мэдээ
Иргэд “Хотула” аппликейшн ашиглан түлш худалдан авч байна

Админ
2025 оны 10 сарын 25
44

Нийслэлийн хэмжээнд 2025 оны есдүгээр сарын 15-наас сайжруулсан болон хагас коксон шахмал түлшийг 400 борлуулалтын цэгээр дамжуулан иргэдэд хүргэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан түлш худалдан авах үйлчилгээг цахимжуулах зорилгоор “Хотула” аппликейшнийг нэвтрүүлж, иргэдийг түлшний карт болон иргэний үнэмлэхийн QR кодоос гадна ухаалаг гар утсаар түлшээ худалдан авах боломжийг бүрдүүлээд байна. “Хотула” аппликейшн нь нийслэлийн иргэдэд зориулсан түлшний борлуулалтын цахим систем бөгөөд түлшний худалдан авалт, төлбөр тооцоо, түгээлтийн хяналтыг нэгтгэсэн ухаалаг шийдэл юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр түлш худалдах уламжлалт үйл явцыг дижитал хэлбэрт шилжүүлж, иргэдэд илүү хялбар, ил тод, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.

Аппликейшнийг TechFin, GovTech, CivicTech чиглэлээр хөгжүүлж байгаа юм. “Хотула түлш” модуль нь хөгжүүлэлтийн хоёрдугаар үе шатандаа амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал иргэд “Хотула” аппликейшнийг ашиглан дараах үйлдлүүдийг хийх боломжтой.
- Хатуу болон хийн түлшний худалдан авалтаа гар утсаар хийх,
- QR код ашиглан төлбөрөө цахимаар төлөх,
- Түлшний түгээлтийн мэдээлэл, байршлыг хянах,
- Өрхийн хэрэглээ болон үлдэгдлээ хянах,
- Хэрэглээний бусад төлбөрийг нэг дороос төлнө.
Аппликейшнийг ашигласнаар виртуал карт автоматаар үүсэж, уг картыг өрхийн гишүүд хамтран ашиглах боломжтой. Харин аппликейшн ашиглах боломжгүй иргэд иргэний үнэмлэхийн QR кодоор түлш худалдан авна. Түүнчлэн “Хотула” аппликейшн нэвтэрснээр нийслэлийн хэмжээнд түлшний цахим борлуулалт амжилттай эхэлсэн боловч хэрэгжилтийн явцад тодорхой зохицуулалт шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд мэдээлжээ. Тухайлбал, нэг өрхөд зориулсан аппликейшнийг нэгэн зэрэг олон хүн ашигласнаар түлшний хуваарилалт, нөөцийн тооцоонд зөрүү гарах эрсдэл үүсэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Иймд системийн нэгдсэн хяналт, хэрэглэгчийн эрхийн баталгааг сайжруулах чиглэлд нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид энэхүү системийг өргөжүүлж, хэрэглэгчийн туршлага болон техникийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нөөцийн хуваарилалт, төлбөрийн уялдааг нарийвчлах замаар нийслэлийн түлшний хангамж, түгээлтийн ил тод, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх аж.




“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээг байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж э...
4 цагийн өмнө
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалт...
5 цагийн өмнө
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь удаагаа болж буй тус ...
6 цагийн өмнө
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай ХЗДХ-ийн сайд Б....
7 цагийн өмнө
Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.24)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



