гадаад
“Википедия”-гийн хувилбар “Grokipedia”

Админ
2025 оны 10 сарын 30
13

Америкийн бизнесмен Илон Маск алдартай онлайн нэвтэрхий толь болох “Википедия”-гийн өөрийн хувилбар “Grokipedia” гэдэг шинэ порталыг энэ сарын 27-ны даваа гарагаас хэрэглэгчдэд нээлттэй болгосон бөгөөд хайлтын талбар болон эх сурвалжийн холбоосууд, нийтлэлүүд зэрэг “Википедия”-тай төстэй загвартай байна. Энхүү шинэ онлайн нэвтэрхий толь нь Хиймэл сэтгэхүй ашиглан өөрийгөө хөгжүүлдэг юм байна. Grokipedia-ийн 0.1 хувилбарт эхний өдөр 885 мянга гаруй нийтлэл багтсан бөгөөд эдгээрийг Маскийн “xAI” компанийн Хиймэл сэтгэхүй (ХС)-ийн тусламжтайгаар бүтээжээ. Илон Маск “Энэхүү 1.0 хувилбар нь одоогийнхоосоо 10 дахин илүү сайн болж хөгжих бөгөөд одоогийнх нь ч гэсэн “Википедия”-гээс илүү” гэж мэдэгджээ. Харин хэрэглэгчид “Grokipedia”-ийн зарим текст өөр нэвтэрхий тольд үндэслэсэн байгаагаас гадна, зарим хэсэг нь үг, үсэггүй хуулсан байгаа аж. Технологийн “The Verge” блогт бичснээр “PlayStation 5” тоглоом, “Apple” компанийн “MacBook Air” зөөврийн компьютер зэрэг сэдвийн нийтлэлүүд “Википедия”-гийн нийтлэлтэй ижил байна. Зарим нийтлэлийн төгсгөлд “Контент Википедия-гаас авч тохируулан ашиглав” гэх тэмдэглэгээ байгаа бөгөөд Википедия-гаас ялгаатай нь Grokipedia нийтлэлийг хэрэглэгч өөрчилж засварлах боломж олгодоггүй юм байна. “Grokipedia”-д уур амьсгалын өөрчлөлт, боолчлол, трансжендер хүмүүсийн тухай зарим нийтлэлд барууны чиглэлийн эсвэл шинжлэх ухааны тогтсон байр суурийг үгүйсгэсэн үзэл санааг дэмжсэн агуулга багтсан байна” гэж шүүмжилжээ. Мөн Германы нэр хүнд бүхий “The Bell” агентлаг “Оросын төрийн болон төрийн дэмжлэгтэй хэвлэлүүд “Крымийн асуудлын талаар “Grokipedia”-ийн нийтлэлд “Оросын цэргийн тусгай ажиллагаа эхлэх түүхэн нөхцөл”-ийг тусгасныг сайшааж байна. Оросын “РИА Новости” хүртэл “Grokipedia нь өрсөлдөгчөөсөө ялгаатай нь ОХУ-ын Украинд явуулж буй дайныг “түүхэн үндэслэлтэй” гэж тайлбарлаж өгч байна хэмээн магтжээ. Мөн тэдний мэдээллээс үзэхэд Маскийн нэвтэрхий толь дахь нийтлэлүүд Украины эсрэг дайны талаарх ОХУ-ын албан байр суурийг давтсан юм байна” гэж анхааруулжээ.
Г.АМАРСАНАА
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг маргааш товложээ
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр товлолоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах...
8 цагийн дараа
МИАТ: Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ
МИАТ ТӨХК нь өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ё...
7 цагийн дараа
НҮБ-ын бие даасан комиссын тайлан
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шийдвэрээр 2022 оны гуравдугаар сард байгуулагдсан Украинд гарсан зөрчлийг мөрдөн шалгах бие даасан ол...
7 цагийн дараа
МУГЖ Ө.Наранбаатар: Төрүүлж өсгөсөн ижий, аав хоёртоо мэхийн ёсолъё
Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар...
6 цагийн дараа
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ
“Цахимаар мөрийтэй тоглож их хэмжээний мөнгө залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр ца...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



