогоод, төсвөө батал, цалин тэтгэврээ нэм. Нүүрсний хэрэгт холбогдсон гэх нөхдүүд асуудлаа нэг мөр эцэслэн, шалгуул. Хууль бодитой оршиж байгаа гэдгийг бид мэдлээ. Тиймээс тэднийг хуулийн өмнө аваачих шаардлагатай. Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхөд хэрэв буй бол тэднийгээ ч шийтгэ. Ард түмэн одоо та нараас эх адаггүй хэрүүл маргаан биш, гагцхүү ажлаа хийж улсаа бодохыг л хүлээж шаардаж байна.
Э.МӨНХ
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох саналаа танилцууллаа. Ер...
6 цагийн өмнө
Ардчилсан нам УИХ, эсвэл Засгийн газраа авч Монгол төрийн хямралыг арилгах цаг боллоо
Сүүлийн 10 жилийн хугацаанд олонх болж эрх барьж байгаа МАН-ын хямрал дуусах нь байтугай одоо л дөнгөж эхэлж байна. Л.Оюун-Эрдэнийн ...
6 цагийн өмнө
“Хөх сувд” мөсний баяр 2026 оны гуравдугаар сарын 2-4-нд болно
“Хөх сувд” мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2026 оны 3 дугаар сарын 2-4-нд болно. “Хөх сувд” мөсний баярт сүүл...
7 цагийн өмнө
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа
Улс орны орчин цагийн эмнэлгийн үндэс суурь болсон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөг...
7 цагийн өмнө
Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэ...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



