Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн байна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 25

img

28

news-img

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -8…-10 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өсмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун өсмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

2025 оны 10-р сарын 26-наас 10-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    26-нд Халх гол орчмоор, 28-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -3…-8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө +2…-3 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээг байгууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж э...

img

3 цагийн дараа

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалт...

img

2 цагийн дараа

Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь удаагаа болж буй тус ...

img

8 минутын дараа

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай ХЗДХ-ийн сайд Б....

img

2 минутын өмнө

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы  (2025.10.24)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд