Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Ш.Зоригоо: Эрүүл хүний зүрх гэнэт өвдөөд, зогсох боломжгүй

trend

Админ

img

2025 оны 10 сарын 26

img

57

news-img

Зүрх судасны эмч Ш.Зоригоотой ярилцлаа.


-Сүүлийн үед зүрх судасны өвчнөөр гэнэт нас барах тохиолдол гарах боллоо. Үүнд нөлөөлөгч хүчин зүйл нь юу вэ?

-Зүрх судасны өвчинд амьдралын хэв маяг, хооллолт, хорт зуршил, таргалалт, хөдөлгөөний дутагдал, агаарын бохирдол, нийгмийн стресс, наслалт, цусан дахь сахар, өөх тос ихсэх гээд нөлөөлөгч олон хүчин зүйл бий. Тиймээс зөвхөн нэг хүчин зүйл зүрх судасны өвчин үүсгэдэг гэж хэлэх боломжгүй. Мөн насжилтаас хамаараад судасны хатуурал, даралт ихсэх, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг.

Гэнэтийн нас баралт голдуу зүрхний шигдээс, тархины харвалтаас үүдэлтэй байдаг. Зүрхний хэм алдалт, зүрхний дутагдал гээд бусад шалтгаанууд бас бий. Тархины харвалт гэдэг нь судас бөглөрөх, эсвэл судас нь хагарч цус хураад, тархины үхжилт явагдахыг хэлнэ. Түүнчлэн зарим төрлийн (архины хордлого) хордлого ч гэнэтийн нас баралтад хүргэдэг. Ер нь гэнэтийн нас баралтад нөлөөлөгч олон шалтгаан бий. Тиймээс гэнэт нас барсан хүн бүрийг зүрхнээс болсон гэж хэлэх боломжгүй.

-Спорт зааланд хүмүүс нас барсан талаарх мэдээлэл сошиал орчинд их явж байна. Энэ нь тухайн хүн зүрхээ хэт их ачааллуулснаас үүдэлтэй юу?

-Магадгүй нас баралтын тухай мэдээлэл сошиал орчинд цацагдаад байгаа учраас их болсон юм шиг харагдаж байж болно. Өмнө ч гэсэн зааланд, гэртээ, эсвэл хөдөө явж байгаад гэнэт нас барах тохиолдлууд байсан. Спорт заалны хувьд бол тухайн хүн зүрх судасны өвчтэй байсан ч оношлогдоогүй. Оношлогдсон ч түүнийгээ анзаарахгүй явж байгаад энгийн үеэсээ илүү их ачаалал өгснөөр зүрх зогсох процесс явагдаад байна уу гэж харж байгаа. Жишээ нь, миний зүрх 80кг-д зориулагдсан байхад 200кг-ийн төмөр өргөвөл яалт ч үгүй ачаалал өгнө биз дээ. Тиймээс аль болох урьдчилан бэлтгэл хийж, зүрх болон бусад эрхтнүүдээ дасгаж байж спортоор хичээллэх хэрэгтэй. Эрүүл хүний зүрх гэнэт өвдөөд, зогсоно гэж байхгүй.

Түүнчлэн сошиалаар онош тавьж, эм ууж болохгүй гэдгийг хэлмээр байна. Энэ бол хамгийн хортой зүйл. Би 30 гаруй жил зүрх судасны эмчээр ажилласан. Оношилж, эмчлэх боломжгүй өвчин бий.Тийм учраас сошиалаар нэгэндээ онош тавьж, эмчилнэ гэж хэзээ ч байхгүй шүү. Гэнэт нас барж, гэнэт хүндээр өвдөж, гэнэтийн зүйлд өртөхгүйн тулд эмнэлэгт тогтмол үзүүл гэж хэлмээр байна.

-Бусад орнуудтай харьцуулахад монголчууд эрүүл мэнддээ бага анхаарч байна уу. Ер нь зүрх судас болон аливаа өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэнддээ их анхаардаг гэдгийг бүгд мэднэ. Хэрхэн, яаж өвдөхгүй байх шалтгаан, аргаа олчихсон байдаг. Жишээлбэл, хэт таргалахгүй, хэт өөх тос идэхгүй, сахараа барьдаг, тогтмол алхдаг гээд эрүүл мэндээ маш сайн хамгаалдаг.

Сүүлийн үед монголчууд ч гэсэн эрүүл мэнддээ анхаардаг болсон. Эрт илрүүлэг буюу урьдчилан сэргийлэх үзлэгтээ жилд нэг удаа орж байна. Жингээ барьж таргалахгүйн тулд дасгал хөдөлгөөн хийж, ууланд алхдаг болсон. Зөв хооллож сурахын тулд нэлээн тэмцэж байна. Үүнийг тухайн нийгмийнхээ соёл иргэншилтэй хамааралтай гэж харж байгаа. Арав гаруй жилийн өмнө монголчууд урьдчилан сэргийлэх үзлэгт бараг ордоггүй байлаа. Харин одоо бол шинжилгээнд жил бүр тогтмол ордог байх жишээний. Хэвийн, эсвэл өөрчлөлттэй байна уу гэдгээ тодорхойлоод, шаардлагатай эмчилгээгээ хийлгээд байвал хүндээ өвдөхгүй, заавал эрхтнээ тайруулж, хагалгаанд орж, мөнгө зарцуулж, амь насаа алдахгүй гэсэн үг. Монголчууд өөрт зовуурь мэдрэгдэхээр л эмнэлэгт ханддаг дутагдалтай талтай. Зовуурь мэдрэгдэж байна гэдэг чинь өвчин үүссэн гэсэн үг. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагдаж, амьдралынхаа хэв маягийг зөв болговол хүндээр өвдөж, гэнэт нас баралтад өртөхгүй. Жил бүр зүрхнийхээ бичлэгийг хийлгээд, эход харуулдаг байх хэрэгтэй. Ходоод бүдүүн гэдэсний дуранд тогтмол харуулаад өөрчлөлт байвал шаардлагатай эмчилгээг нь хийлгэхэд л хорт хавдраар өвчилж нас барахгүй байж болох ийм үед амьдарч байгаа шүү дээ. Яг үнэндээ бид жилдээ 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийг өөрт ямар ч ашиггүй зүйлд зарцуулдаг. Харин энэ мөнгийг эрүүл мэнддээ зарцуулж чадвал аливаа өвчнийг эрт илрүүлээд, бүрэн эдгэрч, амьдралын чанараа алдахгүй байх боломжтой. Амьдралын чанар гэдэг бол харж, амталж, сонсож, мэдэрч, өөрөө бие засчихдаг, суудаг, босдог, хүссэн газраа бусдын тусламжгүйгээр явж очихыг хэлдэг.

-Зүх судасны өвчнөөр нас барах тохиолдол сүүлийн жилүүдэд багассан уу?

-Дэлхийд зүрх судасны өвчлөл, нас баралт нэг номерт эрэмбэлэгддэг. Монголд ч зүрх судасны өвчин, нас баралт нэг номерт явдаг.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Жүдо бөхийн өсвөрийн баг тамирчид Залуучуудын Азийн наадамд оролцохоор эх орноосоо мордлоо

Жүдо бөхийн өсвөр үеийн баг тамирчид Бахрейн улсад зохион байгуулагдах Залуучуудын Азийн 3 дахь удаагийн наадамд оролцохоор эх орноо...

img

1 цагийн өмнө

МУГЖ Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоо Дархан-Уул аймагт толилуулна

 МУГЖ Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоо “Darhan United arena”-д 11 дүгээр сарын 14-нд тоглохоор болжээ. Тэрбээр урлагт зүтгэсэн 40 жил...

img

2 цагийн өмнө

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд,...

img

3 цагийн өмнө

2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хоёр цагийн цалинтай чөлөө олгохоор болжээ

Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга Б.Хатанбаатар ирэх даваа гарагаас эхлэн 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олго...

img

4 цагийн өмнө

Тэгш, сондгой хязгаарлалтыг 67 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ

Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна. Санал асуулга 10 дугаар сарын 26-ны 00:00 цаг ...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд