мэдээ
Үнэ өндөр байдаг нь түрээсийн үнэтэй ч бас холбоотой

ЯДАМДОРЖ БАЯРБААТАР
2025 оны 10 сарын 26
49

Монголд олон янзын бизнес хөгжиж, үйл ажиллагаа явуулж байна. Тэр олон бизнесээс ажлын байрын түрээсийн бизнес бараг хамгийн их эрэлттэй гэхэд болох байх. Ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхэд мэдээж хамгийн түрүүнд байр шиг хэрэгтэй юм байхгүй. Тийм болохоор энэ төрлийн бизнес үнэхээр эрэлттэй.
Байрлалаас, зай талбайнаасаа шалтгаалаад түмэн янзын үнэтэй нь мэдээж. Дийлэнх түрээслэгчид аль болох тогтвортой олон жилийн гэрээтэй байхыг хүсдэг. Гэрээ сэлтээ байгуулаад гэрээний дагуу сайхан хамтраад ажиллаж байгаа хамтрагчид маш олон. Харин сайны хажуугаар гэгчээр бас нэг өөдгүй хуншгүй түрээслүүлэгчид олон байх юм аа. Наян юм болж овоо гайгүй хэдэн хүн татаад ирэхээр гэрээгээ шууд зөрчөөд үнэ мөнгөө нугалчихдаг. Эсвэл ерөөсөө л шуудхан “Чи одоо манайхаас зайл аа. Бид өөр хүнд илүү мөнгөөр түрээслэхээр болсон. Тэд хоногийн дотор байраа сулла” гэж хөөдөг. За тэгээд нүүж амжихгүй бол дотоод тохижилтыг нь эвдэж нураахаас эхлээд жинхэнэ өөдгүй зан гаргаж эхэлдэг.
Олон биш ч иймэрхүү түрээслүүлэгч байдгийг харж, сонсож явсан. Түрээслэгч тал яг ийм нөхцөлд ёстой яг яах билээ гэсэн цохилтод шууд ордог. Байсан хэдэн төгрөгөө бараа таваар татах, дотоод гадаад тохижилт гэх мэт зүйлсдээ гаргачихсан байдаг. Ашигтай ажиллагаандаа хүрэх болоогүй байдаг. Ганц шийдэл нь шүүх дээр очдог ч урт сунжирсан юм болсны эцэст цөөн хэдэн төгрөг авсан нэртэй салдаг үзэгдэл түгээмэл. Ийм хүндрэлтэй асуудал ойр тойны олон хүнд тохиолдсоон. Ажлын байр түрээслүүлэгч эзэд өмчөө хэдээр түрээслэх нь өөрсдийнх нь асуудал. Хэд ч байж болно. Гэлээ гээд замын дундаас ингэж заваан аргаар бусдыг хохироогоод байх нь зүйд нийцэхгүй байх. Уг нь тэр жил ажлын байрны түрээсийн тухай ч бил үү дээ нэг хууль УИХ-аар ороод батлагдаагүй. Иргэдэд хэрэгтэй л хууль байсан санагддаг.
Ер нь бол бараа бүтээгдэхүүний үнийн хэт өндөр байдал ажилчдын цалингаас гадна түрээсийн үнэтэй шууд холбоотой л доо. Аль аль талууд гэрээнд заасан хүлээх үүргээ л сайн биелүүлдэг болчихвол ч…
Жүдо бөхийн өсвөрийн баг тамирчид Залуучуудын Азийн наадамд оролцохоор эх орноосоо мордлоо
Жүдо бөхийн өсвөр үеийн баг тамирчид Бахрейн улсад зохион байгуулагдах Залуучуудын Азийн 3 дахь удаагийн наадамд оролцохоор эх орноо...
6 цагийн өмнө
МУГЖ Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоо Дархан-Уул аймагт толилуулна
МУГЖ Т.Ариунаа “Зүрх асна” тоглолтоо “Darhan United arena”-д 11 дүгээр сарын 14-нд тоглохоор болжээ. Тэрбээр урлагт зүтгэсэн 40 жил...
7 цагийн өмнө
“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо
Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд,...
8 цагийн өмнө
2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хоёр цагийн цалинтай чөлөө олгохоор болжээ
Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга Б.Хатанбаатар ирэх даваа гарагаас эхлэн 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олго...
9 цагийн өмнө
Тэгш, сондгой хязгаарлалтыг 67 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна. Санал асуулга 10 дугаар сарын 26-ны 00:00 цаг ...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд


