Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

БНХАУ-ын есдүгээр сард Монголоос импортолсон нүүрсний хэмжээ дээд түвшинд хүрчээ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 30

news-img

БНХАУ-ын Засгийн газраас үйлдвэрлэлийн салбар дахь илүүдэл хүчин чадал, нийлүүлэлтийн илүүдлийг бууруулах бодлого хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсаас авах нүүрсний эрэлт нэмэгдэж байна.

Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улс 2025 оны есдүгээр сард БНХАУ руу 9.29 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2015 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

БНХАУ сүүлийн саруудад нүүрсний үйлдвэрлэлд тодорхой хязгаарлалт тогтоогоод байсан. Уг арга хэмжээ нь тус улсын “хэт үйлдвэрлэл, бага үнийн эсрэг” anti-evolution” кампанит ажлын нэг хэсэг юм.  Уг  шийдвэрийн үр дүнд дотоодын эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн найман сарын турш дээд түвшинд хадгалагдаж байна. Мөн ган үйлдвэрлэлд ашиглагддаг металлургийн нүүрсний фьючерс үнэ 2025 оны 7  сараас хойш 30 хувиар өсчээ.

Wood Mackenzie компанийн металлургийн нүүрсний зах зээлийн ахлах зөвлөх Саймон Ву хэлэхдээ:

“Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын хил орчмын бага өртөгтэй экспортлогчдын хувьд томоохон боломжийг бүрдүүлж байна. Монгол улс нь ойр зайд, богино хугацаанд нүүрс хүргэх давуу талтай тул зах зээлд илүү өрсөлдөх чадвартай байгаа” гэж онцоллоо.

Мөн Kpler компанийн нүүрсний ахлах шинжээч Фират Эргене:

“БНХАУ-ын ‘нийлүүлэгчээ төрөлжүүлэх’ бодлогоос Монгол Улс тодорхой хэмжээнд ашиг хүртэж байна. Сүүлийн жилүүдэд Австрали, АНУ зэрэг гол нийлүүлэгч орнуудтай үүссэн худалдааны хурцадмал байдлын улмаас Монгол Улс илүү тогтвортой, урт хугацааны нийлүүлэгчийн байр суурийг эзэлж чадлаа” хэмээн дүгнэсэн байна.

Хүснэгт. БНХАУ-ын нүүрсний импорт, улсаар

Хүснэгт. Монгол улсын нүүрсний экспорт

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улсын нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын Үндэсний IV судалгаагаар: Монгол Улсын 15–69 насны хү...

img

8 цагийн дараа

Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын ...

img

8 цагийн дараа

МҮБХ-ноос Улсын арслан Б.Орхонбаярт талархал илэрхийлжээ

Монголын үндэсний бөхийн холбоо Улсын арслан Б.Орхонбаярт талархал илэрхийлжээ Тус талархалд,  “Netflix” компанийн ̶...

img

7 цагийн дараа

Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялтыг нэг хоногоор хойшлууллаа

Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулав Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамг...

img

6 цагийн дараа

ЧУУЛГАН: Таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхлэх товтой. Хуралдаанаар 2025 оны 10-р сарын 30-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүү...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд