мэдээ
Түүхт 100 жилийн ойг нь тохиолдуулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

Админ
2025 оны 10 сарын 24
50

Улс орны орчин цагийн эмнэлгийн үндэс суурь болсон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээн, баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Орчин цагийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, дэвшилтэт технологи, оношилгоо, эмчилгээний олон шинэ арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөц, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, дундаж наслалтыг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсныг нь ийнхүү үнэлж алдаршууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд энэрэн нигүүлсэх, асарч ачлах сэтгэлээр хүчин зүтгэж, айл бүрд эрүүл энх, аз жаргалтай байхын баяр баясал бэлэглэдэг эмч, сувилагч, ажилтан, албан хаагч нарт баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Эмнэлгийн хамт олон шинэ зууны хөгжил дэвшлийн түүчээ байж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж, салбартаа ямагт манлайлагч, тэргүүлэгч нь байна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.


Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1925 оны 10 дугаар сард өрнө, дорнын эмчилгээ хослуулсан 15 ор, дөрвөн эмчтэй үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Эдүгээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний 20 байгууллагыг салбарлан хөгжүүлж, 14 чиглэлээр лавлагаа тусламж, үйлчилгээ эрхэлдэг, 548 ор, 846 ажилтан, албан хаагчтай болоод байна.
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд давхардсан тоогоор 20 сая хүнд амбулаториор үйлчилж, нэг сая 800 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, 600 мянган хүнд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Тус эмнэлэг дурангийн мэс засал, элэг, бөөр, үүдэл эс, үе шилжүүлэн суулгах, цөмийн оношилгоо, эмчилгээ, эмийн чанар, аюулгүй байдлын цогц технологи зэрэг олон дэвшилтэт арга, аргачлалыг эх орондоо анх нэвтрүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааг цогцоор нь хэрэгжүүлж байна.



“Наддаа ганцхан аав минь”
Ижий аавыгаа сэтгэлдээ хадгалан хайрладаггүй, ач буяныг нь санадаггүй хүн гэж орчлонд хаа билээ. Аавын ачлал, ээжийн энэрэл хайрын т...
8 цагийн дараа
Н.Энх-Амгалан: Иргэд “Гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу зүүн өмнөд Азийн орнууд руу очоод, бусдын эрхшээлд орж байна
Хүн худалдаалах гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах тасг...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шө...
6 цагийн дараа
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох саналаа танилцууллаа. Ер...
9 цагийн өмнө
Ардчилсан нам УИХ, эсвэл Засгийн газраа авч Монгол төрийн хямралыг арилгах цаг боллоо
Сүүлийн 10 жилийн хугацаанд олонх болж эрх барьж байгаа МАН-ын хямрал дуусах нь байтугай одоо л дөнгөж эхэлж байна. Л.Оюун-Эрдэнийн ...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



